Сургамжит өгүүллэг: Хэзээ ч битгий бууж өг!

Танд энэ амьдрал хэтэрхий хатуу хандаж байгаа юм шиг санагдаж байсан уу? Энэ бүх зүйлсд бууж өгөөд тайван байхыг хүсч байсан уу? Гэхдээ хэзээ ч битгий тийм үйлдлийг сонгоорой. Амьдрал баялаг шүү дээ! Хэрвээ та яаж ч хичээсэн бууж өгөх бодлоо ялан дийлж чадахгүй байгаа бол танд энэ сургамжит өгүүллэг ихийг бодогдуулж, ялагдах бодлоос тань арчин хаяна гэдэгт итгэлтэй байна. 

Сургамжит өгүүллэг: Хэзээ ч битгий бууж өг!
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Нэгэн өдөр фермерчний илжиг худаг руу уначихаж гэнэ. Фермерчин юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүй дэмий л холхих зуур илжиг өрөвдмөөр гэгч нь уйлаад байж гэнэ. Эцэст нь фермерчин илжиг нас өндөр учраас тус дэм болж чадахаа болисон бас худгаа битүүлэх хэрэгтэй байсан ч юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүй байснаа ухаарав. Тэгээд тэр худгаа илжгээр битүүлэн дээрээс нь шороогоор булахаар  шийдэж ойр хавийн хөршүүдээ цуглуулан туслахыг гуйжээ. Тэд бүгд хүрзээ авцгаан шороогоо худаг руу хийж эхлэв. Үүнийг харсан илжиг юу болоод байгааг ухаарч аймшигтайгаар бархиран уйлж эхлэв. Гэвч цаг хугацаа өнгрөхийн хэрээр илжиг бага багаар тайвширч байв.

Хэд хэдэн хүрз шороо хийснийхээ дараа фермерчин залуу худаг руу хараад бүр гайхширч орхив. Тэдний хийсэн шороо илжгийн нуруун дээр унаж байсан ч илжиг их хачирхалтай зүйл хийж байв. Илжиг өөрийн нуруун дээр унасан шороог сэгсрэн газар унагаан тэгшлэн дээр нь гарч зогсож байлаа. Үүнийг онц зүйл биш байх хэмээн бодсон тэд эргэн шороо хийж эхлэхэд илжиг ахин л сэгсрэн дээр нь гарч зогсон улам л дээшилж гарах дөхсөөр байв. Тун удалгүй илжиг бараг л худагны ирмэг дээр гарч ирэн зогсоход бүгд гайхшралд орж дуусав. Аргагүй биз! Хэн ч ийм зүйл болно гэж таамаглаагүй шүү дээ.

Сургамж: Амьдрал танд фермерчин залуу шиг хандаж тань руу сайн муухай их зүйлийг асгах болно. Гэвч та үүнээс болоод доош сэтгэл санаагаар унан амьдралд бууж өгч хэрхэвч болохгүй. Бид зогсолтгүй хичээснээр энэ гүнзгий худагнаасаа гарч чадна. Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Шороогоо сэгсрээд үүн дээрээ гараад зогс. Амьдрал үргэлж танд боломж өгч байдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()