Сурталчилгаа (15)
Хаах

Эрчүүдийг бэлгийн ариун цэврээ сахихыг эмч нар анхааруулж байна!

Эрчүүд ч гэсэн эмэгтэй хүмүүсийн нэгэн адилаар өөрийнхөө бэлгийн ариун цэвэрт зайлшгүй анхаарах хэрэгтэй билээ. Тэгвэл эрчүүд маань бүсгүйчүүд бидэн шиг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очоод үзлэгт хамрагдан, шинжилгээ өгдөг билүү? За тун ховор байх даа. Ингээд энэ удаагийнхаа дугаараараа эрчүүдийн бэлгийн ариун цэврийн талаар Нью-Йоркийн Пресбитерийн эмнэлгийн эрэгтэйчүүдийн их эмч, сексологич Дариус Падучийн (Darius Paduch) өгсөн зөвлөгөөг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Эрчүүдийг бэлгийн ариун цэврээ сахихыг эмч нар анхааруулж байна!

1.Өөрийгөө  шалгаж байх нь тун чухал 

Эмчийн хэлж байгаагаар эрчүүд өөрийнхөө эрхтэнийг байнга шалгаж байх нь чухал ажээ. Түүний хэлсэнээр бол 18-30 насны эрчүүдийн дунд төмсөгний хорт хавдар элбэг байдаг юм байна. Хамгийн өндөр үр дүнг гаргахын тулд эрчүүд жил бүр өөрийгөө шалгаж, эрхтэнд нь ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг ажиглаж байх хэрэгтэй юм. 

2. Бэлэг эрхтэнээ тогтмол бүлээн усаар угааж бай

Эмчийн хэлсэнээр эрэгтэй хүн өөрийнхөө эрхтэнийг өдөрт 2 удаа халуун бүлээн усаар угааж цэвэрлэж байх ёстой гэнэ. Угаахдаа далд байдаг хэсгүүдийг ч нэгд нэгэнгүй нямбай угаах ёстой. Цэвэрхэн байхдаа үнэргүй байдаг эрхтэнээ угаалгүй нэг хоносноор таагүй үнэр гарч, муухай өнгөтэй шингэн ялгарч эхлэхээс гадна нян бактери үржих таатай нөхцөл бүрддэг байна. 

3. Эдгээр үед угаах зайлшгүй шаардлагатай 

Эрэгтэй хүний бэлэг эрхтэн нь эмэгтэйчүүдийн үтрээ шиг өөрийгөө цэвэрлэх функцгүй учраас эрчүүд бэлгийн ажил, гар хангалга хийснийхээ дараа зайлшгүй эрхтэнээ угаах ёстой юм. Үнэхээр боломжгүй тохиолдолд ямар ч үнэргүй хүүхдийн сальфеткийг ашиглаарай. Угаахгүй бол бэлэг эрхтэний завсар үлдсэн үрийн шингэн хатаж төрөл бүрийн бактери үүсэх эрсдэлтэй ажээ. 

4. Саванг болгоомжтой хэрэглэ 

Эрэгтэй хүний бэлэг эрхтэн нь тун эмзэг байдаг учраас угааж цэвэрлэхдээ аль болох үрэвсүүлж цочроохгүй байх хэрэгтэй. Ихэнх савангууд нь хүчиллэг шинж чанартай байдаг болохоор бүлээн цэвэр усаар тогтмол угааж байх нь эрүүл байх хамгийн ухаалаг арга байх болно. 

5. Шүршүүрийн гелийг болгоомжтой хэрэглэ 

Дэлгүүр хоршоонд худалдаалагдаж байгаа эрчүүдэд зориулагдсан шүршүүрийн гелийн найрлаганд гаа гэх мэт сэргээгч бодиснууд агуулагдаж байдаг. Тэгвэл эдгээр химийн бодиснууд нь бие махбодийг ерөнхийд нь сэргээдэг ч бэлэг эрхтэнд харшил өгч, цочрол үүсгэх тохиолдол байдаг учраас хэрэглэхдээ болгоомжтой хандахаа мартуузай. 

