Таны уруул хагарч, хуурайшаад байвал анхаарлаа нааш нь хандуул!

Наранд шарагдах, шингэн дутагдсан зэргээс бидний уруул хатаж, хагарахдаа амархан байдаг. Арьс, гар хуурайшдаг хавар, зуны улирал ирсэнтэй холбогдуулан та бүхэндээ хэрхэн зөөлөн, булбарай уруултай байх энгийн аргуудаас хүргэхээр бэлтгэлээ. Сайхан уруулаар хайртыгаа үнсэж, эргэн тойрондоо аз жаргалыг түгээж явахыг хүсье! 

Таны уруул хагарч, хуурайшаад байвал анхаарлаа нааш нь хандуул!

1 Уруулын скраб хэрэглэ

Байгалийн гаралтай уруул гуужуулагчийг дэлгүүрээс авч хэрэглэх юмуу эсвэл гэртээ өөрсдөө бэлтгэж хийгээрэй. Хэрвээ өөрөө хийхээр шийдсэн бол танд ердөө наргил модны самрын тос, багахан хэмжээний бор сахар байхад л хангалттай. 

Уруулын скраб хэрэглэ

2 Уруул аврах жор

Өндөр үр дүнтэй уг арга нь таны уруулыг нэг шөнийн дотор л зөөлөн булбарай болгох болно.

Хэрэг болох орц: 

  • Цэвэр зөгийн бал 
  • Наргил модны самрын тос 
  • Оливийн тос 

Дээрх орцуудаа хооронд нь сайтар холиод унтахынхаа өмнө урууландаа түрхэнэ. 

Уруул аврах жор

3 Матте уруулын будагнаас татгалз

Сүүлийн үед трэнд болж байгаа ч матте будаг нь уруулыг хатааж хуурайшуулдаг. Ийм учраас л алдартай одод уруулын будаг танилцуулах бүртээ чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг хамтад нь хэрэглэдэг юм. 

Матте уруулын будагнаас татгалз

4 Батгашуулах чадвар өндөртэй тос түрх

Батгашуулах чадвар гэдэг нь нүүрний нүхийг бөглөх чадварыг хэлж байгаа юм. Жишээлбэл наргил модны самрын тос нь ийм чадвар өндөртэй учраас нүүр, гар, хүзүү болон урууландаа түрхэж зөөлрүүлэх боломжтой байдаг. 

Батгашуулах чадвар өндөртэй тос түрх

5 Гадна болон дотроосоо чийгшүүлэх нь чухал

Бие махбодид ус чийг зайлшгүй хэрэгтэй учраас гаднаасаа ч дотроосоо ч хангалттай хэмжээний чийгийг авах нь чухал шүү. 

Гадна болон дотроосоо чийгшүүлэх нь чухал

6 Чийгшүүлэгч хэрэглэ

Өрөө тасалгаагаа чийгшүүлж байх нь таны арьсыг хуурайшихаас хамгаалдаг гэдгийг мэдээд аваарай. Шүршүүрт орж байхдаа хаалгаа онгорхой орхих, цонхны тавцан дээрээ аягатай ус тавих зэргээр өөрийнхөө байгаа орчныг өдөр тутамдаа чийгшүүлж байгаарай. 

Чийгшүүлэгч хэрэглэ

7 Өргөст хэмхээр маск тавь

Кинон дээр эмэгтэйчүүд нүдэн дээрээ 2 зүсэм огурцыг маск гээд тавьчихсан харагддаг шүү дээ. Тэгвэл энэ арга ч бас таны урууланд үр дүнгээ өгөх болно. 1 зүсэм огурцыг уруулан дээрээ 5-10 минутын турш тавьж хангалттай хэмжээний чийгийг өгөөрэй. 

Өргөст хэмхээр маск тавь

8 Церамидтай тос түрх

Идэж хэрэглэж буй хоол хүнс, нүүрний будаг, цаг агаар бидний уруулыг хуурайшуулан холцруутуулж байдаг учраас церамид агуулсан тосыг түрхсэнээр таны уруулын арьс сайтар хамгаалагдах болно. 

Церамидтай тос түрх

9 Хүчиллэг, халуун ногоотой хоол унднаас татгалз

Ийм төрлийн хоол хүнс нь уруулны хамгаалагч давхаргыг муутгаж байдаг учир зөв хооллож байхыг сануулж байна. 

Хүчиллэг, халуун ногоотой хоол унднаас татгалз

10 Нарны тос түрх

Таны уруул ч бас нүүрний арьснаас дутахааргүй эмзэг болохоор хамгийн багадаа SPF 15-тай нарны тосыг өдөр тутамдаа түрхэж хэрэглээрэй. 

Нарны тос түрх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()