Сурталчилгаа (15)
Хаах

Ямар нэг шалтгааны улмаас биеэс тань эвгүй үнэр гарсаар байна уу? Тийм бол шалтгаан нь ердөө л энэ

2018-03-13, 11:48
7,118

Хэдийгээр та усанд ороод шинэ хувцас өмссөн ч гэсэн ямар нэг шалтгааны улмаас биеэс тань эвгүй үнэр гарсан хэвээр байна уу? Биеийн эвгүй үнэрээ дарах гэж үнэтэй эм бэлдмэл, тос бүр мэс ажилбарын талаар бодох болсон уу? Тэгвэл та түр азнаад, анхаарлаа нааш нь хандуулаарай. Доорх 8 аргыг туршиж үзэхэд таниас их мөнгө, цаг зав огтхон ч шаардагдахгүй. Иймд, гарын доорх материалуудаа ашиглан, толгойны өвчин болсон эвгүй үнэрээсээ салаарай. 

Ямар нэг шалтгааны улмаас биеэс тань эвгүй үнэр гарсаар байна уу? Тийм бол шалтгаан нь ердөө л энэ

1 Хоол хүнс

Таны юу идэж, ууж байгаа тань биеийн үнэрт нөлөөлдөг ажээ. Сармис, сонгино, карри зэргээс татгалзах нь хөлс бага гарах, эвгүй үнэр үнэртэхээс сэргийлдэг байна. Мөн каффейн бага хэрэглэх нь биеэс эвгүй үнэр гарах магадлалыг багасгадаг. Харин хоол идсэнийхээ дараа гааны тос хэдэн дуслыг хэлэн дээрээ дусаах нь зүйтэй. Онолоор бол энэ нь хөлсөнд шингэж биеэс гардаг.

Хоол хүнс

2 Илүүдэл үснээс ангижрах

Суганыхаа үснээс ангижирснаар эвгүй үнэрээс салах боломжтой. Үс нь чийг хуримтлуулж, бактери үүсэх нөхцлийг бий болгодог. Харин үснээс ангижирснаар та бактерийн үржлийг зогсоож, үнэр ялгаралтыг багасгах болно. 

Илүүдэл үснээс ангижрах

3 Ус төрөгчийн хэт исэл

Эвгүй үнэр нь хөлс биш бактериар үүсгэгддэг тул ус төрөгчийн хэт ислийг устай хольж түрхсэнээр эвгүй үнэрнээсээ салах боломжтой ажээ. Нэг амны халбага ус төрөгчийн хэт ислийг 1 аяга устай хольж, хөвөнд шингээгээд суга болон бусад үнэр үүсгэх магадлалтай газруудаа арчаарай. 

Ус төрөгчийн хэт исэл

4 Лимоны шүүс

Хүчиллэг орчин нь бактери үүсэхээс сэргийлэх бөгөөд үүний тулд лимоны шүүс болон алимны цууг түрхсэнээр эвгүй үнэрээс салах боломжтой. Гэхдээ үүний өмнө арьсан дээр ямар нэг ил шарх байгаа эсэхийг шалгаарай. Учир нь хүчил нь арьсыг загатнуулах, хорсгох талтай.

Лимоны шүүс

5 Сода

Үнэр болон хөлсийг шингээж авахын тулд бага зэргийн хэмжээтэй хүнсний сода эсвэл цардуулыг тухайн хэсэгт цацаж өгч болно. 

Сода

6 Хөлс дарагч

Ихэнхи хүмүүс өглөө усанд орсныхоо дараа хөлс дарагчаа түрхдэг. Харин унтахынхаа өмнө хөлс дарагчаа түрхэх нь хамгийн үр дүнтэй арга хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Хөлс дарагч

7 Хувцас

Байгалийн гаралтай даавуун материалтай хувцас хэрэглэх нь хөлс болон эвгүй үнэртэй тэмцэж байгаа танд хамгийн тохиромжтой. Энэ материал нь агаар сайн нэвтрүүлдэг тул биеийг хөлөрч, эвгүй үнэртэй болохоос сэргийлдэг. Даавуу, торго, ноосон материалтай хувцас сонгохыг хичээгээрэй. 

Хувцас

8 Стрессээ хянах

Стресст ороход биеэс илүү их хэмжээний хөлс ялгардаг байна. Иймд стрессээ тайлах өөрт таарсан аргыг олоорой. Иог, бясалгал, дасгал хийх зэрэг нь биеийг тайвшруулж, эвгүй үнэрээс салах хялбар арга байж болох юм. 

Стрессээ хянах

13
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()