Сурталчилгаа (15)
Хаах

“Instagram”-д яагаад хуурамчаар амьдрах ёстой гэж?...

8 жилийн турш Instagram бидний амьдралын нэг хэсэг болж байгаа билээ. Энэ олон жилийн турш бид төрөл бүрийн сонирхолтой селфи, утгагүй, санаанд оромгүй зураг гэх мэт маш олон зүйлийг харсан бөгөөд амьдралын сайхныг магтсан олон сайхан постуудыг уншсан ч бий. Тэгвэл Instagram хуудас бидэнд яагаад хэрэгтэй болохыг танд танилцуулъя.

“Instagram”-д яагаад хуурамчаар амьдрах ёстой гэж?...

1. Аз жаргалыг дуудах

Орчин үед Instagram хуудас нь тухайн хүний амжилтын хэмжигдэхүүн болж байгаа. Харин одоо та өөрийнхөө амьдралыг муугүй байгаа гэдгийг харуулах шаардлагатай. Учир нь:

Хэрвээ та аз жаргалтай мөчийнхөө талаар пост хийвэл өөртөө аз жаргалыг татах болно. Харин уйтгар гуниг, азгүйдлийн талаар пост оруулвал уйтгар гунигийг өөртөө татна. Тиймээс хэрвээ та аз жаргалтай, баяр баясгалантай, азтай байхыг хүсэж байвал жаргалтай пост оруулах хэрэгтэй.

2. Дайн эхлэхгүйн тулд

Цахим хуудас бидний амьдралын цаг мөчөөс маш ихийг хумсалдаг. Гэхдээ бүх цахим сүлжээг үгүй болгочихвол хичнээн хүн хийх зүйлгүй болно гэж та бодож байна? Сахилгагүйчүүд гудамжинд гарч үймүүлж, ёс суртахууны тэмцэл эхэлж иргэний дайн ч үүсэх магадлалтай. Энэ бидэнд хэрэгтэй гэж үү?

3. Олон нийтийн итгэлийг олж авах

"Цахим хуудсанд ил гаргаагүй бол тухайн зүйл болоогүй" гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Дэлхий дахинд өөрийн хийж байгаа зүйлийг зарлаж гэрээсээ гарч байгаа, ном уншиж байгаа, тантай тохиолдсон үйл явдал болон таны толгойд орж ирсэн агуу бодлын талаар постлох хэрэгтэй.

Хэрвээ та аялалын зураг оруулахыг хүсэж байвал яг аялалынхаа үеэр оруулах шаардлагатай.  Инстаграмыг одоо цаг дээр хэрэглэх хэрэгтэй. Эс тэгвээс хүмүүс таньд итгэхээ болино. Харин эртний зураг оруулахыг хүсвэл тодорхой тайлбар хийх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

4. Дэлхийн хүн ам таныг шилдэг философич эсвэл зохиолч гэдгийг мэдэх

Ямар ч зохиолч дөнгөж төрмөгцөө сайн зохиол бичиж сураагүй. Үүнд дадлага хамгийн чухал. Таны санааг зовоож байгаа, орчин тойрныхон тань анзаарахгүй байгаа зүйлийн талаар бич. Таны бодол хүмүүст сонирхолтой байгаа гэдэгт итгэ.

Үүнээс гадна хэн нэгний зохиосон шүлгийг өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд ашиглаж болно.

5. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлж, мөнгө хэмнэх

Жонни Депп хэлэхдээ: "Таны зөвхөн гадаад төрх л сайхан бол та хэнд хэрэгтэй юм бэ?" гэжээ.

Гэхдээ Инстаграмын ачаар та өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлж болно. Жишээлбэл: Хэрвээ та бага зэрэг махлаг бол гэрлийн зөв тусгал, контур хийх гэх мэт эффектүүдийг ашигласнаар та хүсэмжит эмэгтэй болох боломжтой.

6. Өөрийгөө хувь хүн талаас нь таниулах

Хэрвээ та аялалынхаа үеэр аялалын талаар пост оруулдаггүй, гэрэл зургийн дор нууцлаг сэтгэгдэл үлдээдэггүй бол таныг хувь хүн талаас нь тогтооход хэцүү болов уу. Учир нь Инстаграм 7 тэрбум орчим хэрэглэгч байгаа шүү дээ.

Тиймээс та ямар нэг өвөрмөц зүйлээр бусдын анхаарлыг татах хэрэгтэй. Жишээ нь: Өөртөө зориулж инстаграм нэр зохиогоод, дараа нь аялал хийх үедээ төрөл бүрийн тоглоомны зургийг дарж инстаграм хуудаснаа оруулж болно. Энэ үед хүмүүс таныг тогтоож авна.

7. Хүүхдээ харуулах

Хэрвээ та хүүхэдтэй бол хүүхдээ танилцуулахыг эрмэлзээрэй. Төрөл бүрийн хэв маягаар хүүхдийнхээ зургийг дарж, инстаграм хуудаснаа оруулах боломжтой. Гэхдээ хэв маяг гэхээсээ илүү хэр их зураг оруулж байна гэдэг нь чухал... 

8. Дэлхий дахин таныг гэрэл зурагчин гэдгийг мэдэх

Кевин Систром "Инстаграм"-г зураг солилцох зориулалтаар анх нээж байсан билээ. 2010 онд төдийлөн чанартай зургууд инстаграм хуудсанд нийтлэгддэггүй байсан.

Харин одоо та өөрийгөө гэрэл зурагчин гэдэг талаас нь харуулах хэрэгтэй. Таныг хэн ч харахгүй, хэн ч сонсохгүй байгаа мэтээр төрөл бүрийн зургийг дар. Бүх төрлийн гэрэл зургийг дарж үзэх хэрэгтэй бөгөөд энэ нь шөнийн, гудамжны, загварын гэх мэт байж болно.

9. Эргэн тойрны хүмүүсийг халамжлах

Хэний төлөө та олон зураг дарж, хэмнэлт хийж байгаад дараа нь аялалын зураг оруулж байгаа юм бэ? Өөрийнхөө төлөө гэж үү? Үгүй дээ, энэ бүхнийг та дагагчдынхаа төлөө хийж байгаа. Тиймээс тэдний хичээл зүтгэлийг үнэлэж аз жаргалтай болгож баярлуулахын тулд зүрх сэтгэлээ битгий харамлаарай.

Эцэст нь хэлэхэд сонголт таны гарт учраас, заавал сошиал орчинд идэвхитэй байх албагүй юм. Ашиглаж болох боломжуудын зах зухаас л дурдсан болно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах бол, таныг хийх ёстой нэг алхам гэдгийг бүү мартаарай.

 

7
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()