Сурталчилгаа (15)
Хаах

Эмэгтэйчүүдийн зохион бүтээсэн гайхалтай бүтээлүүд

Ямарваа нэг зүйлийн ард байдаг зохион бүтээгчид нь ихэвчлэн эрчүүд байдаг гэдгийг та анзаарч байсан болов уу? Харин бидний ажлыг хөнгөвчилсөн, өдөр тутамдаа хэрэглэдэг дараах 16 бүтээлийг эмэгтэйчүүд анх бүтээж байжээ. Эдгээр нь чухам юу байх бол? Та магадгүй шууд л дан гал тогооны хэрэгсэл эсвэл цэвэрлэх төхөөрөмжүүд л байгаа гэж бодох байх. Гэхдээ түүнээс ч илүү бидний байнга хэрэглэдэг зүйлсийг зохион бүтээсэн нь үнэхээр гайхалтай биш гэж үү. 

Эмэгтэйчүүдийн зохион бүтээсэн гайхалтай бүтээлүүд

1 Компьютерийн програм

1815 онд төрсөн Ада Ловлэйс (Ada Lovelace) нь яруу найрагч Лорд Баярон (Lord Byron)-ны охин байсан ч түүнийг математикийн ухаанаар явахыг ээж нь ятгасан байна. Тэрээр 17 настайдаа "Компьютерийн эцэг" хэмээн алдаршсан зохион бүтээгч Чарлес Бабэйж (Charles Babbage)-тэй ойртож нөхөрлөсөн байна. Франц хэлнээс орчуулга хийж багшдаа тусладаг байсан тэрээр үсэг, тоо ашиглан хэрхэн компьютерийн код бичих анхны хувилбарыг “A.A.L.,” нэртэйгээр 1843 онд зохиожээ. Түүхийн хуудаснаа Адаг анхны компьютерийн програмчлалын хэлийг зохион бүтээсэн хэмээн тэмдэглэсэн байна

Компьютерийн програм

2 Шил арчигч

Нью-Йорк руу аялаж байсан Алабамагын оршин суугч Мэри Андерсон (Mary Anderson) гэх эмэгтэй цас орж байхад жолооч нар замаа сайн харж чадахгүй байгааг анзаарчээ. Жолооч нар цонхоо онгойлгон шилээ цэвэрлэх хэрэгтэй болсон бөгөөд ингэснээр машинд нь их хэмжээний цас, ус орж ирдэг байжээ. Үүнийг шийдхийн тулд Андерсон мод, резинээр хийсэн цас болон борооны усыг түлхэж зайлуулах зорилго бүхий зүйлийг зохион бүтээсэн байна. Харин түүний энэхүү бүтээлийг тухайн үедээ буюу 1903 онд жолоочын анхаарал сарниулж болзошгүй, бодит биш хэмээн хөрөнгө оруулах хүн олдоогүй ажээ. 

Шил арчигч

3 Дохионы гэрэл

Дэлхийн хамгийн анхны "кино жүжигчин" хэмээгддэг Канадад төрсөн Флоренс Лавренс (Florence Lawrence)-ын үүрэг оролцоо цэнхэр дэлгэцнээ мөнхөрсөн уран бүтээлүүдээс нь ч илүү юм. Тэрээр товчлуур дарахад урд хярлаан дээр тэмдэг гардаг хамгийн анхны эргэх дохиог зохион бүтээжээ. Мөн үүнээс гадна жолооч тоормозоо гишгэхэд асаж, унтардаг тоормозны гэрэлний санааг ч гаргасан байна. Гэхдээ тэр эдгээр бүтээлийнхээ алийг нь ч патентжуулаагүй аж. 

