Сурталчилгаа (15)
Хаах

Таны энэ хорвоод “мэндэлсэн цаг” хувь заяанд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

2018-03-30, 13:30
9,366

Нэг өдөр төрсөн хэрнээ өөр өөр цагт төрсөн хүмүүс зан араншин, өөрийн байгаа байдлаас нэг нэгнээсээ эрс ялгаатай байх тохиолдол байдаг. Учир нь гараг эрхэс үргэлж хөдөлгөөнд оршиж байдаг бөгөөд цаг өнгөрөх тусам бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой юм. Хамгийн ойрын хоёр цагт ямар гариг илүү нөлөөлөл үзүүлж байна гэдгээс хамаарч тухайн хүний зан араншин тогтдог байна. Хэрвээ та өөрийн төрсөн цагийг мэддэг бол өөрийгөө өөр өнцгөөс хараарай.

Таны энэ хорвоод “мэндэлсэн цаг” хувь заяанд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

1 Товч тайлбар

  • 24:00-2:00 – сониуч, таатай хүмүүс
  • 2:00-4:00- ажилсаг хүмүүс байдаг бөгөөд  хэзээ ч ашигтай боломжийг алддаггүй
  • 4:00-6:00 – анхдагч хандлагатай хүмүүс бөгөөд үргэлж нэгдүгээр байранд ордог
  • 6:00-8:00 – сүсэг бишрэлд итгэдэг,  маш уян зөөлөн сэтгэлтэй хүмүүс
  • 8:00-10:00 – хүмүүнлэг, сэтгэл татам
  • 10:00-12:00 – ажил хөдөлмөрийн тал дээр илүү сонирхолтой, зоригтой хүмүүс
  • 12:00 – 14:00 – эрсдэлд дуртай, адал явдалд сонирхолтой
  • 14:00- 16:00 – хүндрэл бэрхшээлийг  даван туулахдаа сайн
  • 16:00 – 18:00 – энхийг сахиулагчид
  • 18:00 – 20:00 –сэтгэлийн тэнхээтэй
  • 20:00 – 22:00 – тайван амьдрал зохидоггүй, од байхын тулд төрсөн
  • 22:00 – 24:00 – гүн ухаантай хүмүүс байдаг хэдий ч заримдаа гадаад орчны үйл явдалд хариу үйлдэл үзүүлэхдээ тааруу

Дэлгэрэнгүй тайлбар

Товч тайлбар

2 00:00-2:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

Буд гаригийн нөлөөн дор төрсөн байдаг. Тэд сониуч зантай, мэдээллийг хүлээж авахдаа сайн. Хэдийгээр ажил мэргэжил болон сургалтын тал дээр энэ нь давуу тал болох ч хувийн амьдралд тийм ч таатай нөлөөлдгүй байна. Учир нь эдгээр цагт төрсөн хүмүүс хэл аманд дуртай байдаг бөгөөд хайртыгаа үргэлж тагнаж, хянаж байдаг учир энэ нь тэднийг салалтанд хүргэхэд нөлөөлөх магадлалтай. Гэхдээ тэд дахин шинэ хамтрагч олохдоо хурдан байдаг. Тэдний мэдлэг, хошин шогийн мэдрэмж, олны анхаарлын төвд байдаг нь шинэ хос олоход их дөхөм байдаг байна. Энэ цагт төрсөн хүмүүс ихэнхидээ наснаасаа залуу харагддаг. Хэрвээ тэдний хүүхэд шиг занг, бие даасан байдал болон дуусашгүй эрч хүчтэй хослуулбал тэд мөнхийн залуу хүмүүс байх болно.

00:00-2:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

3 2:00-4:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

Энэ цагт төрсөн хүмүүс Сугар гаригт төрсөн байдаг. Тэднийг ажилсаг зөгий гэж нэрлэхэд болно. Хэрвээ тэдэнд шагнал, урамшуулал амлах юм бол ямар ч ажлыг хийж чадна. Мөн тэдний зорилго нь амьдралдаа үргэлж, өсөж дэвжих байдаг учир их тэмүүлэлтэй байдаг. Санхүүгийн тал дээр тэдэнд асуудал тулгардаггүй. Өөрийн зорьсондоо үргэлж хүрдэг учир ажилдаа төдийгүй хувийн амьдралдаа ч амжилттай байдаг. Хэрвээ хэн нэгэн түүний анхаарлыг татсан бол тэд ямар ч аргаар хамаагүй холбогддог.  Энэ төрлийн хүмүүс нь хэт их өөриймсөг үзэлтэй.

