Хоолойны үрэвслийг хэрхэн эмчлэх вэ?

Хоолойны үрэвслийг анагаах ухааны ярианд тонзиллит гэдэг. Хоолойн дотор байрлах гүйлсэн булчирхай нь хоолойд гадна орчноос төрөл бүрийн нян халвдар орохоос хамгаалдаг. Ихэнхи хүмүүс хоолой өвдсөн үедээ өөрсдөө эмчилдэг хэдий ч гүйлсэн булчирхайг илүү их гэмтээх магадлалтай гэдгийг хэн ч мэддэггүй. Тиймээс та гүйлсэн булчирхайн өвчнийг төгс эмчлэх хэрэгтэй гэдгийг зөвлөе.

Хоолойны үрэвслийг хэрхэн эмчлэх вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Гүйлсэн булчирхай өвдсөн тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Хоолой өвдөх
  • Ямар нэгэн зүйл залгихад хоолой өвдөх
  • Даарах
  • Чих өвдөх
  • Амнаас эвгүй үнэр гарах
  • Өвдөлт

Ингээд хоолойн өвдөлтийг эмчлэх уламжлалт аргуудаас хүргэе.

 

1 Зөгийн бал болон сармис

Сармис нь үжлийн эсрэг үйлчилгээтэй бол зөгийн бал нь таны бүйлсэн булчирхайг тайвшруулах үүрэгтэй. Энэ хоёр нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Хэрвээ та хоолойгоо эмчлэхийг хүсэж байвал зөгийн бал болон сармисыг ашиглаад бүйлсэн булчирхайн үрэвслээсээ ангижирч болно.

Хийх арга:

2, 3 шүд сармис арилгаад сайн гэгч нь нухна. Дээрээс нь 2 цайны халбага зөгийн бал хийгээд хутгана. Ингээд зөгийн бал болон сармис хоёр дээрээ нэг стакан бүлээн ус хийгээд бага зэрэг хоолойгоо зайлаад залгих хэрэгтэй. Ингээд долоо хоногийн дараа та ялгааг олж харах болно.

Зөгийн бал болон сармис

2 Зөгийн бал болон гүргэм

Энэ удаад зөгийн бал болон гүргэмийг холино. Сармистай адил гүргэм нь бүйлсэн булчирхайн үрэвслийг дарах үйлчиллгээтэй. Ингээд гүргэм,  зөгийн бал хамтдаа үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болно.

Хийх арга:

4 цайны халбага зөгийн балыг 3-4 цайны халбага гүргэмтэй холино. Нэг цайны халбага энэхүү холимогоороо хоолойгоо зайлаад залгина. Долоо хоногийн турш өдөр бүр 2-3 удаа давтах хэрэгтэй.

Зөгийн бал болон гүргэм

3 Алимны цуу

Нэг хоолны халбага алимны цууг нэг стакан ус болон зөгийн балтай холисон уусмал нь таны үрэвслийг эмчлэхэд нэн тустай. Өдөрт 2 удаа долоо хоногийн турш хоолойгоо зайлах нь хоолойн дахь бүх нян, бактерийг устгах болно.

Алимны цуу

4 Хүнсний сода

Хүнсний сода, давс, усыг хольж хоолойгоо зайлах нь хоолойны өвчинг анагаахад тустай. Үүнээс гадна бактерийг устгаж, мөөгөнцрийн үрэвслийг эдгээнэ.

Хийх арга:

¼ цайны халбага хүнсний содан дээр бүлээхэн ус хийгээд бага зэрэг давс нэмж хийнэ. Энэ уусмалаар өдөрт  3 удаа хоолойгоо зайлах нь хоолойн өвчнийг анагаах шилдэг уусмал болно.

Хүнсний сода

5 Цагаан гаа, нимбэг, зөгийн бал

Энэхүү аргыг дэлхий даяар хэрэглэдэг бөгөөд хүмүүс хайртай дотны хүмүүсээ энэ аргаар эмчилдэг байна.

Хийх арга:

Цагаан гааг нэг стакан бүлээн устай холино. Нэг цайны халбага нимбэгний шүүс нэмж хийгээд өдөрт 3 удаа уух хэрэгтэй. Энэ хоолойны болон бүйлсэн булчирхайн үрэвслийг эдгээхэд тусална.

Цагаан гаа, нимбэг, зөгийн бал

Гүйлсэн булчирхайн үрэвсэл гэдэг бол маш аюултай учир цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй. Тиймээс дээрх аргыг ашиглаж хоолойныхоо өвчнийг яаралтай эмчлээрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()