Дохионы гэрэл

4 Монополи тоглоом

1866 онд төрсөн Элизабет Мэги (Elizabeth Magie) "Progress and Poverty" хэмээх 1879 онд Хэнри Жеорж (Henry George)-ийн зөвхөн баян газар эзэмшигчид татвар төлөх ёстой гэсэн утга бүхий номноос санаа аван уг тоглоомыг бүтээжээ. Капитализмын уршгаар ядуус улам бүр үгүйрэн ядуурч, баячууд бүр илүү баяжиж байгаа гэдгийг батлах гэсэн хүслээр "The Landlord’s Game" нэртэй тоглоомоо 1904 онд патентжуулсан байна. Уг тоглоом нь 2 дүрэмтэй байсан бөгөөд 1-рт, хэн нэгэн мөнгө хожвол бүх тоглогчиддоо шан харамж өгөх, 2-рт, бусад тоглогчдоо хоосруулах байв. Харамсалтай нь түүний тоглоомны санааг 1930-аад онд Чарлес Дарров (Charles Darrow) гэх ажилгүй этгээд хуулбарлан, Фаркерын ахан дүүсэд зарж, сая сая долларын орлого олжээ. Мэги түүнийг сонин хэвлэлд санаа хулгайлсан хэмээн мэдэгдсэн ч түүний гомдлыг 500$-оор барагдуулсан байна. 

Монополи тоглоом

5 Аяга таваг угаагч

Анхны автомат ажиллагаатай аяга таваг угаагчыг гэрийн ажлаасаа залхсан гэрийн эзэгтэй зохион бүтээсэн гэж бодож байвал та андуурчээ. Жосефин Кокрэйн ( Josephine Cochrane) нь нийгмийн дээд гаралтай гэр бүлийн охин бөгөөд барилгын инженер, зохион бүтээгч нэгний ач охин байжээ. Тэрээр үйлчлэгчид нь аяга таваг угаахдаа хагалаж, гэмтээж байсанд дургүйцсэний үндсэн дээр арай хялбар, аюулгүй арга хайж ийм шийдэлд хүржээ. Тэрээр анх мотороор ажилладаг аяга таваг угаагч машиныг бүтээж, 1886 онд патентжуулжээ. Ингээд машинаа үйлдвэрлэх үйлдвэр байгуулж, хийсэн бүтээгдэхүүнээ айл өрхүүдээс илүүтэйгээр зочид буудал, ресторануудад зарж эхэлсэн байна. Түүний энэхүү компани нь одоо бидний мэдэх "KitchenAid" юм. 

Аяга таваг угаагч

6 Ксантины бохь

Профессор Аллэн Росалинд Жианис (Allene Rosalind Jeanes) АНУ-ын Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байхад нь газтай ундааны компаны ундаа яагаад чихэрлэг болсон талаар шинжилгээ хийлгэхээр дээжээсээ явуулсан байна. Жианисийн шинжилгээгээр нэг төрлийн бактери ундаанд орж, декстран хэмээх бодисыг бий болгосноор шингэнийг өтгөрүүлсэн гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Декстран нь Солонгосын дайны үеэр шархадсан цэргүүдийн цусыг өтгөрүүлж, тогтоох зорилгоор хэрэглэдэг байсан бол Жианис үүнийг ксантины бохь хэмээх хоол хүнс, гоо сайхан, бусад зүйлсийн бүтцийг өөрчлөх бодисыг гарган авахад хэрэглэжээ. 

Ксантины бохь

7 Шил

Шилний хамгийн гадна байх онцгой бүрхүүлгүйгээр шилийг нэвт харах нь боломжгүйн учир нь шил нь гэрлийг шууд өөртөө ойлгож байдаг юм. Катрин Бурр Бложет (Katharine Burr Blodgett) нь 1926 онд Кэмбриджийн сургуулиас физикийн шинжлэх ухааны докторын зэрэг авсан анхны эмэгтэй болжээ. "General Electric" компанид судлаачаар ажиллаж байхдаа шилний гадуур нимгэн савангын бүрхүүл үүсгэх арга олсон бөгөөд үүний тусламжтай шилийг нэвт харах боломжтойг олж нээсэн байна. Тэрээр 1938 онд "Харагддаггүй шил"-дээ патент авч байжээ. 

