Сурталчилгаа (15)
Хаах

Ким Жон Уны дотны анд Деннис Родмэн удирдагч найзынхаа хувийн нууцыг дэлгэжээ

2018-03-20, 12:04
16,765

Алс бөглүү орны айхтар удирдагч Ким Жон Ун (Kim Jong-un) болон нэг хэсэг "NBА"-ыг доргиож явсан Деннис Родмэн (Dennis Rodman) нар сайн найзууд гэдгийг бид мэднэ. Тэгэхээр Ким Жон Уны талаарх ямарваа нэг мэдээ мэдээллийн эх сурвалж нь нэг бол Деннис Родмэн эсвэл нэгэн үед Хойд Солонгосын маршалын хувийн тогооч байсан Япон гаралтай сүшиний тогооч нарын нэг байдаг аж.

Ким Жон Уны дотны анд Деннис Родмэн удирдагч найзынхаа хувийн нууцыг дэлгэжээ

Ким нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн "Chicago Bulls" багт 1995-1998 онд тоглож байсан Деннис Родмэн (Dennis Rodman), Майкл Жордан (Michael Jordan) нарыг шүтэн бишэрдэг байсан нь тэдний нөхөрлөлийн эхлэл болсон юм. Хойд Солонгосын агуу удирдагч хэмээх түүний хувийн чанартай мэдээ мэдээлэл маш хомс байдгын улмаас бид хэдэн онд төрсөн, ямар хоббитой болон эхнэрийг нь хэн гэдгийг ч мэддэггүй. Гэтэл түүний дотны анд гэгдэх Деннис Родмэн удирдагч найзынхаа тухай ийнхүү ярьжээ.

 

1 Деннис түүний жинхэнэ төрсөн өдрийн мэддэг

Бид түүнийг 1 сарын 8-нд төрсөн гэдгийг нь мэдэх ч жил нь 1982, 1983, 1984 оны аль нэг нь байх ёстой гэж таадаг. 1982 гэж ихэнхи хүмүүс үздэг. Түүний өвөө, Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Сунг (Kim Il Sung) 1912 онд, түүний хүү Ким Жонг Ил (Kim Jong Il) 1941 онд төрсөн гэдэг ч, түүхийн номнуудад 1942 гэж бичигдсэн байдаг. Өмнөд Солонгосчуудын үзэж байгаагаар одоогийн удирдагч Ким Жон Унийг 1984 онд төрсөн гэдэг боловч Деннис 1983 он гэж залруулжээ.

Деннис түүний жинхэнэ төрсөн өдрийн мэддэг

2 Тэр эрүүл хэв маягаар амьдардаггүй

Олон нийтэд эрүүл амьдралын хэв маягыг сурталчилдаг тэрээр үнэндээ бол тамхи, тамхин бүтээгдэхүүн оруулж ирэхэд 37 сая ам.доллар зарцуулснаас гадна архаг тамхичин гэдгээрээ алдартай. Тэрээр эрүүл хэв маягаар амьдрах нь Америкчуудын гаргасан хэрэггүй зүйл гэж боддог байна. 35-хан настай Ким Жон Унд нь зүрхний өвчин, чихрийн шижингийн шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Түүний аав ч гэсэн энэ төрлийн эмгэгээр нас барсан билээ. 

Тэр эрүүл хэв маягаар амьдардаггүй

3 Ким Жон Уны эхнэр Ри Соль Жү

Бид түүний нэрийг 2009 онд мэдэж авсан боловч ар гэрийн амьдрал, төрсөн он, сар, өдрийг нь ч мэдэхгүй. Түүнийг Хойд Солонгосын алдартай гэр бүлээс гаралтай гэх бөгөөд шинжлэх ухааны салбарт докторын зэрэг хамгаалсан гэж зарим хүмүүс ярьдаг бол зарим нь “Excellent Horse-Like Lady” дууны дуучин Хёон Сонг Вол гэж ярилцдаг. Деннис тэдэнтэй болон хүүхдүүдтэй нь уулзаж байсан. Ким эхнэртээ үнэхээр чин сэтгэлээсээ хайртай байдаг. Харин түүний аав Ким Жонг Ил эхнэрээсээ гадна өөр хүүхнүүдтэй нэр холбогдож, заримтай нь харилцаа холбоотой байсан гэнэ. 