2:00-4:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

4 4:00-6:00 цагийн хооронд төрсөн хүмүүст:

Ангараг гариг манлайлагч болох хүч чадлыг бэлэглэсэн учир тэд ихэнхидээ удирдагч болдог. Хэрвээ удирдагч болж чадаагүй бол тэд удирдагч болохын төлөө тэмүүлэх бөгөөд дайны байдалд орох магадлалтай. Тэдний эргэн тойронд буй ухаалаг хүмүүс нь тэднийг эрх чөлөөтэй үлдээсэн нь дээр  гэдгийг эрт мэдрэх болно. Мөн түүнд хэн нэгэнд ямар нэгэн асуултын хариултыг өг хэмээн тулган шаардах хэрэггүй. Эдгээр хүмүүсийг шулуун шударгаар шүүмжилсэн  нь дээр. Ангараг гаригт төрөгсөд бусдад итгэх итгэл муутай учир амжилтанд хүрэхийн тулд нэлээд хичээх шаардлагатай болдог. Хэрвээ бусдад итгэж сурвал тэд хялбархан амжилтанд хүрэх болно.

4:00-6:00 цагийн хооронд төрсөн хүмүүст:

5 6:00 – 8:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

Далайн ван гаригийн дор төрсөн бөгөөд ихэнхидээ хаалттай хүмүүс байдаг. Тэд маш эмзэг хүмүүс байдаг учир ганцаараа байх дуртай. Тэдний хувьд бодит байдал бүдүүлэг мэт санагддаг гэнэ. Мөрөөдөлд автсанаар тэд өөрийгөө гадаад орчноос тусгаарладаг. Далайн ван гаригт төрсөн хүүхдүүд нь зөнч байдаг бөгөөд хэрвээ энэ чанарыг нь хөгжүүлж чадвал тэд ирээдүйг тодорхойлж, өнгөрснийг ч харах магадлалтай юм. Харин хувийн амьдралынхаа талаар тэд ярих дургүй.  Гэхдээ хувийн амьдралаа ажлаасаа болж золиослож чаддаг хүмүүс байдаг юм.

6:00 – 8:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

6 8:00 - 10:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

Тэнгэрийн ван гаригийн дор төрсөн учир гайхалтай сэтгэл татам хүмүүс юм. Тиймээс ч хүн бүр тэдэнд татагдаж, өөрийн нарийн нандин зүйлийг ярьдаг болов уу. Харин бусад талаараа бол хүмүүсээс төдийлөн ялгарахгүй. Тэдний зан аашийн хувьд хүнлэг, хүмүүнлэг хүмүүс байдаг. Тэнгэрийн ван гаригийнхан сул дорой, эмзэг бүлгийнхэнд туслах үйл ажиллагаанд өөрийгөө дайчилдаг хүмүүнлэгийн үйлс хийх, хүнд тусархуу зантай хүмүүс байх нь элбэг.

8:00 - 10:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

7 10:00 - 12:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

Эдгээр цагт төрсөн хүмүүс хүсэл тэмүүлэл ихтэй байдаг. Мөн тэд амьдралдаа маш зарчимч байдлаар ханддаг. Үүнээс гадна амьдралдаа бодлогогүй алхам хийдэггүй бөгөөд сэтгэл хөдлөлөө үргэлж захирч чаддаг чадвартай.  Тэд  улс төрд томоохон амжилтанд хүрч чадна. Хэдийгээр тэд өөрийн хүчирхэг байдлыг нуудаг хэдий ч хэрвээ хэн нэгэн түүний өмнүүр орвол түүнийг замаасаа шууд  түлхэж унагах чадалтай. Нэг үгээр хэлбэл тэд зоригтой, хүчирхэг хүмүүс.

10:00 - 12:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

8 12:00 – 14:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

Бархасбадь гариг хянадаг бөгөөд тэд ямар нэгэн адал явдалгүй амьдарч чаддаггүй. Тиймээс тэд үргэлж шинэ хүмүүстэй танилцаж, хамтрагчаа сольж, шинэ зүйл сурахыг эрмэлздэг. Тэдний хамгийн том мөрөөдөл нь гадаад хүнтэй гэрлэх явдал юм. Учир нь тэд ямарваа нэгэн зүйлийг амар хялбар аргаар шийдэх гээд байдаг гэнэ. Энэ төрлийн хүмүүс амьдралын хүнд хэцүүг хялбархан туулдаг боловч заримдаа өөрийн сахилга батгүй байдлаас болж хохирох тал байдаг. Түүний эргэн тойронд буй хүмүүс нь түүний хажууд байхад хүндрэлтэй байдаг гэнэ.

