Таны муу зуршлууд тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Тархи гэдэг бол хүний биеийн хамгийн чухал хэсгийн нэг гэдгийг бид сайн мэднэ. Толгойд байрлах энэхүү эрхтэн таны биеийг удирдах төв хэсэг бөгөөд олон мэдээллийг хадгалах, боловсруулах үүрэгтэй. Тархи маш мэдрэмтгий эрхтэн учир та маш болгоомжтой байх хэрэгтэй. Таны муу зуршлууд тархинд муугаар нөлөөлж үйл ажиллагааны доголдол үүсгэх магадлалтай.

Таны муу зуршлууд тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1. Өглөөний цай уухгүй байх

Өглөөний цай бол үндсэн хоолны нэг бөгөөд таны биед шаардлагатай бүхий л амин дэмийг хангаж өгөх үүрэгтэй. Хэдийгээр үүнийг мэдэж байгаа ч хүмүүс өглөөний цай уудаггүй.

Маргааш таныг эрч хүчээр цэнэглэхийн тулд тархи урд шөнө нь бэлдэж эхэлдэг. Харин өглөөний цайгаа уухгүй үед хангалттай хэмжээний тэжээлээ авч чадахгүйн улмаас үйл ажиллагаа нь мууддаг. Хэрвээ та үргэлж өглөөний цайгаа уудаггүй бол тархины доройтолтой болох магадлалтай.

2. Нойрны асуудал

Хэрвээ та урт удаан хугацааны туршид нойрны асуудалтай байгаа бол тун удахгүй тархины эсийн асуудалтай болно. Хангалттай сайн унтаж авах нь таны бүтэн өдрийн ажлын ядаргааг тайлдаг.  Тиймээс та ямар ч аргаар хамаагүй сайн унтах хэрэгтэй.

3. Их хэмжээний элсэн чихэр хэрэглэх

Бага хэмжээний элсэн чихэр хэрэглэх нь эрүүл мэндэд хоргүй боловч их хэмжээний элсэн чихэр хэрэглэх нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Хэрвээ та элсэн чихрээс татгалзвал биеийн тань байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг харах боломжтой. 

Их хэмжээний элсэн чихэр хэрэглэх нь шаардлагатай тэжээлийг биед хуримтлуулахад саад болдог. Үүнээс болоод та дутуу идэх, ядрах гэх мэт асуудалд орно. Биеийн эрүүл мэнд хохирохоос гадна тархины зөв үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх болно. 

4. Хэт их идэх

Хоолыг хэтрүүлэн идэх нь эрүүл мэндэд хортой бөгөөд тархи гэмтэх, илүүдэл жинтэй болох, гэдэс дүүрэх гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Энэ нь таны сэтгэн бодох чадварт муугаар нөлөөлж, артерийн судсыг гэмтээнэ.  Тиймээс та өөрийгөө хянаж чадахгүй болж, өдөр тутмынхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүрнэ.

5. Тамхи татах

Тамхины хор уршгийн талаар хүн бүр мэдэх ч дэлхийн хүн амын талаас илүү хувь нь тамхи татдаг. Тамхи биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй тархины үйл ажиллагааг муутгадаг. Тиймээс та тамхинаас яаралтай гарах хэрэгтэй бөгөөд энэ нь таны эрүүл мэндэд тустай гэдгийг мартаж болохгүй.

6. Унтаж байхдаа толгойгоо бүтээх

Хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч энэ тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх зуршил юм. Таныг унтаж байх үед тархи чинь унтаагүй байдаг учир та бүхий л боломжоороо тархиа сайн амраах аргыг хайх хэрэгтэй. Толгойгоо бүтээж унтах нь тархинд очих хүчилтөрөгчийг багасгадаг учир тархи тайван амарч чадахгүй. Үүнээс болоод та нүүрсхүчлийн хийгээр амьсгалж, эрүүл мэндээ хордуулах болно.

7. Агаарын бохирдолтой орчинд байх

Тархины үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд их хэмжээний хүчилтөрөгч шаардлагатай. Харин бохирдсон агаар амьсгалах үед таны тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасна. Энэ нь таны тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, өвчтэй болгодог.  Үүнээс гадна тархины хөгжилд муугаар нөлөөлөх бөгөөд судсыг гэмтээдэг байна.

8. Өвчтэй байх үедээ ажил хийх

Ихэнхи хүмүүс амрахаас илүү ажиллахыг илүүд үздэг. Хэрвээ та өвчтэй байгаа бол таны тархинд амралт хэрэгтэй гэсэн үг.  Харин энэ тохиолдолд та ажиллах юм бол тархинд гэмтэл үүсгэнэ.

9. Бага ярьдаг

Их ярих нь таны тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Тиймээс та тархины үйл ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд ухаалаг ярианд оролцох хэрэгтэй.

Эрдэмтдийн судалгаанаас харахад хүүхдүүдтэйгээ сайн яривал хүүхдүүд тань ухаалаг болохыг батлажээ. Үүнээс гадна тэдний сэтгэн бодох чадвар нэмэгдэх бөгөөд ой тогтоолт сайтай болно.

10. Сэргэг зүйл бодохгүй байх

Тархиныхаа үйл ажиллагааг сэргэг байлгая гэвэл сайн бодох хэрэгтэй. Тиймээс та үргэлж өөдрөг, сайхан зүйл бодох шаардлагатай.

Энэ мэдээллийг уншсанаар таны тархи гэдэг маш чухал зүйл гэдгийг мэддэг болсон болов уу. Цаашид тархиныхаа хөгжил, эрүүл мэнддээ зориулж боломжтой бүхий л зүйлийг хийх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()