Маш хямдхан бүр үнэгүй нисэх боломж байдаг гэдгийг та мэдэх үү? Хямд тийзээр аялах аргууд!

Аялалын улирал ирж байгаатай холбогдуулан та амралтаа төлөвлөж байна уу? Харин гадаад орон руу аялахад аялалын зардлын нэлээд хэсэг нь нислэгийн тасалбарт зориулагддаг. Тэгвэл маш хямдхан эсвэл бүр үнэгүй нисэх боломж байдаг гэдгийг хэн ч мэддэггүй.

Маш хямдхан бүр үнэгүй нисэх боломж байдаг гэдгийг та мэдэх үү? Хямд тийзээр аялах аргууд!

Багахан цаг хугацааг аялалдаа бэлдэхэд зориулахад л хангалттай.  Хэрвээ та төлөвлөгөө гаргахдаа сэтгэн бодох чадвар сайтай, бага зэрэг тэвчээртэй бол танд хямдхан үнээр хэрхэн нисэж болох санаануудыг өгье.

 

1 Хамгийн тохиромжтой тасалбар хайх

Хэмнэх хамгийн шилдэг арга бол хямд тасалбар худалдаж авах байдаг. Тасалбар хайх маш олон сайтууд байдаг бөгөөд та хэд хэдэн сайтын тасалбарын үнийг харьцуулах боломжтой.

Хэрвээ таны худалдаж авах гэж байсан тасалбарын хямдралын хугацаа дууссан бол та өөр орны сайтаар нэвтрэх боломжтой. Хэлийг нь солиод дахиад хайлт хийх бөгөөд цагийн зөрүүний ачаар та хямдралд хамрагдаж амжих болно.

Хамгийн тохиромжтой тасалбар хайх

2 Автобусны тасалбарын үнээр онгоцоор нисэх

Энгийн нислэгийн байгууллагын тасалбарын үнэнд бүх зүйл багтсан байдаг. Харин хямд үнэ санал болгож буй нислэгийн байгууллагынхан зөвхөн нислэгийг санал болгодог бөгөөд бусад зүйлийг та өөрөө нэмэлтээр төлөх хэрэгтэй.

Ийнхүү хямд үнийн нислэгүүд ихэнхидээ шөнө болон өглөө үүрээр нисдэг. Онгоцны суудлууд хоорондоо маш ойрхон байрладаг бөгөөд тасалбарыг зуучлахгүйгээр зардаг.

Хамгийн хямд нислэгийн үед хамгийн түрүүлж орж ирсэн хүн цонхон талдаа сууна. Гэхдээ нэмэлт үйлчилгээний үнэ нэлээд өндөр байх магадлалтай. Хямд нислэгийн үед түрүүлж онгоцонд суух эрхийг хүртэл худалдаалдаг бөгөөд уух, идэх зүйл нийлээд тасалбарын тань үнэ нэмэгдэнэ гэдгийг санаарай. Үүнээс гадна нэмэлт үйлчилгээний төлбөрийг бүртгэл дээр төлж байснаас нисэхийн байгууллагад шууд төлчихсөн нь дээр.

Автобусны тасалбарын үнээр онгоцоор нисэх

3 Аялахын өмнө нисэх буудлын сайтаар зочлоорой

Нисэх буудлыг сайн судлахад илүүдэхгүй.

Нэгдүгээрт, нэмэлт үйлчилгээг хэрхэн үнэгүй авч болох талаар мэднэ. Жишээлбэл: Сингапураар дамжиж буй аялагчдад зориулсан үнэгүй хотын аялал байдаг байна. Харин Амстердамд тухтай буйдан болон интернэттэй номын сан бий.

Хоёрдугаарт, Нисэх буудлуудын сайтаар зочилсноор та хямд тасалбар байгаа эсэхийг мэдэх боломжтой бөгөөд тасалбараа захиалж болно шүү дээ.

Аялахын өмнө нисэх буудлын сайтаар зочлоорой

4 Нэрээр хайгаад үз

Википедиагаас та тухайн нисэх буудлаас ямар төрлийн нислэгийн байгууллагуудын нислэг явагдаж байгааг мэдэж болно. Үүнээс гадна Skyscanner, WhichBudget сайтуудаас нислэг болон маршрутыг мэдэх боломжтой.