Ким Жон Уны эхнэр Ри Соль Жү

4 Деннис түүний охиныг мэднэ

Хойд Солонгосыг уламжлалаар удирдагчид нь хүүхдүүдээ тайван амгалан, аюулгүй өсгөхийн тулд насанд хүртэл нь ард иргэддээ мэдэгдүүлдэггүй байна. Өмнөд Солонгосын тагнуулынхны өгсөн мэдээллээр хосууд 2012 онд Ким Жү Рэе (Kim Ju-rae) гэх охинтой болсон гэж бодож байсан нь 2013 онд Деннис Родмэн Хойд Солонгост зочлох үеэр батлагдсан юм. Тэд нийт 3 хүүхэдтэй ба Деннис бага охиныг нь тэвэрч байсан гэнэ.

Деннис түүний охиныг мэднэ

5 Ким Жон Уны орд харш

Худалдаа наймаагүй бөглүү орны удирдагчын хэдий ч Ким баян тансаг амьдрах дуртай. Түүний Пхеньян хот дахь Рёонсанг буюу дээд зэрэглэлийн ордон нь 11.5 км.квад талбайг хамран оршдог бөгөөд дотроо спортын талбай, Олимпийн шаардлага хангасан хэмжээтэй усан сэлэлтийн бассейн, усан гулгууртай гэнэ. 2013 онд Родмэн очихдоо түүний Вонсан дахь эдлэнд нь бас очсон байна. Мөн Ким бараг л ганцаараа байдаггүй, үргэлж ойр хавьд нь 50-60 энгийн хүмүүс коктейл ууж, инээлдэцгээж байдаг гэжээ. 

Ким Жон Уны орд харш

6 Тэр бол хувцасны донтон

Олон нийтийн нүдэн дээр цулгай хар эсвэл цэргийн пальто гэх мэт албаны хувцас өмсөж явдаг түүний уг үйлдэл нь коммунист намын суртал ухуулгын нэг хэсэг ажээ. Бодит амьдрал дээр үнэтэй хувцас хэрэглэлд нүд унагадаг гэдгээрээ Ким алдартай. Албан ёсны арга хэмжээн дээр костьюм өмсдөг ч түүний хамгийн дуртай хувцас нь биеийн тамирын хослол болоод "Nike Air Jordans" гэнэ. Түүнд бүр бүх загварын "Nike"-ийн пүүзний цуглуулга байдаг байна. Үүнээс гадна үнэтэй цаганд дуртай тэрээр 2014 онд 8.2 сая ам.доллараар ганцхан цаг худалдан авсан гэсэн мэдээлэл байдаг. 

Тэр бол хувцасны донтон

7 Тэр хэрхэн үдэшлэг зохиохоо мэддэг

Деннис Родмэны өгүүлснээр Ким Жон Ун нь үдэшлэг зохиохдоо хамгийн сайн чанарын архи вискигээр коктейл хийдэг гэсэн байна. Мөн өөр нэг эх сурвалжын мэдээллээр Удирдагч Ким жил бүр 1 сая ам.долларыг зөвхөн согтууруулах ундааны зүйлс худалдан авахад зориулдаг хэмээжээ. Түүний хамгийн дуртай уух зүйл нь Франц дарснууд бөгөөд нэг удаа 10 шилийг ууж байсан гэж гайхуулдаг байна. Харин сүүлийн үед архинд дуртай болоод байгаа бөгөөд 200.000 ам.долларыг зөвхөн согтууруулах ундаанд зарцуулж байгаа аж. Нэмж хэлэхэд, 2017 оны 11 сараас хойш Хойд Солонгосын засгийн газраас согтууруулах ундааны зүйлс агуулсан ямар нэг хурал цуглаан, үдэшлэг зэргийг зохион байгуулахыг хоригложээ. 

Тэр хэрхэн үдэшлэг зохиохоо мэддэг

8 Бяслагны сонголт

Тэрээр бага байхдаа Швейцарь дахь сургуульд сурдаг байсан тул шоколад болон бяслаганд маш их дуртай аж. Бүр тодруулвал, жинхэнэ Швейцарь бяслаг. Хэт их бяслаг болон илүүдэл жингээс нь үүдэн түүний шагайн дээр 2012 онд идээтэй үрэвсэл гарч, хагалгаанд орж байжээ. Бүр хэсэг хүмүүс гаргаж, Франц дахь сүү сүүн бүтээгдэхүүний коллеж руу явуулан, тэд хэрхэн уламжлалт аргаар бяслаг хийх аргыг судлаж ирсэн байна. Түүний энэхүү хоолны дэглэмээс үүдэн эрүүл мэндэд нь жижиг сажиг асуудал байнга гардаг байна. 

