Та доорх 12 асуултын ядаж талыг нь зөв хариулж чадвал өөрийгөө суут ухаантан гэж бодоорой!

Та доорх 12 асуултын ядаж талыг нь зөв хариулж чадвал өөрийгөө суут ухаантан гэж бодоорой!

1 Ямар уулын орой дэлхийн төвөөс хамгийн хол вэ?

Ихэнхи хүмүүс энэ асуултын хариултыг Эверестийн уулын оргил гэж боддог. Гэтэл, Эквадор улсын Чимборазо уулын оргил нь дэлхийн төвөөс хамгийн хол оршдог байна. Учир нь дэлхий байнгын хөдөлгөөнд оршдог учраас экуадор хэсэгт бага зэрэг хотгор байдаг. Чимборазо нь экуадорийн бүсийн яг дээр байрладаг учраас ноён оргил нь дэлхийн төвөөс хамгийн хол байдаг аж. Харин Эверестийн уул нь газрын гадаргаас оргил хүртлээ хамгийн өндөр боловч дэлхийн төвөөс хамгийн хол оршдог оргил биш юм. 

Ямар уулын орой дэлхийн төвөөс хамгийн хол вэ?

2 Дээр үед хүмүүс дэлхий хавтгай гэдэгт итгэдэг байсан уу?

Эртний Грекийн үеэс л дэлхийг бөмбөрцөг хэлбэртэй гэж хүмүүс мэддэг байсан байна. Харин ихэнхи мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүлд хүмүүс дөнгөж Дундад зууны үед л дэлхийн хэлбэрийг зөв тогтоосон гэж итгэдэг. 

Дээр үед хүмүүс дэлхий хавтгай гэдэгт итгэдэг байсан уу?

3 Алтан загасны ой тогтоолт хэр удаан байдаг вэ?

Дийлэнх хүмүүс алтан загасыг 3-хан секундын ой тогтоолттой гэж итгэдэг. Бодит байдал дээр тэдний ой тогтоолт хэдэн хоногийн турш дурсамжыг хадгалах чадвартай байдаг байна. Алтан загас нь сонгодог ой тогтоолттой буюу хоолыг нь өөр зүйлтэй хамт өгөхөд хоёуланг нь санаж байдаг бөгөөд энэ дурсамжаа хэдэн өдрийн турш мартахгүй санаж байдаг гэнээ. 

Алтан загасны ой тогтоолт хэр удаан байдаг вэ?

4 Хүнд хэдэн төрлийн мэдрэхүй байдаг вэ?

Хүн төрөлхтөн 5-хан мэдрэхүйтэй биш. Маш олон мэдрэлийн эмч нар хүнд 9 болон түүнээс дээш мэдрэхүй байдаг гэдэгт санал нийлдэг. Мэдээж хүрэх, амтлах, үнэрлэх, харах, сонсох гэсэн үндсэн 5 мэдрэхүй байдаг ч эдгээр нь бусад мэдрэхүйн хамт оршдог байна. Жишээ нь: хүрэх мэдрэхүй нь бусад хэдэн "соматик" мэдрэхүй буюу халуун хүйтэн, өвдөлт, даралт зэргийн мэдрэхүйтэй хамтран ажилладаг. Бас нэгэн органик мэдрэхүй буюу өлсөх, цангах зэрэг дотор байдлын нөхцөл нь мэдрэхүйн бас л нэг хэсэг ажээ. 

Хүнд хэдэн төрлийн мэдрэхүй байдаг вэ?

5 Аварга загаснууд хавдар тусах боломжтой юу?

Аварга загасыг хорт хавдрыг эмчилдэг хэмээн их хэмжээгээр хомроглон алах болсон билээ. Харамсалтай нь энэ нь ор үндэсгүй гэдгийг эрдэмтэд нотолсоор байгаа бөгөөд тархины хавдартай аварга загаснууд байсаар л байна. 

Аварга загаснууд хавдар тусах боломжтой юу?

6 1 паунд алт, 1 паунд өдний аль нь хүнд вэ?

Та энэ асуултыг өмнө нь олон удаа сонсож байсан байх. Зөв хариулт нь энэ хоёр нь яг тэнцүү гэж итгэж явсан уу? Гэтэл үнэндээ энэ хариултыг буруу гэдгийг танд хэлье. 1 паунд өд илүү жинтэй байна. Яагаад? Алтыг жинлэхдээ "Трой унц" хэмээх жингийн хэмжүүрийг ашигладаг учраас 1 паунд алтыг нийтийн жинд буюу граммд шилжүүлэхэд 373.24гр болох бол 1 паунд өд нь ойролцоогоор 453.59гр болдог. 

