Уоррен Баффетт амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрт ингэж зөвлөж байна

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын дээгүүр байранд бичигддэг АНУ-ын тэрбумтан, бизнесмен Уоррен Баффеттийн (Warren Buffett) зохиосон хүн бүрт хэрэг болохуйц "2 жагсаалт"-ыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Бидний өгөх мэдээллээс хэрэгтэй зүйлийг нь өөрийнхөө амьдралдаа тусгаж аван хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Уоррен Баффетт амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрт ингэж зөвлөж байна

1 "Хоёр жагсаалт" стратеги 3 алхмаас бүрдэнэ

1-р алхам: Цаг гаргаж өөрийнхөө 25 зорилгыг жагсаан бич.

2-р алхам: Үүнийхээ дараа нь топ 5 зорилгоо дугуйлаарай. 

3-р алхам: Дугуйлсан 5 зорилгоо Жагсаалт А, харин үлдсэн 20 зорилгоо Жагсаалт Б болгон хоёр хуваана. 

Сануулга: Жагсаалт А-д багтсан 5 зорилго нь таны хувьд нэн түрүүнд хүрэх ёстой хамгийн чухал зорилго байх бол үлдсэн 20 зорилгыг ор тас мартаж, тэднээс аль болох зайлсхийх ёстой ажээ. Та топ 5 зорилгоо биелүүлсэнийхээ дараагаар Жагсаалт Б рүүгээ орохыг тэрбээр зөвлөсөн юм. 

"Хоёр жагсаалт" стратеги 3 алхмаас бүрдэнэ

2 Минимал, энгийн амьдралыг эрхэмлэ

Өөрт онц шаардлагагүй эд зүйлсээс сал. Хэрэггүй зүйлсээс салсанаар таны амьдрал энгийн бөгөөд илүү тав тухтай байх болно. Хэрэг багатай эд зүйлсээс салах амархан ч өөрт хэрэгтэй зүйлсийг устгаж, хаях хэцүү байдаг. 

Минимал, энгийн амьдралыг эрхэмлэ

3 Чухал зүйлийг чухал бусаас нь ялгаж сурах л хамгаас чухал

Жагсаалтын Б-д орсон 6-25-рт бичигдсэн зүйлс таны хувьд мэдээж хэрэг ямар нэгэн байдлаар чухал санагдаж байгаа нь тодорхой. Гэвч та Жагсаалт А-гаа Жагсаалт Б-тэйгээ харьцуулан харвал Жагсаалт Б таны хувьд төдийлөн чухал санагдахаа болино. Чухал биш зүйлс дээр хамаг цагаа зарцуулж бүрэн биш үр дүн гаргаж байхынхаа оронд Жагсаалт А-гаа л төгс сайн гүйцэтгэх хэрэгтэй юм. 

Уоррен Баффетт: "Чухал зүйлийг чухал бусаас нь ялгаж сурах л хамгаас чухал стратеги"

Чухал зүйлийг чухал бусаас нь ялгаж сурах л хамгаас чухал

26
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()