Шил

8 Өрх гэрийн хамгаалалтын систем

1960 онд сувилагчаар ажилладаг байсан Мэри Ван Бриттан Бровн (Maria Van Brittan Brown) түүний нөхөр цахилгааны техникч Алберт Бровн (Albert Brown) нарын ажлын цаг маш адармаатай байсан бөгөөд эхнэр нь Нью-Йорк дахь гэртээ ганцаараа байхад таагүй байсан байна. Ингээд тэд гадаах байдлыг бичиж аваад зурагтан дээр бичлэг болгон гаргах системийг хамтдаа зохиож, патентжуулжээ. Мөн аудио систем нь гэрээсээ гадаа байгаа хүнтэй ярих боломжтойн дээр хаалгыг дотроос нь онгойлгох эсвэл хамгаалагч, цагдаагын хэсэг рүү дохио өгөхөөр програмчлагдсан байжээ. 

Өрх гэрийн хамгаалалтын систем

9 Хавтгай суурьтай тор

Хамгийн анхны цаасан уутнууд нь дугтуй, конус хэлбэртэй байсан тул ширээн дээр тогтдоггүй байжээ. Зохион бүтээгч Маргарет Найт (Margaret Knight) цаасан уутыг нугалж, хавтгай суурьтай болгодог машин зохион бүтээсэн ч Чарлес Аннан (Charles Annan) энэхүү санааг нь хулгайлан өөрийн нэр дээр болгожээ. Харин Маргарет шүүх хурлаар түүнийг буулган авч, 1871 онд өөрийн нэрээр патентжуулсан байна. 

Хавтгай суурьтай тор

10 ДНХ модел

Хэдийгээр Жэймс Ватсон (James Watson) болон Францис Крик (Francis Crick) нар ДНХ-ийн бүтцийг олж нээсэн ч Англи гаралтай физикc, химийн эрдэмтэн, доктор Розалинд Фрэнклин (Rosalind Franklin) олж нээх замыг нь тавьсан юм. Тэрээр 1952 онд ДНХ-ийн хэлбэрийг харуулсан "Photograph 51" гэх зургийг авсан зургийн аппаратыг зохион бүтээсэн байна. Харамсалтай нь түүний хамтран ажиллагч Маурис Вилкинс (Maurice Wilkins) энэхүү зургийг Ватсон, Крик нарт үзүүлж, тэдний нээлт нь уг зурагтай хамт нийтлэгджээ. Фрэнклин 1958 онд өндгөвчний хавдраар нас барсан бол 1962 онд Ватсон, Крик нар энэхүү нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн билээ. 

ДНХ модел

11 Цаасан кофе шүүгч

1900-аад оны эхэн үед кофе үйлдвэрлэгчид гарч ирээгүй байсан тул гэртээ кофе чанахдаа хүмүүс даавуун уутанд кофегоо нухаж хийгээд дээр нь халуун ус хийдэг байжээ. Энэ нь аяганд кофений шаар тунах асуудал үүсгэж байв. Харин Герман гэрийн эзэгтэй Мелитта Бентз (Melitta Bentz) данханд нүх гаргаад, хүүгийнхээ дэвтэрнээс нэг хуудас авч дотор нь хийжээ. Цаасан дээрээ кофегоо хийж, дээрээс нь халуун ус хийж уухад шаар үлдээгүйгээс гадна маш хурдан, амттай кофе чанах аргатай болжээ. Ингээд тэрээр 1908 онд "Melitta" хэмээх кофе, шүүгч, кофе чанагч зэргийг зардаг компаниа байгуулсан бөгөөд өдийг хүртэл  энэхүү компани нь амжилттай ажилласаар байна. 

Цаасан кофе шүүгч

12 Гишгэж онгойлгодог хогийн сав

Лилиан Моллер Гилбред (Lillian Moller Gilbreth) нь 1878 онд төрсөн сэтгэл зүйн ухааны магистр болон докторын зэрэгтэй, Үндэсний инженерийн академид сонгогдсон анхны эмэгтэй байлаа. Тэрээр эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх олон нээлт хийсний дотор гишгэж онгойлгодог хогийн сав, хөргөгчний тавиур, угаалгын машины муу ус гаргах хоолой зэргийг анх санаачлан гаргаж байжээ. Тэрээр 12 хүүхэд төрүүлсэн бөгөөд 1924 онд нас баржээ. Түүний 2 хүүхэд гэр бүлийнхээ талаар ном бичсэн төдийгүй уг номноос нь санаа авч 1950 онд "Cheaper by the Dozen" киног бүтээсэн бол 2003 онд дахин шинэчлэн найруулан гаргажээ. 