1 паунд алт, 1 паунд өдний аль нь хүнд вэ?

7 Цус биенд байхдаа ямар өнгөтэй байдаг вэ?

Судсаа харахаад цэнхэр харагддаг учраас цэнхэр гэж та хариулах болно. Гэвч үнэндээ улаан хүрэн өнгөтэй байдаг гэнэ. Зарим хүмүүс цус нь биенд байхдаа цэнхэр өнгөтэй байдаг боловч хүчил төрөгчтэй урвалд ороод улаан болж хувирдаг гэж итгэдэг. Харин цус хүчил төрөгчгүй орчинд ч гэсэн улаан уураг буюу "хемоглобин"-ийг агуулдаг учраас улаан хэвээр л байдаг байна. Харин судас цэнхэр харагддаг шалтгаан нь гэрэлийн ойлтоос шалтгаалдаг байна. 

Цус биенд байхдаа ямар өнгөтэй байдаг вэ?

8 Цахилгаан нэг цахисан газраа дахин буудаг уу?

Энэ талаар та өмнө нь сонсож байсан гэдэгт би итгэлтэй байна. Харин цахилгаан нэг буусан газраа дахиж буух магадлал маш өндөр байдаг. Дэлхий дээр жилд 1.5 тэрбум удаа цахилгаан буудаг бөгөөд ихэвчлэн өндөр барилга, гэрлийн шон, мод зэрэгт цахилгаан буух нь хамгийн түгээмэл обьект болдог аж. Хамгийн тод жишээ гэхэд л Нью-Йорк хотын "Empire State Building" жилд 12-оос ч дээш удаа цахилгаанд цохиулдаг байна. 

Цахилгаан нэг цахисан газраа дахин буудаг уу?

9 Хүн биеийн дулаанаа аль хэсгээрээ хамгийн их алддаг вэ?

Хэдийгээр хүн толгойгоороо хамгийн их дулаан алддаг гэдэг ч бүх л биеийн хэсгээр яг ижил хэмжээний дулаан алдалт явагддаг байна. Харин өвлийн улиралд толгой хэсгээрээ хамгийн их дулаан алддаг учир нь та магадгүй бусад хэсгээрээ зузаан хувцаслаад, толгой хэсгээрээ тийм ч их дулаалдаггүйтэй холбоотой байх боломжтой.

Хүн биеийн дулаанаа аль хэсгээрээ хамгийн их алддаг вэ?

10 Хамелеон яагаад өнгөө сольдог вэ?

Тэд эргэн тойрныхоо байдалд тохируулах гэж өнгөө хувиргадаггүй. Энэ нь эрэгтэй хамелеоны хувьд хэд хэдэн шалтгаантай боловч өнгөлөн далдлах нь энэ шалтгаануудын нэг биш. Харин тэдний тухайн үеийн байдал болоод температур хамгийн чухал нөлөөтэй. Тэд эмэгтэй хамелеоныг өөртөө татах эсвэл аз жаргалтай байхдаа өнгөө хувиргадаг байна. Үүнээс гадна температур буурахад бас өнгөө сольдог ажээ.

Хамелеон яагаад өнгөө сольдог вэ?

11 Сансраас хүмүүс Хятадын Цагаан хэрмийг харах боломжтой юу?

Хятадын Цагаан хэрмийг сансар огторгуйгаас харагддаг хүний гараар бүтээгдсэн цорын ганц зүйл гэж боддог. АНУ-ын Шинжлэх ухааны төвөөс мэдэгдсэнээр, "цаг агаарын тодорхой нөхцөл байдал болон гэрлийн тохиромжтой байдал"-д сансрын доод орбитоос л харах боломжтой байна. Ингээд зогсохгүй Цагаан хэрэм нь чулуу, шавраар баригдсан тул энгийн хүний нүдээр харахад эргэн тойрныхоо байгалийн тогтоцоос ялгарч харагддаггүй аж. 

Сансраас хүмүүс Хятадын Цагаан хэрмийг харах боломжтой юу?

12 Дэлхий ван гараг мөн үү?

Дэлхий ванг нарны аймгийн нэг гарагаар нэрлэдэг байсан боловч одоо харин одой гарагын тоонд оруулах болсон юм. 

Дэлхий ван гараг мөн үү?

31
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()