Сурталчилгаа (15)
Хаах

Даралт ихсэх буюу “чимээгүй үхэл”- тэй тэмцэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

Зүрх өөрт орж ирсэн хүчилтөрөгчөөр баялаг цусыг эд эрхтэнд түүгээхэд, эд эрхтэнээс нүүрсхүчлээр баялаг цусыг уушгинд хүргэж дахин хүчилтөрөгчөөр баялаг цусыг Зүрх хүлээн авч байдаг. Энэ нь зүрхний шахах үйлдлээр цус урсаж байгаа бөгөөд шахагдсан цус судасны хананд үзүүлж байгаа хүчийг "Цусны даралт" гэж нэрлэдэг.

Даралт ихсэх буюу “чимээгүй үхэл”- тэй тэмцэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

Нэг үгээр хэлбэл зүрхнээс шахагдсан цус артерийн судасны хананд учруулж буй даралтын ачаалал юм. Сүүлийн жилүүдэд хүн амын таргалалт ихсэх, удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн дутагдах, буруу хооллох зэргээр амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс даралт ихсэх өвчин эрс залуужаад байгаа билээ. 

Уг өвчин нь хүндрэхээрээ зүрхний шигдээс, тархины цус харвалт болдог энэхүү "чимээгүй үхэл"-ийг бид ихэвчлэн настай хүмүүст л тохиолддог гэж боддог бодол аль хэдийнээ ард хоцорчээ. Тиймээс бид та бүхэндээ цусны даралт хэмээх өвчний талаар тодорхой ойлголттой болж урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Шалтгаан болон үүсгэгч хүчин зүйлс:

  • Насжилт - цусны даралт нь гол төлөв настай хүмүүст тохиолддог хэдий ч өсвөр насны хүүхэд ч уг өвчнөөр өвчлөх боломжтой байдаг. 
  • Гарал угсаа, арьс өнгө - АНУ-д явуулсан судалгаагаар Африкын Америк гаралтай хүмүүсийн цусны даралт бусад хүмүүсийнхээсээ хавьгүй өндөр байдаг нь тогтоогджээ. 
  • Илүүдэл жин - Судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүсийн даралт тун өндөр байдаг нь тодорхой болсон юм. 
  • Хүйс - эрэгтэй хүмүүсийн даралт 55 наснаас өмнө өндөр байдаг бол эмэгтэй хүмүүсийн даралт 55 наснаас нь хойш нэмэгддэг ажээ.
  • Амьдралын зуршил - Давс их хэрэглэж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэггүй, архи пиво хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн даралт өндөр байдаг. 
  • Гэр бүлийн өвчний түүх - Таны аав, ээжийн даралт ихэсдэг байсан бол таны даралт ч мөн ихсэх магадлал нэмэгдэнэ. 
  • Бөөрний үйл ажиллагаа - Бөөр давсыг сайн боловсруулж чадахгүй байгаа тохиолдолд цусны даралт ихсэх өвчинд нэрвэгддэг байна. 
  • Зарим төрлийн эм бэлдмэл - Астма, гормоны эмчилгээний үед хэрэглэдэг эм бэлдмэлүүдийг хэрэглэснээр даралт өндөр болдог тал бий. 
  • Бусад өвчлөлүүд - бөөрний өвчин, нойрны эмгэг, бамбай булчирхайн өвчин зэргээс болоод даралтанд өөрчлөлт ордог. 
  • Цусны судасны бүтэц - Зарим хүн төрөхдөө л цусны судсандаа асуудалтай төрдөг ажээ. 

Шалтгаан болон үүсгэгч хүчин зүйлс:

Шинж тэмдэг

Юуны түрүүнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж болно. Ялангуяа харвалтаар өвдсан хүмүүсийн 80 орчим хувь нь даралт ихсэж байгаагаа мэдэхгүй, эмээ тогтмол ууддаггүйтэй холбоотой байдаг. Ихэвчлэн илрэх шинж нь толгой өвдөх, хүзүү хөших, нүд эрээлжлэх, хараа муудах, толгой эргэх, чих шуугих, нойр хулжих, ядрамтгай болох, зүрх хөндүүрлэх, зүрхээр хатгуулж өвдөх гэх мэт шинж тэмдэгүүд илэрч болно. 

Цусны даралт өндөр байснаар 

  • Зүрхний шигдээс, харвалт
  • Судасны бүдүүрэл 
  • Бөөрний судас нарийсч муудах 
  • Судас нарийсч, бүдүүрэх юмуу хагарах 
  • Хоол шингээлт асуудалтай болох эрсдэлтэй бөгөөд
  • Юмсыг ойлгон мэдэх чадвар, ой ухаан мууддаг ажээ. 

Шинж тэмдэг

Эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт

Эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөө 

Эхний ээлжинд давсны хэрэглэгээ багасгах хэрэгтэй. Цайг огт давсгүй ууж хэвших. Хэрвээ давсгүй уухад хэцүү бол цайны хужир хэрэглэж болно. Хоолонд давс орлуулах бүтээгдэхүүн хэрэглэ. Үүнд: лимон, цагаан гаа, сармис зэргийг хэрэглэх. Хоолонд амьтны гаралтай өөх тосыг хязгаарлах. Мөн архи, тамхинаас татгалзах хэрэгтэй. Эрүүл зөв хооллон, идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх ёстой гэжээ.

Эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт

Харин ирээдүйд өндөр даралттай болохгүйн тулд өнөөдрөөс урьдчилан сэргийлэхийг хүсч буй хэн бүхэн эрүүл зөв амьдралын хэв маягийг эрхэмлэж, сэтгэл санаагаараа тайван байхыг хичээх ёстой ажээ. Таны аав ээжийн хэн нэгнийх нь даралт ихсэж, эмчилгээ хийлгэдэггүй байсан бол зөв амьдарсанаар та өндөр даралттай болохгүй байх бүрэн боломжтой юм. 

Танд бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол бусадтайгаа хуваалцахаа битгий мартаарай. Эрүүл биед саруул ухаан оршино.

44
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()