Гишгэж онгойлгодог хогийн сав

13 Шингэн штрих

Өрх толгойлсон ээж Бэтте Нэсмит Грахам (Bette Nesmith Graham) уран зургийн урлагт дуртай байсан хэдий ч хүүгээ тэжээхийн тулд нарийн бичгээр ажилладаг байжээ. 1950-иад онд нарийн бичгүүд бичиг баримтаа гараараа хуулж бичдэг байсан бөгөөд ямар нэг алдаа гаргах юм бол дахин эхнээс нь алдаагүй бичих хэрэгтэй болдог байжээ. Иймд тэрээр өөрийн уран зургийн талаарх мэдлэгээ ашиглаж эхэлсэн байна. Тусгай найрлага бүхий шингэнийг бэлдэж, багс ашиглан алдаагаа зассанаар түүний ажил маш их хөнгөрчээ. 1956 онд гал тогооныхоо өрөөнд "Mistake Out" компаниа байгуулсан бөгөөд түүний хүү болон найзууд нь бүтээгдэхүүнээ савлахад нь тусладаг байжээ. Өөрийн компанидаа хэтэрхий их анхаарал хандуулсан шалтгаанаар ажлаасаа халагдсан Бэтте шингэнээ патентжуулж, "Liquid Paper" буюу шингэн цаас хэмээн нэрлэжээ. 

Шингэн штрих

14 Нэг удаагын живх

Гэрийн эзэгтэй болсноор "Vogue" сэтгүүлийн компани дахь ажлаасаа гарсан Марион Донован хүүхэддээ даавуун живх хэрэглэдэг байсан ч гадагшаа нэвтэрч, резинэн өмд нь харшил өгдөг байсан байна. Ингээд тэр нилонин буюу шүхэрний материалаар живх хийж, 1951 онд патентжуулсан ч энэ санаагаа 1 сая ам.доллараар заржээ. Түүний дизайн нь зузаан цаас ашиглан чийгийг шингээж авах зориулалттай байсан ч цаасны компани түүний энэхүү санааг ойшоож үзээгүй байна. "Pampers" живхний зохион бүтээгч Виктор Миллс (Victor Mills) харин энэхүү санааг хэрэгжүүлсэн юм. Гэсэн хэдий ч Донован өөрийнхөө нэр дээр 12 гаруй патент авч чаджээ.

Нэг удаагын живх

15 Хөлдүү пицца

Италийн цагаачдын охин Рөүс Тотино (Rose Totino) Миннеаполис хотноо пиццаны газар нээхийг хүссэн байна. Банкны ажилтнуудад пицца хийж өгч, банкнаас зээл авсан хэмээн түүхэнд өгүүлдэг. Авсан мөнгөөрөө 1950 онд Тотино нөхрийнхөө хамтаар хүргэлтээр үйлчилдэг пиццаны газар нээж, удалгүй бүр өргөжүүлэн ресторан болгожээ. Энэ үеэрээ гэртээ хариад шарах шүүгээндээ болгож идэх зориулалттай пиццагаа хөлдөөж үйлчлүүлэгчиддээ санал болгож байсан нь тун амжилттай болжээ. Тотино энэхүү бизнесээ Филсбурид зарж, гүйцэтгэх захирал нь болсон байна Тэрээр пиццаныхаа жорыг улам баяжуулж, 1979 онд патентжуулжээ. 

Хөлдүү пицца

16 Нэг гараараа ашигладаг тариур

Шотландын Чарлес Габриел Фраваз (Charles Gabriel Pravaz) Францын Александр Вүүд (Alexander Wood) гэх эрэгтэй зохион бүтээгчид 1850-иад онд хамгийн анхны хүнд хэрэглэж болох зүүтэй тариурыг зохион бүтээжээ. Гэвч энэхүү тариур нь заавал хоёр гараа ашиглах хэрэгтэй байсан байна. 1899 онд Летитиа Мумфорд Гир (Letitia Mumford Geer) нэг гараараа хэрэглэхэд аюулгүй тариурыг зохион бүтээж патентжуулжээ. 

Нэг гараараа ашигладаг тариур

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()