Өдөрт 15 минут алхсанаар таны биед юу болох вэ?

Явган алхах гэдэг нь зөвхөн нэг газраас нөгөөд хүрэх гэсэн үг биш. Өдөрт  минут  явган алхсанаар та өөрийн эрүүл мэнд болон сэтгэл санаанд үнэгүй хөрөнгө оруулалт хийж байгаа. Яагаад заавал явган явах хэрэгтэй гэж?...

Өдөрт 15 минут алхсанаар таны биед юу болох вэ?
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1. Сэтгэл санааг сэргээнэ

Цэвэр агаарт алхах нь сэтгэл санааг сэргээж өгдөг. Үүнээс гадна уур, бухимдлаас салах шилдэг арга  болдог.

2. Бүтээлч чанарыг нэмэгдүүлнэ

Хэрвээ та ямар нэг сонирхолтой зүйл хийхийг хүсэж байгаа ч юу гэдгээ мэдэхгүй, эсвэл ямар нэг зүйлийг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх талаараа хараахан мэдэхгүй байвал цэвэр агаарт алхаарай. Алхалт нь бүтээлч бодлыг сайжруулдаг учир та санаагаа бодитоор хэрэгжүүлэх боломжтой болно.

3. Харшлын шинж тэмдгийг багасгана

Харшлын улирал эхлэх үед гэртээ сууж хаашаа ч гармааргүй санагддаг. Тэгвэл эрдэмтэд энэ бодолтой санал нийлдэггүй гэнэ. Судалгаанаас харахад алхалт болон гүйлт нь харшлын шинж тэмдгийг багасгаж өгдөг гэжээ.

4. Бодисын солилцооны синдромыг бууруулна

Бодисын солилцооны синдром гэдэг нь даралт ихсэх,  цусан дахь сахрын түвшин их, илүүдэл жин, зүрх судасны өвчин зэргийг агуулсан өвчний цогц юм. Энэхүү синдром нь ихэнхидээ суугаа ажил хийдэг хүмүүст илэрдэг учир эрчимтэй алхах нь эдгээр өвчнүүдээс сэргийлэхэд сайнаар нөлөөлнө.

5. Амьдрах насыг тань уртасгана

Өдөр бүр бэлтгэл хийх нь таны амьдрах насыг 7 жилээр уртасгаж өгнө.  Энэ нэмэлт 7 насаа та аз жаргалтайгаар өнгөрүүлэх болов уу. Учир нь явган алхдаг хүмүүс маш их аз жаргалтай байдаг гэнэ.

6. Мөнгө хэмнэнэ

Фитнесст явахын тулд сар бүр төлбөр төлөх шаардлагатай болдог. Харин явган явахад та огтхон ч зарлага гаргахгүй. Зүгээр л хамгийн эвтэйхэн гутлаа өмсөөд явахад л хангалттай.

7. Залуу насыг уртасгана

Судалгаанаас харахад их алхдаг хүмүүсийн эд, эс нь үеийнхээ  алхдаггүй хүмүүсээс илүү залуу байдаг болох нь батлагджээ. Дасгал хийх нь биологийн насыг залуужуулж өгдөг байна.

8. Нойрыг хэвийн болгоно

Тогтмол явган явдаг хүмүүс сайн унтдаг гэнэ. Нойргүйдлийн өвчин ихэнхидээ тэднийг тойрон гардаг байна. Сайн унтаж амрах нь эрүүл амьдрахын эх үүсвэр гэдгийг хүн бүр мэднэ.

9. Стрессийг бууруулна

Орчин үед маш олон хүн стресстэх болсон. Энэ нь сэтгэл санаа болон бие махбодид хор учруулна.  Алхалт нь тайвшрах үр дүнтэй арга бөгөөд таны тархийг элдэв бодлоос цэвэрлэж өгнө.

10. Тархины үйл ажиллагааг сайжруулна

Алхалт нь биед төдийгүй тархины үйл ажиллагаанд мөн тустай юм байна. Тогтмол алхах нь ой тогтоолтыг сайжруулж,  танин мэдэх чадварыг нэмэгдүүлж, Альцгеймерын өвчин тусахаас сэргийлнэ.

11. Өвчин намдаах үйлчилгээтэй

Хэрвээ танд ямар нэгэн архаг өвчин байвал та өвчин намдаах талаар ихээхэн боддог болов уу. Тэгвэл алхах нь өвчин намдаах үйлчилгээтэй болохыг эрдэмтэд тогтоожээ. Өвчнийг тэр чигт нь үгүй хийж чадахгүй ч өвдөлттэйгөө тэмцэхэд туслана.

12. Ясыг бэхжүүлнэ

Ясыг бэхжүүлж, үе мөчний өвчин, ууц нурууны гажилт гэх мэт тулгуур эрхтний өөрчлөлтөөс хамгаална.

13. Хараа сайжруулна

Нас явахын хэрээр хараа мууддаг бөгөөд та үүнийг тойрч гарж чадахгүй л болов уу. Гэхдээ тогтмол дасгал хийснээр та хараагаа хамгаалж, нэлээд удаан хугацаанд сайн хараатай үлдэх боломжтой юм байна. Судалгаанаас харахад их алхдаг хүмүүст харааны асуудал бага тохиолддог байсан гэнэ.

14. Өвчин тусахаас сэргийлнэ

Биеийн тамираар хичээллэх нь хавдар, чихрийн шижин, зүрх судас болон уушгины өвчнөөс сэргийлэх шилдэг арга болдог.  Тиймээс эм хэрэглэхийн оронд явган алхалт хийж өөрийгөө өвчнөөс хамгаалаарай.

15. Ойр дотныхонтойгоо цагийг хөгжилтэй өнгөрүүлэх

Ганцаараа алхах таатай хэдий ч олноороо алхвал бүр сайхан байх болно. Тиймээс та найз нөхөд, гэр бүлийнхнийгээ алхалтанд уриалан дуудаж хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Нохойтогоо цуг алхсан ч болно шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()