Сурталчилгаа (15)
Хаах

Арьсаа чийгшүүлэхдээ бидний гаргадаг 5 алдаа

Чийгшил сайтай арьс нь зөөлөн, уян хатан, толигор харагдахаас гадна хөгшрөлт удаан явагддаг. Ихэнх бүсгүйчүүд чийгшүүлэх тос болгон үйлчилгээ сайтай гэж андуурах тохиолдол их байдаг. Үнэн хэрэгтээ энэ тийм биш ажээ. Чийгшүүлэх тосыг түрхэх  тодорхой зарчим байдаг гэнэ. Ихэнх бүсгүйчүүд тосоо түрхэхдээ дараах 5 алдааг гаргадаг байна.

Арьсаа чийгшүүлэхдээ  бидний гаргадаг 5 алдаа

1 Хуурай арьсан дээрээ чийгшүүлэгч тос түрхэх

Хүн бүр ихэнхидээ хуурай арьсан дээрээ чийгшүүлэх тос түрхдэг. Үнэндээ шүршүүрт орсны дараа эсвэл усанд орсны дараа шууд түрхэх хэрэгтэй юм байна. Тосыг түрхэх үед таны арьс бага зэрэг чийгтэй байх шаардлагатай. Арьс чийглэг байх үед бүх нүх сүв нь нээлттэй байдаг бөгөөд тосыг илүү гүн нэвчихэд туслана. Ингээд арьс чийгшил сайтай байх болно.

Хуурай арьсан дээрээ чийгшүүлэгч тос түрхэх

2 Тослог арьстай учир чийгшүүлэгч тос хэрэглэхгүй байх

Тослог арьстай хүмүүс ихэнхидээ чийгшүүлэгч тосыг түрхэхээс татгалздаг. Та ямар ч төрлийн арьстай байсан чийгшүүлэгч тосыг заавал хэрэглэх шаардлагатай. Тослог арьсанд та тослоггүй усан суурьтай чийгшүүлэгч тосыг сонгож хэрэглэнэ. Энэ төрлийн чийгшүүлэгч тос нь арьсанд хурдан шингэж, нүүрийг тослог харагдуулахгүй.

Тослог арьстай учир чийгшүүлэгч тос хэрэглэхгүй байх

3 Тогтмол хэрэглэхгүй байх

Арьсаа толигор сайхан, эрүүл харагдуулахын тулд өдөр бүрийн арчилгаа хэрэгтэй.  Та чийгшүүлэгч тосыг тогтмол хэрэглэх хэрэгтэй бөгөөд энэ нь таныг арьсыг үргэлж чийглэх байхад туслана.  Тиймээс та өдөрт нэг удаа чийгшүүлэх тос түрхэж байгаарай.

Тогтмол хэрэглэхгүй байх

4 Чийгшүүлэгч тосыг нүдний тос болгож хэрэглэх

Хэрвээ та чийгшүүлэгч тосыг нүдний тос болгож хэрэглэж байвал энэ бол том алдаа.  Нүдний арьс нь маш эмзэг учир тусгай арчилгаа шаардлагатай. Харин чийгшүүлэгч тос нь үнэрт бодис агуулагддаг учир нүдний арьсыг гэмтээж, хаван үүсгэдэг. Хэрвээ нүдэнд тос орчихвол нүд хорсох магадлалтай.  Тиймээс та нүдний тосыг нүдэндээ сонгож хэрэглээрэй.

Чийгшүүлэгч тосыг нүдний тос болгож хэрэглэх

5 Тосны орцыг анзаарахгүй байх

Бусад бүтээгдэхүүний адилаар та тосны орцыг маш сайн унших хэрэгтэй.  Кокосын тос, оливын тос, зуун наст агуулсан тос нь таны нүүрэнд маш сайн тохирно. Үүнээс илүү нэмэлттэй бол арьсанд муугаар нөлөөлөх магадлалтай.

Мөн чийгшүүлэгчтэй нарнаас хамгаалах тос түрхэнэ. Чийгшүүлэгч тос нь (SPF15)-аас доошгүй нарны хамгаалалттай байх хэрэгтэй.

Тосны орцыг анзаарахгүй байх

17
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()