6. Үнэртэй тальк битгий хэрэглэ 

Эрэгтэйчүүдийн эмч нарын үзэж байгаагаар байгаль эх эрчүүдийн эрхтэнг цэцэг шиг анхилуун үнэртэй байхаар бүтээгээгүй учраас зах дэлгүүрт зарагдаж буй сайхан үнэртэй талькийг авч хэрэглэх нь тохиромжгүй гэнэ. Тальк нь бэлэг эрхтэний далд хэсэгт орж нүх сүвийг бөглөснөөр нян үүсэх боломжийг олгодог ажээ. 

7. Усанд орсоны дараа бэлэг эрхтэнээ арчиж байгаарай 

Эмч нарын зөвлөгөө ёсоор бол илүүдэл чийг нь далд хэсэгт нян үржих нөхцлийг бүрдүүлдэг тул усанд орсны дараа цэвэр алчуураар зөөлөн дарж арчих хэрэгтэй ажээ. 

8. Төмсөг болон хуйхнагийг мартаж болохгүй 

Бэлэг эрхтэний доод хэсэгт үс өтгөн ургадгаас болоод халууцаж, хөлс гарахдаа амархан байдаг. Хөлс гарна гэдэг бол ахиад л өнөөх гайтай "нян" бактери үүсэх сайхан орчин болдог учраас төмсөг, хуйхнаг болон анусыг ч сайтар угааж үргэлж цэвэрхэн байлгах нь чухал билээ. 

9. Секс тоглоомыг хэрэглэхгүй байх нь зүйтэй 

Секс шопд зарагддаг тоглоомууд нь эрэгтэй хүний бэлэг эрхтэнд сөрөг нөлөөтэй байдаг учраас аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй ажээ. 

10. Өөрийгөө хамгаал 

Бэлгийн шинэ хамтрагчтай болох бүртээ бэлгэвч хэрэглэж занших нь маш чухал юм. Тохиолдлын бэлгийн хавьталд орох шаардлагатай болвол яасан ч бэлгэвчгүйгээр унтаж болохгүй ээ. Эцсийн эцэст өөрийгөө зөвхөн та л өөрөө хамгаалж чадна. 

11. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагд 

Хэрэв таны хүүгийн бэлгийн бойжилт удаан явагдаж байгаа мэт санагдаж байгаа бол мэргэжлийн эмчид хандан даруйхан үзүүлээрэй. Эмч нар үзлэг хийхдээ хүүхдийн нүүр, суганд үс ургаж, хоолойн өнгө нь бүдүүрсэн эсэхийг ажигладаг бөгөөд бэлэг эрхтэнийг нь гаргаж үздэг байна. 

12. Насанд хүрсэн эрэгтэй жилд нэг удаа үзүүлэх ёстой байдаг

Насанд хүрсэн эрчүүдийн бэлгийн амьдрал идэвхитэй байдаг учраас жилд нэг удаа эмчид зайлшгүй үзүүлэн бэлгийн замын өвчтэй эсэхээ шинжлүүлэх ёстой. Ямар нэгэн өвчтэй байлаа ч эрт үед нь оношилж чадвал таны эрүүл мэндэд л тустай байх болно. Хэрэв ямар нэгэн зовиур, хүндрэл танд илрээд байгаа бол нэрэлхэлгүйгээр эмчтэйгээ ярилцаарай. Бэлэг эрхтэн босохгүй байх, хурдан дур тавих зэрэг нь өөр бусад өвчнийг илрүүлэхэд туслах шинж тэмдгүүд байх боломжтой учраас таны амийг ч аварч мэдэх юм шүү. 

Харин бүсгүйчүүд эмзэг эрхтнээ хэрхэн арчлах тухай доорх холбоосоор орж үзээрэй.

~ Бүсгүй та эмзэг эрхтнээ хэрхэн арчилдаг вэ? ~

 

38
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()