Шээс задгайрах өвчин гэж юу вэ?

Шээх чадвараа хянаж чадахгүй байгааг шээс задгайрах өвчин гэж нэрлэдэг. Дэлхий дээр олон хүмүүс энэ өвчинтэй тулгардаг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд төрснийхөө дараа эсвэл нас ахисны дараа энэ асуудалтай тулгардаг байна. Мэдээж шээс задгайрах гэдэг тийм ч таатай зүйл биш бөгөөд шээс задгайрах өвчний талаар мэдээллийг танд хүргэе.

Шээс задгайрах өвчин гэж юу вэ?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Инээх эсвэл ханиах үед шээс дусаж болно. Харин зарим нь яаралтай ариун цэврийн орох шаардлагатай байдаг боловч амжихгүй байх тохиолдол бий. Мөн бэлгийн харьцаанд орох үед шээс алдах магадлалтай бөгөөд энэ нь сэтгэл санааны байдалтай холбоотой.

 

1 Шээс задгарайх өвчний шалтгаан

Шээс задгайрах нь ихэнхидээ шээсний урсгалыг зохицуулдаг булчингийн мэдрэлтэй холбоотой бөгөөд энэхүү булчин шээсийг давсганд хадгалах үүрэгтэй юм. Энэ нь шээсний суваг болон шээс дамжуулах хоолойгоор дамжиж, давсганд ордог байна.

Шээсийг гадагшлуулахын тулд давсагны хананд байх булчингууд агшиж, шээсийг шээсний суваг руу дамжуулдаг. Шээсний сувгийн бүх булчингууд зэрэг агшиж, шээсийг биеэс гарахад тусалдаг. Уг хаагч булчин гэнэт санамсаргүй байдлаар агших үед шээс алддаг байна.

Цэвэршилт, төрөлт, жирэмслэлт нь шээс задгайрах өвчний гол эх үүсвэр болдог. Харин эрчүүд өндөр наслалт, бие махбодийн өөрчлөлт, тархины гэмтэл, чихрийн шижин, харвалт зэрэг өвчнөөс болж шээс задгайрах өвчин тусдаг байна.

Шээс задгарайх өвчний шалтгаан

2 Шээс задгайрах өвчний төрөл

Гэнэт шээс хүрэх: Санаандгүй төсөөлөөгүй үед гэнэт шээс хүрэх тохиолдлыг хэлнэ. Энэ нь ус уусны дараа, мөн шөнийн цагаар ихэвчлэн ажиглагддаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохиолддог: Энэ нь тулгуур эрхтний бэрхшээлтэй, эсвэл хэл ярианы хөгжил муутай хүмүүст тохиолддог. Тэд бусдын тусламжгүйгээр ариун цэврийн өрөө орж чаддаггүй учир ийнхүү шээс алддаг байна.

Холимог шээс алдалт: Хоёр болон түүнээс дээш төрлийн шинж тэмдэг агуулсан шээс алдалт.

Богино хугацааны шээс алдалт: Үүнд жирэмслэлт, төрөлт болон шээсний замын халдварт өвчин хамаарна. Хэсэг хугацааны дараа тухайн шээс алдалт үгүй болох болно.

Шээс задгайрах өвчний төрөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()