Сурталчилгаа (15)
Хаах

Таныг тагнаж байж болох 8 электрон хэрэгсэл

2018-03-16, 17:58
4,965

Жилээс жилд бидний өдөр тутамд хэрэглэдэг зүйлс улам боловсронгүй, ухаалаг болсоор байна. Энэ нь хүмүүст маш ихээр таалагдаж, дижитал технологиос та бидний амьдрал бүрэн хамааралтай болжээ. Гэвч аливаа зүйл хөгжихийн хэрээр заавал сөрөг тал дагалдаж байдаг. Үүний нэг тод жишээ нь таны хэрэглэж буй электрон хэрэгсэлээр тань дамжуулан "тагнах" бүрэн боломжтой гэдгийг мэдэх үү? яаж гэдийг одоо мэдэж авцгаая.

Таныг тагнаж байж болох 8 электрон хэрэгсэл

1 Нөүтбүүк

2014 онд АНУ-ын тагнуулын төв газар болон бусад улс орнуудын хууль хүчний байгуулагуудын нэгдсэн баг "Blackshades" хэмээх програмыг ашигладаг байсан 10 гаруй хакеруудыг барьсан байна. Энэхүү програм нь компьютерийн камерыг шууд ажиллуулан, хакеруудад хэрэглэгчийг нь тагнах боломж олгодог аж. Уг програмыг ашиглан хагас сая компьютерийн камерыг хакердсан бөгөөд нэгэн хакер хийсэн бичлэгээрээ 2013 оны АНУ-ын Өсвөр насны загвар өмсөгчдийн тэмцээний ялагч Кассиди Волф (Cassidy Wolf)-ыг сүрдүүлэн мөнгө нэхсэн тохиолдол гарчээ. 

Нөүтбүүк

2 Гар утас

Андройд үйлдлийн системтэй утас хэрэглэгчид утаснаасаа асуулт асуухад Гүүглээс эдгээр асуултуудыг бүртгэж авсаар байдаг. Таны Гүүглийн хаяг бүхий л мэдээлэл, асуултуудыг тань текст болон бичлэг хэлбэрээр хадгалдаг. Мэдээж устгаж болох боловч та өөрөө ч мэдэлгүй бичлэг хийсэн байж болох юм. Жишээ нь: Та санаандгүй байдлаар “OK Google” юмуу ойролцоо сонсогдох үг хэлэхэд шууд яриаг тань 10 минут хүртэл хугацаанд автоматаар бичиж аваад хадгалдаг байна. 

Гар утас

3 Автомат хариулагч бүхий төхөөрөмжүүд

"Amazon Echo", "Google Home" зэрэг төхөөрөмжүүд нь үргэлж сонсож байдаг. “Alexa”, “OK Google” зэрэг идэвхижүүлэх үгийг хүлээн авч ажиллахын тулд тэд бүх зүйлийг сонсож байх ёстой байдаг. Хэдийгээр таныг идэвхижүүлэх үгийг хэлэх хүртэл тэд сервертэйгээ холбогдохгүй, өнөөдрийг хүртэл хакердаж байсан тохиолдол гараагүй байгаа ч хэрвээ та чухал мэдээлэл хайх гэж буй бол дуу хоолойгоор ажилладаг төхөөрөмжүүдээс хол байхыг зөвлөж байна. 

Автомат хариулагч бүхий төхөөрөмжүүд

4 Эрүүл мэндийн төхөөрөмжүүд

2016 онд чихрийн шижин өвчтэй эрсдлийн аналист нэгэн хагас километрийн зайнаас төхөөрөмжинд нэвтэрч, инсулины хэмжээг өөрчилж болох буюу өвчтөнийг алж болох арга байдаг талаар тайлбарласан билээ. Үүний яг дараагийн жил "St. Jude Medical" эмнэлгийн зүрх судасны аппарат, тоног төхөөрөмжинд халдаж болох талаар мэдээлэл гарахад эмнэлгийн зүгээс үгүйсгэж байсан боловч энэ нь боломжтой гэдгийг нотлосон баримтууд гарч ирсэн тул бууж өгсөн юм. Хэдийгээр нэг ч өвчтөн үүнээс болж амь эрсдээгүй ч энэ явдал нь хамгаалалтын системийг илүү сайжруулах хэрэгтэй гэдгийг сануулсаар байна. 

