Хүүгээ өлсгөхгүйн тулд 10 мянган мод тарьсан Хятад эр

2018-03-26, 16:11
7,507

Цзя Хайша (Jia Haixa), Цзя Вэньцзи (Jia Wenqi) нар бол дэлхийн хамгийн ажилсаг хүмүүсийн нэг билээ. Тэдний нэг нь төрөлхийн хараагүй төрж, нөгөөх нь 2 гараа тайруулжээ. Гэсэн хэдий ч тэд үүнийгээ зовлонд тооцолгүй 12 жилийн хугацаанд 10,000 мод тарьжээ. Бид танд боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталсан энгийн 2 залуугийн түүхийг өгүүлье!

Хүүгээ өлсгөхгүйн тулд 10 мянган мод тарьсан Хятад эр
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Хайша болон Вэньцзи нар 10 жилийн өмнө ажил хайж яваад танилцаж байжээ. Хайшагийн хүү нэг өдөр аавдаа "Ааваа! Би нэг хүүхэд жүрж идэж байхыг харсан. Тэр үүнийгээ амттай гэгч нь идэж байхыг хараад би түүнийг идэж байсан ч болоосой гэж бодсон" хэмээсэнд Хайша зүгээр суугаад байж болохгүй, мөнгө олж хүүгээ тэжээх хэрэгтэй гэдгээ ойлгожээ. 

2 найз тосгоноо үерээс хамгаалах үүрэгт ажлыг авчээ. Тэд голын эрэг дагуух газрыг үнэгүй түрээслэн мод тарьж эхэлсэн байна. 

Тэд өдөр болгон өглөөний 7 цаг гэхэд мод тарих багаж хэрэгслээ аван гэрээсээ гарцгаадаг. 

Хайша-г модоо суулгах хооронд Вэньцзи услах ажлаа хариуцдаг байна. Хайша "Би түүний гар болж харин тэр миний нүд болдог. Бид нэгнийхээ дутууг нөхөж ажилладаг сайн хамтрагчид" гэж хэлэв. 

"Голын эрэг дагуу олон мод, бургас ургаж хавар болгон шувуу ирэхийг харах үнэхээр сайхан байна. Бид энэ бүхнийг хийхэд бурхан их тусалсан. Ийм том зүйлийн ард гарч чадсандаа үнэхээр баяртай байна. "Хэдий одоог хүртэл өмнөхөөсөө илүү их мөнгө олж, баян цатгалан амьдарч чадаагүй ч гэсэн бидний сэтгэл амар амгалан болсон" гэж Хайша, Вэньцзи нар сэтгэл хангалуун ярьж суусан юм. 

Бахархмаар биш гэж үү? 

91
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()