Өмнөд Солонгост очоод эдгээр үйлдлийг хийвэл хоригдож ч магадгүй!

Шинэ газар очихын тулд тухайн орны соёлын талаар ойлголттой байх хэрэгтэй. Ялангуяа Азийн орнууд өдийг хүртэл өөрсдийн өвөрмөц соёл, зан заншлаа хадгалсаар ирсэн билээ. Үүний нэг нь Өмнөд Солонгос юм. Ингээд Өмнөд Солонгост хэвшсэн 10 сонирхолтой цээрийг танилцуулъя. 

Өмнөд Солонгост очоод эдгээр үйлдлийг хийвэл хоригдож ч магадгүй!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Савхаар тоглож болохгүй

Солонгосчуудад савх хэрэглэхтэй холбоотой олон цээр байдаг байна. Жишээ нь, хоолоо савхаар хатгавал гэрийн эзэн эсвэл тогоочыг доромжлосон хэрэг болно. Тэд оршуулгын газар, буяны ажлын үеэр элсэнд хүж зоож асаадаг тул савхаа эгц босоо барьсан тохиолдолд эсвэл будаа руу эгц зоосон тохиолдолд үхэлийг зөгнөж байна хэмээн үздэг аж. 

Савхаар тоглож болохгүй

2 Шивээсээ ил гаргаж болохгүй

Өмнөд Солонгосчууд шивээсний талаар өвөрмөц хандлагатай ард түмэн юм. Шивээс хийхийг хуулиар хориглодог бөгөөд зөвхөн эмнэлэгийн ажилчдад л зөвшөөрдөг. Хэрвээ та шивээстэй бол гадуурхагдах тохиолдол их гардаг байна.

Шивээсээ ил гаргаж болохгүй

3 Гүн ухлаадастай хувцас өмсөж болохгүй

Солонгосчууд гүн ухлаадастай хувцасыг хэтэрхий ил задгай гэж үздэг гэнэ. Тэд том энгэртэй хувцас өмсөхдөө энгэрээ үргэлж ямар нэгэн зүйлээр далдалдаг байна. Гэвч богино банзалны хувьд эсрэгээрээ. Өсвөр насны охид богино банзал өмсөх дуртай бөгөөд шатаар гарахдаа сэтгүүл, цүнх гэх мэтээр халхалдаг байна. 

Гүн ухлаадастай хувцас өмсөж болохгүй

4 Хоол үлдээж болохгүй

Тэд хоолны тал дээр ч гэсэн өвөрмөц хандлагатай улс. Хойд болон Өмнөд солонгосын хоорондох дайнаас үлдсэн хар бараан дурсамжуудаас үүдэн олон уламжлал бий болжээ. Солонгос хоолны порц нь их, улирлын чанартай, ихэвчлэн халуун ногоотой байдаг. Хэрвээ айлд очвол хоолоо үлдээж огтхон ч болохгүй. Цайны газар, кафе, ресторан хаана ч байсан энэ нь зохисгүй үйлдэлд тооцогддог байна.

Хоол үлдээж болохгүй

5 Ахмад хүмүүстэй муудалцаж болохгүй

Солонгост насны эрэмбэ маш чухал. Залуучууд нь ахмад настанаа үргэлж хүндлэх хэрэгтэй бөгөөд хэзээ ч бүдүүлэг аашилж болохгүй. “Ажума” нар чанга дуугаар буруу шүүмж хэлсэн ч тэдэнтэй маргаж болохгүй. Энэ нь Солонгосчуудын хэрүүл маргаанаас зайлсхийх нэгэн арга юм.  

Ахмад хүмүүстэй муудалцаж болохгүй

6 "Нойлын" сэдвээр ярилцахдаа ичиж зовдоггүй

Тэд энэхүү сэдвээр ярилцахдаа ямар нэг ичиж зовох шинжгүй ярилцдаг байна. Жишээ нь: найз залуудаа гүйлгэж, хүндэрч байгаагаа санаа зоволгүйгээр хэлдэг гэнэ. Иймэрхүү яриа хаана ч хэзээ ч өрнөж болно. Нийтийн ариун цэврийн газрууд нь маш цэвэрхэн бөгөөд ямар үйлчилгээний газрын 00-ны үнэ төлбөргүй байдаг. Тэд байгалиас заяасан зүйл муухай биш гэж үздэг төдийгүй нийслэл Сөүл хотод үүнээс сэдэвлэсэн парк хүртэл байдаг байна.    

"Нойлын" сэдвээр ярилцахдаа ичиж зовдоггүй

7 Гудамжинд хэвтэж байгаа согтуу хүнд хүрж болохгүй

Тэдний согтууруулах ундааны талаарх үзэл баримтлал бас л өвөрмөц. Солонгосчууд их ажиллаж, их уудаг. Өдөр бүр биш ч гэсэн ихэнхдээ долоо хоногын сүүлээр ажлын хамт олон хамтрагчтайгаа цуг ууцгаадаг. Ахлах албан тушаалтан санал тавьсан тохиолдолд татгалзаж болохгүй. Энэ нь нөгөө талаараа цалингаа нэмүүлэх, дэмжлэг авах бололцоог бий болгодог байна. Үүний дараа цэвэрхэн хувцастай согтуу хүмүүс гудамж, метроны буудал гэх мэт олон нийтийн газар хэвтэх нь элбэг. Тэдгээр хүмүүст хүрэх, сэрээх гэж оролдох, гэрт нь хүргэж өгөх гэсний хэрэггүй. Тэднийг цагдаа нар харж байдаг тул хулгай дээрмийн асуудалд өртөхгүйгээр гэртээ харих тул санаа зовох шаардлагагүй юм.  

Гудамжинд хэвтэж байгаа согтуу хүнд хүрж болохгүй

8 Хаа сайгүй тамхи татаж болохгүй

Тэнд тамхи татахыг хориглоогүй хэдий ч тусгай өрөө юмуу тамхи татах цэг гэсэн бичигтэй газаруудад л тамхи татаж болдог. Тамхи татах цэгүүд элбэг байх бөгөөд хүн амын нягтаршил ихтэй газар бүр ч олон байна. Харин бусад газар тамхи татвал торгууль төлдөг байна.    

Хаа сайгүй тамхи татаж болохгүй

9 Цайны мөнгө үлдээж болохгүй

Зөөгчид цайны мөнгө өгөвөл тэднийг доромжилсонд тооцогддог. Учир нь тэдний цалин хангалттай бөгөөд цайны мөнгө өгснөөрөө ажилчдыг хүндхэн байдалд оруулдаг байна. Гэхдээ Ёвропын орнуудад бол тухайн газрын эзэмшигч эсвэл ажилтан Солонгос хүн биш л бол цайны мөнгө авахдаа дуртай байх болно.  

Цайны мөнгө үлдээж болохгүй

10 Нутгийн иргэд рүү ширтэж болохгүй

Энэ үйлдлийг Солонгосчууд хүний хувийн орон зайнд халдаж буй хэрэг хэмээн үздэг байна. Үүнээс гадна бусдын зургийг дарахдаа заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. Үгүй бол өрөөлийг тав тухгүй байдалд оруулахаас гадна ойролцоох цагдаагийн салбарт очиж торгууль төлөх, тухайн зургийг ямар нэгэн буруу зорилгоор дараагүй гэдгээ батлах хэрэгтэй болно.  

Нутгийн иргэд рүү ширтэж болохгүй

43
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()