Австрийн хавдар судлаач эмчийн хорт хавдрын эсрэг 42 хоногийн дэглэм!

Австрийн эмч Рудольф Бреус (Rudolf Breuss) өөрийн амьдралын ихэнхи хугацааг хортой, хоргүй хавдрын эсрэг бүтээгдэхүүн гаргаж авахад зориулсан байна. Үүний ачаар тэрээр "Breuss" хэмээх 42 хоногийн дэглэм гаргаж авсан бөгөөд хүмүүс 1980 оноос хойш энэ аргаар хавдартайгаа тэмцэж, гайхалтай үр дүнг мэдэрсээр байна.

Австрийн хавдар судлаач эмчийн хорт хавдрын эсрэг 42 хоногийн дэглэм!
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

Хавдрын эсүүд нь эрүүл эсийг бодоход онцгой бодисын солилцоотой учраас "Breuss" хэмээх дэглэм нь биеийн эрүүл эсүүдийг илүү хурдан хөгжүүлэхэд чиглэсэн байна. Энэ аргыг туршиж үзсэн хүн бүхэн итгэмээргүй гайхалтай үр дүнд хүрдэг гэнэ шүү!

Танд дахин сануулахад энэхүү "Breuss" дэглэм нь шингэний дэглэм бөгөөд 42 хоногийн турш та хатуу, бүхэл зүйлээс татгалзаж, зөвхөн хүнсний жижиглэсэн жимс хүнсний ногооны шүүс уух хэрэгтэйг анхаараарай.

      Орц:

  • 1 ширхэг цагаан лууван
  • 1 том хүрэн манжин
  • 1 ширхэг дунд зэргийн лууван
  • 3-4 цоохор майлз
  • тал төмс

Бүх орцоо нийлүүлэн холигчинд хийгээд үүнээсээ өдөрт 1/2 литр шүүс уух шаардлагатай.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Брейс эмчийн хэлж байгаагаар хавдрын эсүүд нь уургаар хооллодог гэнэ. Тиймээс биед орж буй уургийн хэмжээг багасгах хэрэгтэй гэж тэр үзжээ. Харин дээрх бүтээгдэхүүнүүд нь бүгд ямар нэгэн өвчнийг анагаах  үйлчилгээтэй юм байна. Тодруулбал:

 

1 Цагаан лууван

Цагаан лууван нь биеийн хорт бодисыг гадагшлуулах бөгөөд С амин дэмээр хангаж өгнө.

Цагаан лууван

2 Хүрэн манжин

Европт хүрэн манжинг олон жилийн турш хавдрын эсрэг хэрэглэж ирсэн. Хүрэн манжин нь тэжээллэг хүнсний ногоо бөгөөд таны биеийг хүчилтөрөгчөөр хангаж, элдэв өвчинтэй тэмцэхэд тусална. Үүнээс гадна элэг болон бөөрний хорт бодисыг гадагшлуулдаг.

Хүрэн манжин

3 Лууван

Ньюкаслын Их Сургуулийн эрдэмтдийн судалгаанаас харахад лууван нь полиацетилен хэмээх хавдрын эсрэг үйлчилгээтэй бодис агуулдаг учир байнга хэрэглэх нь зүйтэй. Бусад судалгаанаас харахад лууванд агуулагддаг фалькаринол хэмээх бодис нь мөн хавдрын өсөлтийг зогсоодог байна.

Лууван

4 Цоохор майлз

2013 оны судалгаанаас харахад цоохор майлз нь уушгины хавдрын эсрэг үйлчилгээтэй бөгөөд уушгины хавдрын 86%-ийг устгасан болохыг батлажээ. Үүнээс гадна хавдартай тохиолдолд цоохор майлз нь бусад эрхтэнд тархахаас сэргийлдэг гэжээ.

Цоохор майлз

5 Төмс

Төмс нь элэг, умайн хүзүү, гэдэс, ходоод, түрүү булчирхайн хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг туршилтаар батласан байна.

Төмс

Энэ нь хавдрыг эмчлэхээс гадна хавдраас хамгаалах бас нэгэн арга юм. Та эрүүл байсан ч гэсэн энэ дэглэмийг 2 долоо хоногийн турш баривал дотор эрхтэнүүдээ цэвэрлэж, эрүүлжүүлэх боломжтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()