Нэрээр хайгаад үз

5 Нислэгийн байгууллагын шагнал урамшууллыг хянах

Танд шаардлагатай нислэг хийж буй байгууллагын цахим хуудсанд нэгдэх хэрэгтэй бөгөөд тухайн байгууллагын нислэг, урамшууллын талаар хамгийн түрүүнд мэдэх боломжтой.

Ихэнхи хүмүүс сонирхолтой блогуудаас өөрт хэрэгтэй мэдээллийг авдаг. Жишээлбэл: Flyertalk дээр маш олон сонирхолтой мэдээлэл байдаг бол, Vandrouki дээр урамшуулал болон сонирхолтой саналыг санал болгодог.

Шууд бус нислэгийг сонгох нь хямд тусна

Дамжих боломжтой нислэгийг сонгох хэрэгтэй. Энэ нь шууд нислэгээс илүү хямд байдаг. Дамжихдаа тухайн оронд үнэгүй байх боломжтой эсэхийг лавлаж хэрвээ тийм бол урт нислэгийг сонгох нь хямд бас сонирхолтой байх болно.

Лейовер (layover): дамжлагын хотод нэг хоногийн турш үнэгүй байх боломжийг олгодог. Үүний ачаар та өөр хоттой танилцаж болно. Станбулд өглөө эрт ирээд хотоор зугаалж, амттан идчихээд орой нь нислэгээ үргэлжлүүлэхэд харамсах зүйл үгүй.

Стоповер (stopover): Дамжлагын хотод 24 цаг болон түүнээс дээш саатах. Энэ нь төлбөртэй, төлбөргүй гэж 2 төрөл байдаг. Дубай, Сингапур,  Мальдив гэх мэт хотуудад цөөн хоног саатах нь аялалд тань гайхалтай дурсамжийг үлдээх болов уу.

Нислэгийн байгууллагын шагнал урамшууллыг хянах

6 Линк дараад хямдралтай тасалбар худалдаж авах

Таны тараасан линкээр хэн нэгэн худалдан авалт хийвэл та хямд үнээр тасалбар худалдан авах боломжтой. Энэ аргыг ихэнхидээ аялагчид, аялалын блог хөтлөгчид ашигладаг.

Гэхдээ та ч гэсэн энэ аргыг ашиглах боломжтой. Жишээлбэл: нэг сайтад бүртгүүлэхэд танд линк өгөх бөгөөд та гэр бүлийнхэндээ тухайн линкээр орж тасалбар худалдан авахад, худалдан авалт үнийн дүнгийн тодорхой хувь танд эргэж төлөгдөх болно.

Захиалгат нислэг

Захиалгат нислэгийг ихэнхидээ аялалын байгууллагууд худалдан авдаг бөгөөд аялалынхаа үнийн дүнд тасалбарын үнийг нь багтаасан байдаг. Гэхдээ зарим тохиолдолд бүх аялал зарагдахгүй байх магадлалтай бөгөөд энэ үед тасалбарын үнийг 20-50% хямдруулж зардаг байна. Ихэнхидээ аялалын бус улирлаар энэ зүйл тохиолдоно.  Байнгын нислэг хийгддэггүй газар захиалгат нислэгийн тасалбар худалдаалах нь элбэг.

Линк дараад хямдралтай тасалбар худалдаж авах

7 Бонус миллээ ашиглаж төлбөрөө хийх

Олон нислэгийн байгууллагууд тэдний нислэгийг сонгож миллээ цуглуулахыг санал болгодог. Нэг билет худалдан авахад та өөрийн миллийн ачаар дараагийн тасалбарыг үнэгүй худалдаж авах боломжтой болдог. Аялалынхаа маршрутыг сонгохдоо миллийг нь сайн харах хэрэгтэй бөгөөд бага зэргийн өөрчлөлт хийхэд л 2.3 дахин их милл авах боломж бий.

