Ирээдүйд ямар зүйлс хууль бусд тооцогдох вэ?

Хүн төрөлхтөн бид өдөр тутамдаа элдэв янзын зүйлс хийж, асар олон төрлийн мэдрэмжийг авч байдаг. Он жилүүд өнгөрөхийн хэрээр бидний оршин байгаа нийгэм, хүрээлэн буй орчин өөрчлөгдөн хувьссаар байгаа билээ. Өчигдөр байсан зүйлс өнөөдөр байхгүй болсон байх юмуу эсвэл өчигдөрийнхөөсөө өөр болсон байх нь хэвийн үзэгдэлд тооцогдох болжээ. Тэгвэл та ирээдүйд юу болох тухай боддог уу? Ингээд ирээдүйд хууль бус үйлдэлд тооцогдож мэдэх зүйлсийг та бүхэндээ танилцуулья. 

Ирээдүйд ямар зүйлс хууль бусд тооцогдох вэ?
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Машин жолоодох

АНУ-ын Калифорни муж машин үйлдвэрлэгч компаниудад 2030 оноос эхлэн зам дээр өөрийгөө жолооддог машиныг олон нийтэд ашиглуулж болно хэмээн зөвшөөрөл олгожээ. Өөрийгөө жолооддог, жолоочгүй машин нь амжилттай болвол хүний бий болгодог олон төрлийн алдаа эндэгдлийг бууруулж чадна. Алдарт Tesla компаний Ерөнхий захирал Элон Маск (Elon Musk) энэ талаар "Жолоочгүй машин хэрэглээнд нэвтэрсэнээр нөхцөл байдал тун дээрдэх ба хүмүүс ч жолоо барихаа бараг болино" хэмээн 2015 онд болсон технологийн чуулга уулзалт дээр хэлсэн байдаг. Тэгэхлээр ирээдүйд машин барих ч хууль бусд тооцогдох боломжтой.

Машин жолоодох

2 Вакцин хийлгэхээс татгалзах

Сүүлийн үед АНУ-ын иргэдийн дунд вакцин хийлгэснээр хүүхэд аутизм зэрэг олон төрлийн өвчин тусах магадлал нэмэгдэнэ хэмээн шашны үүднээс буруугаар ойлгох хандлага нэлээдгүй ажиглагдах болсон. Вакцин хийлгэхээс татгалзсан эцэг эхчүүдийг судлаад үзэхэд 9 эцэг эхийн 5 нь шашны болон философийн үүднээс хүүхэддээ хийлгээгүй болох нь тогтоогдсон ажээ. Хэдийгээр хүүхдийн эмч нар эдгээр зөрүүд эцэг эхчүүдэд вакцины ач холбогдлыг ойлгуулахаар хичээж байгаа ч үр дүн төдийлөн гарахгүй байгаа учраас заавал вакцин хийлгэх ёстой хэмээн хуулинд зааж өгөх шинжтэй байна. 

Вакцин хийлгэхээс татгалзах

3 Ламп хэрэглэх

Бидний хэрэглэсээр ирсэн уламжлалт ламп нь стандартыг хангахгүй байгаа учраас эдгээр гэрлүүдэд тавигдах шаардлагыг зайлшгүй сайжруулахаас өөр аргагүй байгаа юм. Бидэнд эрчим хүчинд хэмнэлттэй тийм л гэрэл хэрэгтэй шүү дээ. 

Ламп хэрэглэх

4 Хуурамч хаяг нээн хүнтэй танилцах

АНУ-ын арваад муж эсрэг хүйсний хүнтэйгээ танилцах зорилгоор хуурамч хаяг, нэр үүсгэх явдлыг эсэргүүцсэн хуультай болжээ. Хуурамч хаяг нэр үүсгэн бусадтай харилцаа холбоо тогтоон хууран мэхлэх явдал улам бүр хүрээгээ тэлсээр байгаа нь тун харамсалтай. 

Хуурамч хаяг нээн хүнтэй танилцах

5 Хүйсийн чиг хандлагаар нь ялгаварлах

1964 онд Америкт батлагдсан Иргэний эрхийн хуулиар ажлын байранд ажилтныг хүйсийн чиг хандлагаас нь болж ялгаварлан гадуурхаж болохгүй хэмээн заасан байдаг. Гомо, лесби, трансжендер, ижил хүйстэний аль нь байсан бусдын нэгэн адил эрх тэгш хандах ёстой болох нь ээ. 

Хүйсийн чиг хандлагаар нь ялгаварлах

6 Насанд хүрээгүй хүүхдийн биеийг шарах

АНУ-д жил бүр 419 мянган хүн арьс шардаг машинд орсоноос болж хорт хавдараар өвчилдөг гэсэн тооцоо бий. Австрали болон Бразил улсад арьс шардаг машин хэрэглэхийг бүрмөсөн хориглосон бол Английн насанд хүрээгүй хүүхдүүд уг машинд орох нь хориотой байдаг ажээ. Дэлхийн бусад орнууд ч энэхүү эрүүл мэндэд асар хортой машины хэрэглээг бүрмөсөн халах хандлага ажиглагдаж байгаа юм. 

Насанд хүрээгүй хүүхдийн биеийг шарах

7 Газаар ажилладаг машинтай байх

Дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд нөлөөлдөг хоёр дахь томоохон хүчин зүйл болоод байгаа шахмал түлшээр ажилладаг машин жолоодохыг дэлхийн улс орнуудын удирдагч нар эрс эсэргүүцэх болсон билээ. Англи, Хятад, Франц, Энэтхэг улс 2050 он гэхэд газ болон дизельэр ажилладаг машинуудыг халж оронд нь цахилгаанаар явдаг машинуудыг хэрэглэдэг болно хэмээн амлалт өгсөн байдаг. 

Газаар ажилладаг машинтай байх

8 Өндгийг нь авахын тулд тахиаг торонд байлгах

Дэлхийн зах зээлийг атгаж буй хүнсний компаниуд, бидний сайн мэдэхээс McDonald’s, Walmart, Target болон General Mills компаниуд 2026 он гэхэд тахиаг торонд байлгалгүйгээр өндгийг нь авч хэрэглэн үйл ажиллагаагаа явуулахаар шийджээ. 2017 онд Массачусеттс муж "2022 оноос эхлэн торонд байлгаагүй гахай, тахиа, үхрийн махыг авч хэрэглэж эхлэнэ" гэсэн шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр амьтны эрхийг хүндэтгэж эхлэх юм. 

Өндгийг нь авахын тулд тахиаг торонд байлгах

11
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()