Эрүүл мэндийн төхөөрөмжүүд

5 Хяналтын камер

Егөөтэйгөөр, гэрийн хяналтын камер нь хакерчдад таныг тагнах хэрэгсэл болдог аж. "Sophos" хэмээх хамгаалалтын систем зохион бүтээдэг байгууллагын мэргэжилтэн хяналтын камерын нууц үгийг 1 минутаас бага хугацаанд тааж болох аргаас гадна бичлэгээ хэрхэн компьютер руугаа хуулах, камерын өнцгийг хүссэн зүгтээ эргүүлэх зэргийг үзүүлсэн бичлэгийг олон нийтэд тарааж байжээ. Хүмүүс нууц үгээ тэр бүр солиод байдаггүй учраас хакердахад илүү амар байдаг гэнэ. 

Хяналтын камер

6 Температур тогтоогч

Хакеруудад танай гэрийн температур хэд байх нь нэг их хамаагүй боловч агааржуулалт, халаалтын системийг сонирхож магадгүй л юм. Интернэт холбоо бүхий энэхүү системийг ашиглан хакерууд хэрэглэгчдийн зээлийн болон төлбөрийн картны мэдээллийг авч 40 сая орчим ам.долларыг хулгайлсан байдаг. 2016 оноос хакерууд интернэтэд холбогддог температур заагч төхөөрөмжүүдийг түгжиж, зурвас үлдээх болжээ. 

Температур тогтоогч

7 Ухаалаг телевиз

"ReVuln" хамгаалалтын судалгааны байгууллага 2012 онд Samsung брэндийн ухаалаг телевизийг шалгаж үзэхэд, "USB" кабелиар холбогдсон хакеруудад хаалга онгойлгож өгөхөөс гадна зурагтан дээр гарч байгаа бүх зүйлийг удирдаж болох сул тал илэрчээ. Мөн уг брэндийн шинэ технологийн нүүр царай, дуу хоолой таних хамгаалалтын системийн улмаас хакерууд хэрэглэгчдийн энэ мэдээллийг тэдний зөвшөөрөлгүй авахвий гэхээс компаний хамгаалалтын багийнхан айж байна.

2017 онд, "CIA" болон Британы "MI5" байгууллага нар хамтран "Weeping Angel" гэх телевиз унтраалттай байхад дуу авиа бичиж авдаг програм хөгжүүлж байгаа талаар "Wikileaks" мэдээллэсэн юм. Энэ нь тус улсын засгийн газраас биднийг тагнах гэж байна гэхээсээ илүү электрон хэрэгслүүдийн хамгаалах чадвар муудаж байгааг илтгэж байгаа юм. 

Ухаалаг телевиз

8 Хөргөгч, аяга таваг угаагч, кофе чанагч

Интернэт гэх зүйлд холбогддог тоо томшгүй олон цахилгаан хэрэглэлүүд зохион бүтээгдсээр байна. Амьдралыг хөнгөвчлөх зорилготой, гэр бүлийн тань хоолны хэрэглээний дэглэмийг бүртгэх зориулалттай хөргөгч хүртэл гарчээ. Магадгүй эдгээр төхөөрөмжийн хэт хөгжлөөс үүдэн амьдралыг тань орвонгоор нь эргүүлэх асуудал гарахвий.

Хөргөгч, аяга таваг угаагч, кофе чанагч

Интернэтэд холбогдсон л бол тагнах бүрэн боломжтой гэдгийг та бүү март!

 

15
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()