Япон улсаар аяласан Орос бүсгүйн сонирхолтой тэмдэглэл

Япон улс бол хэтрүүлэггүй хэлэхэд, маш сонирхолтой газар юм. Энд орчин үеийн техник технологи нь эрт дээр үеийн уламжлалтай зэрэгцэж оршдог бөгөөд зарим нь эртний уламжлалууд хуультай энэ зэрэгцэн оршдог байна. Ингээд та бүхэндээ Оросын аялагч Евгения Червонюкын хийсэн сонирхолтой аялалын тэмдэглэлийг хачиргүй орчуулан хүргэе.

Япон улсаар аяласан Орос бүсгүйн сонирхолтой тэмдэглэл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Халаалт

Японы цас ордог хойд зүгийн хотуудын гудамж нь хүртэл халаалттай байдаг. Тиймээс цас цэвэрлэх шаардлагагүй бөгөөд газар нь хэзээ ч мөстдөггүй, орсон даруйдаа цас хайлдаг. Гэхдээ энэ хотод төвийн халаалт гэж байдаггүй бөгөөд хүн бүр амьдарч буй байраа өөр өөрийн аргаар халаадаг ажээ.

Халаалт

2 Зар сурталчилгаа

Японы иргэд мөнгө олох тал дээрээ  мэргэжлийн хүмүүс. Энэ оронд моод маш хурдан дэлгэрдэг бөгөөд хүссэн бүхнээрээ тэд шинэ моод гаргаж чаддаг. Жишээлбэл: хамелеон болон панда моодонд орлоо гэхэд бүх зүйл эдгээр амьтдын зурагтай худалдаалагдах болно.

Зар сурталчилгаа

Энэ залуу жишээлбэл попкорн рекламдаж байна. Саяхан энэ попкорны сурталчилгаа зурагтаар гарсан бөгөөд одоо энэхүү попкорны худалдаалж буй газар урт хэмжээний дараалал үүссэн байгаа.

3 Цагаач ажилтан ховор

Японд цагаач ажилтан гэж байдаггүй. Гадаад ажилтанг ажилд авах тусгай хууль дүрэм байдаг бөгөөд гадаад иргэдийн цалин нь энгийн Япон иргэний дундаж цалинтай тэнцдэг. Тиймээс гадаад хүн ажиллуулснаас Япон иргэнээ ажиллуулсан нь илүү дээр гэж үздэг.

Цагаач ажилтан ховор

4 Задгай

13 нас хүрсэн тохиолдолд Япончуудад бүх зүйлийг хийхийг зөвшөөрдөг бөгөөд өөрийн хүслээр бэлгийн харьцаанд орох боломжтой.

Задгай

5 Эмэгтэйчүүдэд зориулсан метро

Японд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан галт тэрэг болон метро байдаг. Өдрийн эд ачааллын үеэр тэдгээр метроог ажиллагаанд оруулдаг. Учир нь битүү хүн ихтэй үед эмэгтэйчүүдийн биед хамаагүй хүрэх нь энгийн үзэгдэл байдаг.

Эмэгтэйчүүдэд зориулсан метро

6 Бэлгийн хүчирхийлэл маш бага

Энэхүү хүүхэлдэй дэлгүүрийн үүдэнд миний өгзгийг илээд өнгөрсөн. Гэсэн хэдий ч Японд бэлгийн хүчирхийлэл хамгийн бага байдаг.

Бэлгийн хүчирхийлэл маш бага

7 Гарын үсэг хэрэггүй

Гарын үсгийн оронд Японд ханко хэмээх тамга ашигладаг. Хүн бүрт энэ тамга байдаг бөгөөд хүссэн газраасаа худалдан авах боломжтой.

Гарын үсэг хэрэггүй

Тамганы харагдах байдал

8 Үйлчилгээний соёл

Худалдан авагч ямар нэгэн зүйл авчихаад хариулт хэрэггүй гэсэн үгийг хэлэх ёсгүй. Учир нь энэ тохиолдолд өөрт нь үйлчилсэн хүнийг үл тоомсорлосон, эсвэл тухайн бараа бүтээгдэхүүнд сэтгэл гонсгор болохыг илэрхийлнэ. Японд үйлчилгээний соёл маш сайн хөгжсөн бөгөөд тэднээс үйлчилгээ авсны дараа, бусад орны хүмүүс маш бүдүүлэг мэт санагдах болно.

