Хорт хавдар, гэнэтийн үхлээс аврах 9 зуршлыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ

Эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсдэггүй хэн байх билээ дээ? Тэгвэл өнөөдрийн бидний хийж байгаа үйлдлүүд болон идэж ууж буй зүйлс биднийг урт наслахад нөлөөлдөг болохыг судлаачид тогтоожээ. Ингээд өнөөдрийнхөө дугаараараа биднийг урт удаан, өвчин зовлонгүй амьдрахад туслах 9 зуршлыг мэдэж авцгаая. Өөрийн амьдралдаа бидний зөвлөгөөг хэрэгжүүлэн урт удаан наслахыг танд хүсэн ерөөе! 

Хорт хавдар, гэнэтийн үхлээс аврах 9 зуршлыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ

1 Олонтойгоо бай

Урт удаан хугацааны турш ганцаараа байх нь хүний эрүүл мэндийг бүхэлд нь муутгаж байдаг юм. Иймээс өөрийнхөө хуучин цагийн найз нартайгаа байнга уулзаж, шинээр найзуудын хүрээллийг бүрдүүлж байх ёстой ажээ. Өмнөд Каролинагийн Их сургуулиас явуулсан судалгаагаар ганцаардал нь даралт ихсэх, чихрийн шижингээр өвчлөхөд хүргэдэг болох нь тогтоогдсон байна. Мөн эдгээрээс гадна дархлааны системийг сулруулж, зүрхний шигдээс болох, цус харвах, сэтгэл гутралд орох магадлалыг ихээхэн нэмэгдүүлдэг нь ажиглагджээ. 

Олонтойгоо бай

2 Нарны тос түрх

Өндөр хамгаалалттай нарны тос нь арьсыг наранд түлэгдэж, хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг гэдгийг та бүхэн маань мэдэх байх аа. Австралийн хэсэг судлаачид 900-гаад хүнийг бүтэн 4 жилийн турш судалжээ. Судалгаанд оролцогсдын тал нь нарны тосыг хэдэн цаг тутамд түрхэж байсан бол тал хувь нь тосыг огт хэрэглээгүй ажээ. Үр дүнд нь тос түрхсэн хүмүүсийн хөгшрөлт мэдэгдэхүйц бага байв. 

Нарны тос түрх

3 Ус байнга уу

80 нас хүртлээ ус сайн уугаарай. Environmental Health Perspectives сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар байнга ус уух нь давсагны хорт хавдраар өвчлөх магадлалыг бууруулдаг болох нь тогтоогдсон бөгөөд Америкийн Хорт хавдрын эсрэг Нийгэмлэгээс өдөрт 8 аяга ус уухыг зөвлөдөг юм. Чихэрлэг ундаа нь хүний эсийн хөгшрөлтийг хурдасгадаг ба өдөрт 0.5 литр ундаа уудаг хүн уудаггүй хүнээс 4.6 жилээр түрүүлж хөгширдөг гэсэн тооцоо гарчээ. 

Ус байнга уу

4 Шүдээ өдөр бүр цэвэрлэ

Одооноос буйл, амны хөндийгөө анхаарч эхлэснээр та ирээдүйд үүсч болох олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадах юм. Амны хөндийн эрүү мэнд муу байвал зүрх судас, түрүү булчирхай өвчлөх нөхцөл байдал үүснэ. Dentistry сэтгүүлд хэвлэгдсэн мэдээллийг үндэслэх юм бол буйлны үрэвсэл нь түрүү булчирхай өвчлөх урьдчилсан нөхцөл болдог гэнэ. Тиймээс буйлаа ч түрүү булчирхайгаа ч хамтад нь эмчлүүлэх хэрэгтэй ажээ. 80 настайдаа эрүүл байхын тулд шүднийхээ завсрыг утсаар өдөр бүр цэвэрлэж, өглөө оройд фтортой оогоор сайн угааж, улирал тутамд шүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй. 

Шүдээ өдөр бүр цэвэрлэ

5 Өдөр бүр нэг аяга овъёос

Харвардын Их сургуулийн эрдэмтэд 367 мянган ахмадыг 14 жилийн турш судалсан бөгөөд тэд өдөр бүр аяга овъёос иддэг хүмүүсийн нас барах магадлал овъёос огт иддэггүй хүмүүсийнхээс 19%-иар бага байгааг тогтоосон байна. Овъёос их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн хорт хавдраар өвчлөх магадлал 15%, чихрийн шижин тусах магадлал 34%-иар багассан байжээ. Овъёосны эслэгийг бид бүхэл үрийн талх, хивэг болон арвайнаас олж авах боломжтой байдаг. 

Өдөр бүр нэг аяга овъёос

6 Сүүг мартаж болохгүй!

Хөгшрөлтийг удаашруулах үйлдэлтэй сүүг эслэг ихтэй овъёостой хольж идэх нь эрүүл мэндэд тун тустай байдаг. Arthritis Care & Research сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар судлаачид өвдөгний остеартриттай нийт 2148 өвчтөнийг 4 жилийн турш судалсан бөгөөд сүү тогтмол хэрэглэж байсан эмэгтэйчүүдийн остеартрит нэмэгдэж хүндрээгүй байв.

Сүүг мартаж болохгүй!

7 Гүйлтээр хичээллэ

Ойрын зайн гүйлт юмуу марафонд гүйх албагүй ээ. Ердөө л өдөр бүр 5 минутын турш хөнгөхөн шогшиж гүйх нь таны бие махбодийг эрүүл байлгахад туслах болно. Journal of the American College of Cardiology сэтгүүлд бичсэнээр өдөр бүр 5-10 минутын турш гүйх нь зүрх судасны өвчин тусах магадлалыг 58%-иар, харин нас барах эрсдэлийг 28%-иар багасгадаг хэмээжээ. 

Гүйлтээр хичээллэ

8 Өдөр бүр атга самар ид

Өглөөний цайндаа пекан самар, хушгатай тараг, самрын нухаштай шарсан талх зэргийг идэж заншаарай. New England Journal of Medicine сэтгүүлд гарсанаар бол өдөр бүр нэг атга самар иддэг хүний нас барах, зүрх судасны өвчин, хорт хавдар болон амьсгалын замын өвчнөөр өвчлөх магадлал иддэггүй хүмүүсийнхээс 20%-иар бага байдаг гэнэ. Бүх төрлийн самар нь муу өөх тосны хэмжээг багасгаж, сайн өөх тосны хэмжээг нэмэгдүүлдэг байна. 

Өдөр бүр атга самар ид

9 Үргэлж инээмсэглэ

Урт наслахыг хүсч байгаа бол юм бүхнээс гэгээтэй, гэрэлтэй талыг нь олж харж байгаарай. Aging сэтгүүлд 100-гаас дээш насны хүмүүсийн зан аашийг судалсан судалгааны үр дүнг нийтлэжээ. Тэд цөмөөрөө л өөдрөг сэтгэлтэй, хөгжилтэй, илэн далангуй, сэтгэл хөдлөлөө бусадтайгаа хуваалцдаг хүмүүс байсан ба инээд, баяр хөөрийг амьдралын хамгийн чухал зүйлд тооцож байв. Инээж баясах нь дархлааны системийг сайжруулж, бие махбодийн өвчнийг намдаах ид шидтэй билээ. 

Үргэлж инээмсэглэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()