Таны цээж ойр ойрхон хорсоод байна уу?

Амттай сайхан хоол идсэний дараа цээж гашуу оргих тохиолдол заримдаа гарах нь сүртэй зүйл биш ч, ойр ойрхон цээж хорсох шинж тэмдэг илрээд байгаа бол даруй эмчид үзүүлж эмчилгээ хийлгэхгүй бол болохгүй. Эрүүл мэндийн судалгаагаар хүн бүр амьдралдаа ядаж нэг удаа цээж хорсолтыг мэдэрдэг болох нь харагдсан байдаг юм. Ингээд ямар хүчин зүйлс цээж хорсолтыг бий болгодог талаар өнөөдөр мэдэж авцгаая. 

Таны цээж ойр ойрхон хорсоод байна уу?
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Цээж хорсдог шалтгаан

Хоол хүнсийг таны амнаас ходоод руу зөөдөг хоол боловсруулах гуурс болох улаан хоолойнд ходоодны хүчил орсноор цээж хорсдог. Улаан хоолойны булчингийн төгсгөлд байдаг хэсэг амарч чадахгүй байгаа юмуу сул дорой болсон үед ходоодны хүчил улаан хоолойнд амтагдаж таагүй мэдрэмжийг төрүүлдэг ажээ. 

Цээж хорсдог шалтгаан

2 Юунаас болж цээж хорсдог вэ?

  • Хэт их хоол идэх 
  • Идсэний дараа хэвтэх 
  • Илүүдэл жинтэй, тарган байх 
  • Унтахынхаа өмнө идэх 
  • Лимон, улаан лооль, шоколад, гаа, сармис, сонгино, өөх тостой болон халуун ногоотой хоол унд хэрэглэх 
  • Архи, хийжүүлсэн ундаа, кофе, цай уух 
  • Тамхи татах 
  • Жирэмсэн байх 
  • Аспирин, даралтны эм, өвчин намдаагч эм болон булчин суллагч эм бэлдмэл хэрэглэх үед цээж хорсолт мэдрэгдэх нь түгээмэл байдаг ажээ. 

Юунаас болж цээж хорсдог вэ?

3 Цээж хорсолтын үед илрэх шинж тэмдгүүд

- Хүчиллэг зүйлээр гулгиж тавгүй байдлыг мэдрэх 

- Гэдэс хөөх 

- Цустай юмуу хар баас гарах 

- Цусаар бөөлжих 

- Хэхрэх 

- Залгихад хүндрэлтэй байх 

- Яаж ч хичээсэн зогьсохоо болихгүй байх 

- Дотор муухайрах 

- Шалтгаангүйгээр жин хасах 

- Цээж хэржигнэх, хуурай ханиалгах, хоолой сөөж пажигнах шинж тэмдгүүд илэрдэг юм. Тэгвэл таны цээж байнга хорсч, эмийн сангаас авсан эм, цээж хорсолтыг чинь зүгээр болгохгүй, шүлсээ залгихад төвөгтэй санагдаж, дотор муухайран хоолонд дургүй болж, жингээ шалтгаангүй хасч байгаа бол нэн даруй эмчид үзүүлээрэй. 

Цээж хорсолтын үед илрэх шинж тэмдгүүд

4 Эмчилж урьдчилан сэргийлэх аргууд

Ихэнх тохиолдолд эмийн сангаас жоргүй авч болдог эмнүүдэд цээж хорсолт дарагддаг. Гэвч өвчний байдал хүндэрсэн үед дарагдахгүй байх бөгөөд мэргэжлийн эмчид заавал үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй. 

Хэрвээ таны цээж хорсдог бол: 

  • Дөнгөж хооллосныхоо дараагаар хэвтэж, унтахгүй байх 
  • Унтахаасаа 2-3 цагийн өмнө хооллох 
  • Тамхи татахгүй байх 
  • Халуун ногоотой хоол унд хэрэглэхгүй байх 
  • Сонгино, сармис
  • Нимбэг
  • Улаан лооль агуулсан бүтээгдэхүүн болох кетчуп, улаан лоолийн шүүсийг хэрэглэхгүй байх 
  • Өөх тостой, шарсан хуурсан хоол идэхгүй байх 
  • Гаа
  • Шоколад 
  • Архи, кофе, хийжүүлсэн ундаанаас татгалзах 
  • Порц ихтэй хоол идэхгүй байхыг зөвлөж байна. 

Хүн бүр өөр өөр хүчин зүйлээс үүдэн цээж хорсолтыг мэдэрдэг учраас таны цээжийг хорсгодог тэр л хүчин зүйлийг олж тогтоох нь тун чухал юм. Хэрэв аспирин, булчин суллагч бэлдмэл, даралтны эм болон өвчин намдаагч эм таны цээжийг хорсгодог бол эдгээр эмийг хэрэглэхээсээ өмнө эмчтэйгээ сайтар ярилцаарай.

Хэрэв дээр дурьдсан зүйлсээс болохгүй байгааг анзаарсан бол та эмчид үзүүлэн цаад нарийн шалтгааныг нь тодруулж заавал арга хэмжээ аваарай. 

Эмчилж урьдчилан сэргийлэх аргууд

Танд  эрүүл энхийг хүсье! 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()