Үйлчилгээний соёл

9 Харилцааны соёл

Япон хэл нь ярианы, хүндэтгэлийн, эелдэг, маш эелдэг гэсэн хэсгээс бүрддэг. Бүх яриа нь ихэнхидээ “сумимасен” буюу “уучлаарай” эсвэл “аригато гайзамас” буюу “баярлалаа” гэсэн үгнээс эхэлдэг. Японоор зарим нэг зүйлийг ярих үед надтай илүү эелдэг харьцаж байсан.

Харилцааны соёл

10 Сүм

Фудзияма (Fujiyama) гэдэг нь хувийн газар бөгөөд Агуу Хонгу Сэнгэн сүмийн эзэмшил юм байна. Уг газарт 1609 оны үеийн Сёгуны эд зүйлс хадгалаастай байдаг.

Сүм

11 Ховч

Япончууд нэгнийгээ маш ихээр ховлодог. Жишээлбэл: Хоёр Япон Амстердамд явж байгаад нэг нь хар тамхи татаж байгаад баригдвал нөгөөх нь хов зөөсөн тохиолдолд эхний Японыг шоронд суулгадаг.

Ховч

12 Гар утасны донтон

Япончууд, ялангуяа залуу үеийнхэн утаснаасаа огтхон ч салдаггүй. Галт тэрэг хүлээж 15 хүн зогсож байлаа гэхэд тэдний 13 нь гар утсаа ашиглаж байх магадлалтай.

Гар утасны донтон

13 Банзал

Сурагчид хүйтэн улиралд ч трико өмсөх хориотой байдаг бөгөөд зөвхөн дүрэмт хувцсандаа зориулсан гольф буюу урт оймсыг өмсөх ёстой. Дүрэмт хувцасны банзалны урт нь тухайн сурагчийн настай холбоотой байдаг бөгөөд ахлах ангид орох тусам банзалны урт богино болно.

Банзал

14 Эрчүүдийг хүндэлдэг

Эрчүүдэд хамгийн түрүүнд бүх үйлчилгээг үзүүлдэг. Хоолны газар эрчүүд хамгийн түрүүнд захиалгаа өгдөг. Дэлгүүрт хамгийн түрүүнд эрэгтэй хүнтэй мэндэлдэг.

Эрчүүдийг хүндэлдэг

15 Ичимхий

Япончууд маш ичимхий хүмүүс. Тэд хайртай хүнийхээ нүд рүү хараад “би чамд хайртай” гэдэг үгийг хэлж чаддаггүй бөгөөд харин хэлж чаддаг хүмүүс нь олны хүндэтгэл, бахархлыг хүлээдэг.

Гэхдээ энэ нь ихэнхидээ ахмад настангуудад хамааралтай байдаг бөгөөд тэд гэрлэх санал тавихдаа “Чи надтай гэрлэхгүй биз” гэж хэлэх нь элбэг.

Ичимхий

16 Амиа хорлолт өндөр

Японд амиа хорлолтын түвшин их байдаг. Хамтдаа амиа хорлох эсвэл өрхийн тэргүүний хүсэлтээр амиа хорлосон гэх зүйл гардаг. Сонирхуулахад, энд бусад оронтой адил Хятадын бараа их бий.

Амиа хорлолт өндөр

17 Икура

Бид Японы “цунами”, “тайфун” гэдэг үгийг ашигладаг шиг Япончууд Оросоос “икра” буюу “түрс” гэх үгийг ашиглаж “икура” хэмээн нэрлэдэг байна. Үүнээс гадна маш олон энэ төрлийн үгс бий.

Икура

18 Сонирхолтой дэлгүүр

Дэлгүүрүүд нь хоорондоо ойрхон байдаг бөгөөд маш сонирхолтой зүйлс зардаг. Би ер нь дэлгүүр хисэхээр шийдлээ. Надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа.

Сонирхолтой дэлгүүр

54
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()