Зөвхөн нислэгээр бус банкаар үйлчлүүлсэн тохиолдолд милл цуглуулж болно. Зарим аялалын сайтууд уншигч нарыг сэтгэгдэл үлдээхийг хүсдэг бөгөөд шагналд милл бэлэглэдэг. 

Олон нислэгийн байгууллагууд онлайн дэлгүүртэй бөгөөд онлайн худалдан авалт хийснээр танд милл өгөх боломжтой.

Өөрийн оронд буй нислэгийн байгууллагуудыг сайн судалж үзэх хэрэгтэй. Магадгүй та үнэгүй нисэх боломжтой болох ч юм бил үү.

Сонирхолтой маршрут зохиох

Нэг тал руугаа тасалбар худалдан авснаас хоёр тал руугаа худалдан авсан нь илүү хямд тусдаг.  Шууд бус нислэгийг сонгох нь илүү хямд тусна. Жишээлбэл:

“Казань- Бангкок-Казань” –ий нислэгийн үнэ “Казань-Бангкок-Хошимин- Казань” нислэгийн үнэтэй ижил байх болно. Тиймээс замаараа яагаад өөр хотоор дайрч, аялалаа илүү сонирхолтой болгож болохгүй гэж?

Бонус миллээ ашиглаж төлбөрөө хийх

8 2 дээр нэмэх нь 1 тэнцүү 1

Fuel Dumping: үүний ачаар тасалбарын үнэ 50%-иас илүү унадаг. Өөрийн аялал дээр нэмэлт нэг маршрут нэмснээр таны тасалбарын үнэ огцом буурах болно. Жишээлбэл:

Та Москва орох хэрэгтэй байлаа гэж бодъё. Тэгвэл УБ-Москва гэсэн нислэг хайх биш харин “УБ-Москва-Лондон” гэсэн нислэг хайж болно. Энэ тохиолдолд тасалбар илүү хямд байх бөгөөд та Москва дээр чөлөөтэй буугаад үлдэх боломжтой. Заримдаа үнийн зөрүү 50% ч байх магадлалтай. Тиймээс А-В билет худалдан авснаас А-В-С нь илүү хямд тусна гэсэн үг юм. Matrix сайтнаас та нэмэлт нислэгийг хайж болох бөгөөд ойрын 2000 милийн дотор танд танилцуулна.

2 дээр нэмэх нь 1 тэнцүү 1

9 Нислэгийн байгууллагын алдааг ашигла

Заримдаа тасалбар дээр маш  хямд үнэ бичсэн байдаг бөгөөд энэ нь алдаа мэт санагдана. Гэхдээ энэ үнэхээр алдаа байдаг бөгөөд та энэ алдааг ашиглаж хямд үнээр тасалбар худалдан авах хэрэгтэй.

Сонирхолтой ололтуудыг хуваалцдаг: Flyertalk.

Гайхалтай үнийн санал: Fly4free болон HolidayPirates.

Хамгийн хямд үний хайлт дээр тулгуурласан: Secret Flying

Нислэгээс татгалзсаныхаа төлөө нөхөн төлбөр шаардах

Нислэгийн байгууллагууд онгоцны суудлын тооноос илүү тасалбарыг худалдаалдаг. Учир нь зарим  зорчигчид ирэхгүй байх магадлалтай байдаг. Хэрвээ бүх зорчигчид ирэх юм бол тэд сайн дураар нислэгээ цуцлахыг хүсэж буй хүн байгаа эсэхийг асуух болно.  Харин та энэ саналыг зөвшөөрөх хэрэгтэй.

Энэ тохиолдолд танд бүтэн жилийн турш нислэгийн тань тасалбарт хөнгөлөлт үзүүлэх ваучерийг нөхөн төлбөрт тань өгөх болно. Гэхдээ зарим байгууллагууд зочид буудлын, өдрийн хоолны хямдрал үзүүлэх ваучерйиг өгдөг. Энэ бас хямдрал болно гэдгийг мартаж болохгүй.

Нислэгийн байгууллагын алдааг ашигла

Ингээд харахад нислэгийн зардлаа хэмнэх маш олон арга байгаа биз. Хамгийн гол нь тэвчээртэй, ухаалаг байж илүү хямд зардлаар аялах аргыг олох юм.

118
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()