Бяслагны сонголт

9 Кино болон барууны соёл

Коммунист улсын төлөөлөл болсон тэрээр үргэлж Барууны соёлын давамгайлалыг шүүмжилсээр ирсэн билээ. Холливудын алдарт кино болох "The Interview" хэмээх Хойд Солонгосын удирдагч гардаг бүтээлийг шүүмжлэн мэдэгдэл хийж байсан. Харин, амьдрал дээр тэр бол барууны адал явдалтай киноны жинхэнэ шүтэн бишрэгч юм. Сургуульд байхдаа их зожиг маягын хүүхэд байсан учраас ганцаараа кино үзэж, видео тоглоом тоглож ихэнхи цагаа өнгөрөөдөг байжээ. Эдгээр хоббигоо одоо хирнэ үргэлжлүүлсээр байгаа төдийгүй аав Ким Жонг Илээсээ Холливудын киноны цуглуулгын өвлөж байсан байна. 

Кино болон барууны соёл

10 Чол Пак/Пак Чол

Бид түүний амьдралын талаар тодорхой мэдээлэлгүй ч дунд сургуулиа хаана, хэрхэн төгссөн талаар бага зэрэг мэдээлэл олсон юм. Швейцарь дахь англи хэлний сургалттай хувийн сургуульд 1993-1998 оны хооронд Чол Пак/Пак Чол гэх нэрээр суралцаж байжээ. Харин ахлах сургуулиа "Liebefeld Steinhölzli Schule" хэмээх сургуульд Пак Ун эсвэл Ун Пак нэртэй төгссөн байна. Уг сургуульдаа 2000 оныг хүртэл суралцаж байгаад сургуулиа орхисон тул найз нөхөд нь гайхжээ. Элчин сайдын хүүхэд хэмээн бүртгэлтэй байсан ч ангийнхаа хүүхдүүдэд Хойд Солонгосын удирдагчын хүү гэдгээ үргэлж гайхуулж явдаг байсан гэнэ. 

Чол Пак/Пак Чол

11 Хөрсөн гоймонд дургүй

Гадаадад сурч байхдаа элчин сайдын яамны байранд амьдардаг байсан түүнд нэг орой тогооч нь бага зэрэг хөрсөн гоймон өгчихжээ. Харин тэр үүнд маш их дургүйцсэн гэдэг. Саяхан бас нэг шадар туслахаа цаазаар авсны шалтгаан нь тэр хурлын үеэр бусдыг үл тоож хангалттай анхааралтай байгаагүй гэж, үүнээс гадна муухай дуугарсан гээд 11 хөгжмийн зэмсгийг их буугаар дэлбэлсэн гэнэ. Деннисийн хэлснээр тэр өөрийгөө үргэлж инээмсэглэсэн хүмүүсээр хүрээлүүлэх дуртай гэсэн байна. 

Хөрсөн гоймонд дургүй

12 Тэр үнэхээр ухаантай юу?

Төрсөн цагаасаа эхлээд улсынхаа захирагч болно гэж мэдсэний нэг сул тал нь өөрийгөө хангалттай сайн шахаж өгдөггүй явдал байх. Швейцарьт суралцаж байх хугацаандаа Герман болон Англи хэлний мэдлэг хангалтгүй байсан тул 2 анги улирч сурсан гэнэ. Доод ангид ороод ч байгалийн шинжлэх ухаан, бусад хичээлүүдээ арай хийж л давжээ. Мөн 2 жилийн хугацаанд 200 гаруй өдрийн таслалттай байсан нь тэр анхнаасаа л боловсролын байдлыг чухалчилж үзээгүйг илтгэж байна. 

Тэр үнэхээр ухаантай юу?

13 Тансаг амьдралыг хүсэгч

Ким Жон Ун үнэтэй дарсыг ганцаарахнаа ууж, дарвуулт завь, сум нэвтэрдэггүй Мерседес Бенз унадаг. Деннис Родмэний мэдээллээр, тэр тэрбумтнуудын адил амьдардаг ядуу буурай, олон улсын худалдаанаас хасагдсан улсын удирдагч гэнэ. Тэгэхээр энэ их мөнгийн хаанаас олдог вэ? Бусад улсын засгийн газраас түүнийг хууль бус зэвсэг, мансууруулах бодис, ховордсон ан амьтан худалдаалдаг гэж таамагладаг. Мөн уг мөнгөөрөө цөмийн зэвсгийн програмаа санхүүжүүлдэг бөгөөд үүнийг нь засгийн газрын нууц хэсэг болох "Room 39"-ээс удирдан явуулдаг. Энэ бүхний санааг анх түүний өвөө гаргасан гэдэг байна. 