12:00 – 14:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

9 14:00 – 16:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

Дэлхийн Ван гаригийн нөлөөлөлд байдаг бөгөөд тайван, амьдралын буурь сайтай хүмүүс юм. Бусад хүмүүстэй ямар нэгэн азгүй явдал тохиолдоход тэд нэлээд хямардаг мөртлөө энэ гаригт төрсөн ихэнх хүмүүсийн хувьд нилээд эрч хүчтэй. Тэд амжилт болон ялагдлыг байх ёстой мэт хүлээж авдаг. Гэхдээ өмнөө зорилго тавьж түүнийхээ араас тэмүүлэх чадвартай, эрч хүчтэй хүмүүс байдаг байна.

14:00 – 16:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

10 16:00 – 18:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсон Сугар гаригийн нөлөөн дор байдаг учир юу ч тохиолдсон цорын ганц хайраа олж, түүнтэйгээ хувь заяагаа холбохыг эрмэлздэг. Магадгүй тэд эрт хүнтэй сууна эсвэл насаараа ганцаараа явна... Тэд цорын ганц төгс хайраа олохын тулд эрэлхийлсээр эцэст нь түүнийгээ олж чадахгүй болов уу? хэмээн санаа нь их зовдог гэнэ. Тэднийг үнэнч хайрын бэлгэ тэмдэг гэж хэлж болно. Нэг хайралсан хүнээ насан туршдаа хайрладаг хайр халамжаар бялхсан хүмүүс байдаг.  Сугар гаригийнхан хүнд асуудлыг тойрч гарч чаддаг бөгөөд өдөр тутмын амьдралаа хялбар болгож чаддаг.

16:00 – 18:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

11 18:00 – 20:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

Буд гарагийн нөлөөнд төрсөн хүмүүс. Оройн цагаар төрсөн Буд гаригийнхан маш тэвчээртэй байдаг. Бүхий л амьдралынхаа туршид тэд хүнд хэцүү нөхцөл байдлуудаас төвөггүйхэн гарч чадна. Гар хумхиад зүгээр суумаар байсан ч тэд энэ алхмыг хийдэггүй учир бүхнийг ялан дийлдэг. Тэд ямар нэг зүйлийг эцсийг нь хүртэл хийдэг бөгөөд нэг зүйл сонирхвол түүндээ үнэнч байж чадна. Мөн найз нөхөд болон хамт олныхоо асуудлыг өөрийнхөөсөө илүү өндөрт тавих гээд байдаг. Зарим тохиолдолд бусдад ашиглуулдаг тул тэгэх шаардлаггүй юм.

18:00 – 20:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

12 20:00 – 22:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

Нар романтик байдлыг бэлэглэсэн бөгөөд тэд нэг ч өдөр хайр дурлалгүй байж чадахгүй. Хайрын адал явдал бол тэдний амьдралын утга учир юм. Тэд уйтгартай амьдралд дургүй бөгөөд үргэлж идэвхитэй амьдралыг илүүд үздэг. Үргэлж гялалзах дуртай тэд урлагийн хүн болох магадлалтай бөгөөд яг л усанд буй загас мэт тухтай мэдрэмжийг мэдрэх болно. Энэ цагт төрсөн хүмүүс бусдын эвийг олохдоо сайн учир хүн бүр тэдэнд сэтгэл хангалуун, ам  сайтай байдаг.

20:00 – 22:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:

13 22:00 – 24:00 цагийн  хооронд төрсөн хүмүүс:

Сар удирдана. Тэд эрч хүчийг маш ихээр цацруулдаг хэдий ч өөрсдөө бүрэн аз жаргалтай байж чаддаггүй. Хэдийгээр тэд гаднаасаа тайван мэт харагддаг ч үргэлж сэтгэлийн аюулгүй байдалаар дутагддаг. Хэрвээ хэн нэгэн тэдний хувийн орон зай руу нэвтрэх юм бол тэд сэтгэл хөдлөлөө маш хүчтэй илэрхийлдэг.  Ажил мэргэжлийн хувьд тэд урт хугацаанд хичээсний эцэст буюу 40 орчим насандаа амжилтанд хүрэх магадлалтай. Харин хувийн амьдрал нь илүү хурдан амжилтанд хүрдэг бөгөөд тэдний гэрлэлт ихэнхидээ тогтвортой, аз жаргалтай байдаг байна.

22:00 – 24:00 цагийн  хооронд төрсөн хүмүүс:

11
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()