Тансаг амьдралыг хүсэгч

14 Тэр 1980 болон 1990 онд дуртай

1980, 1990-ээд оны бүхий л зүйлсийг гайхан шагширч, ялангуяа Барууны соёлыг санагалздаг гэж Деннис түүний талаар хэлжээ. Магадгүй тэр бусдын л адил хүүхэд насныхаа дурсамжыг үгүйддэг байх. Дуртай дуучид нь Майкл Жексон болон Мадонна хэвээр  байгаа гэнэ шүү. Мөн 80, 90-ээд онд жинхэнэ алтан үе нь байсан "Чикаго Буллс" багийг ч бас одоо хирнэ дэмждэг аж. Сургуульд байхаасаа л энэ бүхнийг сонирхдог байсан нь одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй гэж Деннис тайлбарлажээ. 

Тэр 1980 болон 1990 онд дуртай

15 Түүний эрүүл мэндийн асуудлууд

Ким Жон Ун эрүүл амьдралын хэв маягыг сурталчилсан дүрэм журамд захирагддаггүй. Хэсэг хугацаанд сураггүй болоод байсныг нь барууны хэвлэл мэдээлэлд эмчилгээ хийлгэж байгаа хэмээн мэдээллэж байсан юм. Ажиглагчдын үзэж байгаагаар Ким үе мөчний үрэвсэл туссан байх магадлалтай бөгөөд энэ нь их хэмжээний мах, архи хэрэглэснээс болж үүсдэг гэнэ. Мөн үүнээс гадна спорт машины уралдаанд сонирхолтой тэрээр нэг бус удаа аваар осолд орж гэмтэл авч байжээ. 

Түүний эрүүл мэндийн асуудлууд

16 Наргианч Ким

Хэн ч таныг хийсэн буруу үйлдэлд тань буруутгахгүй, буруутгаж чадахгүй байх үед түүний хажууд буй хүмүүс хөгжилтэй байна гэдэг хэцүү. Харин түний хувьд өөрийн дээд албан тушаалтнуудтайгаа үргэлж наргиж байдаг гэнэ. Өөрийгөө туршлагагүй, залуухан, юу ч мэдэхгүй гэж тоглож наргиж байдаг түүний энэ наргианд хэн ч байсан чанга инээнэ бизээ. 

Наргианч Ким

17 Тэр өөртөө итгэлгүй

Зарим хүмүүс түүнийг цөмийн зэвсэг бэлдэхээ больсон гэдэгт итгэлтэй байгаа юм. Харин Хойд Солонгосын аугаа удирдагч маань өөртөө итгэлгүй нэгэн бололтой. Төсөөлөхөд нэг их хэцүү ч биш л юм. Хүүхэд насаа бусдаас хол өнгөрүүлж, хэдхэн найзтай байсан тэр одоо харин үргэлж өөртэй нь инээмсэглэн харьцдаг хүн бүрт итгэх аргагүй билээ. Хүндэт удирдагч, Солонгосын хөдөлмөрчдийн холбооны тэргүүн, Хойд Солонгосын улсын асуудал эрхэлсэн хорооны дарга, Хойд Солонгосын цэрэг армийн хорооны тэргүүн байх тийм ч амархан ажил биш бололтой.

Тэр өөртөө итгэлгүй

18 Караокены хаан

Барууны эрх мэдэлтнүүдтэй таагүй харилцаатай байдаг ч тэд бүгд л Америк поп соёлын хөгжлийг таашаадаг аж. Деннисийг зочлох үеэр Ким караокед дуулахдаа жинхэнэ удирдагчын байдлаар дуулсан гэнэ. 13 хүний бүрэлдэхүүн бүхий охидын хамтлаг, хийлчдийн хамт Жими Хендриксийн дуунуудыг дуулсан байна. 

Караокены хаан

19 Ширээний теннис

"Дотны хүмүүстэйгээ байхдаа тэр яг л бусдын л адил байдаг. Тоглоом наргиа хийж, сагс, ширээний теннис, биллиард тоглох дуртай" хэмээн Деннис ярьжээ. Мэдээж хэрэг, хамгийн үнэтэй хэрэгсэлээр ширээний теннис тоглодог байна. 

Ширээний теннис

20 Тэр дайныг хүсэхгүй байгаа

Улсынхаа удирдлагыг гартаа авснаас хойш хэдэн ч удаа цөмийн бөмбөгийн туршилт хийсэн тэр үнэн хэрэгтээ дайн тулааныг хүсэхгүй байгаа гэнэ. Деннисийн өгүүлж байгаагаар Ким удирдагч "эв найрамдлын тунхаг"-ыг АНУ-тай хамтран бичихийг хүсэж байна. Харин цөмийн бөмбөг болон зэвсэг нь зөвхөн хамгаалах зорилгоор бүтээгдсэн бөгөөд тэр энэ бүхнээ ашиглахыг хүсдэггүй гэнэ. 

Тэр дайныг хүсэхгүй байгаа

39
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()