Гоо үзэсгэлэнгийн шалгуур 100 жилд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн бэ?

2018-03-29, 17:53
8,441

Гоо үзэсгэлэн гэдэг бол үеийн үед л өөрчлөгдөж байдаг. Гэхдээ өөрийн гоо үзэсгэлэнгээр бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн олон олон алдартай хүмүүс байдаг билээ. Ингээд үе үеийн гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болж байсан алдартнуудтай танилцахын ялдамд, тухайн үед ямар эрчүүд, эмэгтэйчүүдийг дур булаамд тооцдог байсан бэ гэдгийг мэдэж авцгаая.

Гоо үзэсгэлэнгийн шалгуур 100 жилд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн бэ?

1 1910 он

Эмэгтэйчүүд: Урт хүзүү, том нүд, долгиолсон үстэй бүсгүйчүүдийг төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй гэж үздэг байсан. Харин бие галбирын хувьд төгс эмэгтэй нь өндөр, галбирлаг, маш нарийн бэлхүүстэй, том хөх болон өргөн таазтай байх ёстой байжээ.

Эрэгтэйчүүд: 1910 оны үеийн хамгийн загварлаг эрэгтэй сахалтай байх ёстой гэнэ. Сахландаа маш их анхаарал хандуулдаг байсан бөгөөд сахлаа засаж, төрөл бүрийн хэлбэртэй болгодог байжээ. Өндөр, бадриун эрчүүд төгс эрэгтэйн тоонд багтдаг байсан бөгөөд үүнд боксчид, циркчид болон хөнгөн атлетикийн тамирчид багтаж байсан байна.

1910 он

2 1920 он

Эмэгтэйчүүд: Энэ үед богино үстэй, эрэгтэй бие галбиртай, туранхай, нарийнхан хөмсөг, уруултай бүсгүйчүүд төгс бүсгүйд тооцогддог байсан бөгөөд мөн том нүд чухал үүрэгтэй байжээ.

Эрэгтэйчүүд: Эрчүүдийн хувьд "An American Tragedy" киноны гол дүрийн баатар моодонд орж байсан. Жааз, тансаг зэрэглэл, үхэрт долоолгосон мэт үс болон сахалгүй царай төгс эрэгтэйн тодорхойлолт байжээ. Энэ үед бие галбир бус харин сайн бүжиглэх чадвар болон сайн ярилцдаг чадварыг үнэлэж байсан байна.

1920 он

3 1930 он

Эмэгтэйчүүд: Кино урлагийн ачаар эмэгтэйлэг бүсгүйчүүд эргэн моодонд орсон. Зөв нүүрний хэлбэр, буржгар үс, урт сормуус, өндөр шанаа, нуман хөмсөг болон гүн суулгагдсан нүд нь эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг тодорхойлж байжээ.

Эрэгтэйчүүд: Эрчүүдийн загварыг ч гэсэн Холливуд тойрч гараагүй бөгөөд бүсгүйчүүдийн харцыг Кларк Гейбл булааж байсан юм. Цэвэрхэн зассан сахал, нямбай самнасан үс, виски, сигар болон гаанс зэрэг нь моодонд орсон байна.

1930 он

4 1940 он

Эмэгтэйчүүд: Дайны үеийн хэв маяг ноёрхсон. Өмнөх шигээ эмэгтэйлэг хэв маяг давамгайлж байсан хэдий ч сэтгэлийн хаттай, тэвчээртэй, спортлог бие галбиртай эмэгтэйчүүд хүн бүрийн  харцыг булааж байлаа.

Эрэгтэйчүүд: Энэ үед загвар хөөх зав байдаггүй байсан учир үсээ гелээр тогтоож, сонгодог хослолыг цэргийн дүрэмт хувцсаар сольсон байна.  Энэ үеийн сайхан эрэгтэйчүүдийн төлөөлөл бол жүжигчин, зохиолч, барималчин, зураач Жан Маре (Jean Marais) байсан юм.

1940 он

5 1950 он

Эмэгтэйчүүд:  Том хөх, нарийн мөр, гуалиг хөл, өргөн ташаа болон нарийхан бэлхүүс нь эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг тодорхойлж байжээ. Хүүхэлдэй мэт загвар моодонд орж байсан бөгөөд шаазан нүүр, тод уруулын будаг, өндөр үсний засалт, гэнэн харц, начёс болон буржгар үс олны анхаарлыг татах болсон. Үүнээс гадна эрчүүд шаргал үст бүсгүйчүүдийг ихээр сонирхож байсан учир эмийн сангуудад цайруулагч ихээр зарагдах болжээ.

Эрэгтэйчүүд: Хүүхэлдэй эмэгтэйн төгс залуу нь хүчтэй, том гартай, өргөн эрүүтэй, хугарсан сорви бүхий хамартай, зөөлөн уруултай байх хэрэгтэй. Тиймээс бүдүүлэг хэрнээ тачаангуй дүрийг бүтээгч Марлон Брандо (Marlon Brando) бүсгүйчүүдийн харцыг булааж байжээ.

1950 он

6 1960 он

Эмэгтэйчүүд: Загварын ертөнцийн огцом өөрчлөлтийг Твигги хийсэн байна. Хэдэн жилийн өмнө бол түүний гадаад төрх төдийлөн хэн нэгний хараанд өртөхгүй байсан болов уу. Тэрээр 166 см-ийн өндөртэй бөгөөд 40 кг жинтэй, 81-56-81 биеийн харьцаатай байжээ. Энэ үеэс эхлэн бүсгүйчүүд жин барьж, турах аргыг хэрэглэж эхэлсэн байна. Туранхай, богино үс засалттай, цайвар уруултай, асар том нүдтэй эмэгтэйчүүд эрчүүдийн харцыг ихээр булаадаг болжээ.

Эрэгтэйчүүд: 1950 оны үеийн загварлаг эрчүүд Франц хэв маягтай байсан бөгөөд тэдний төлөөлөл бол Ален Делон (Alain Delon) юм. Тэрээр хөх саарал нүдтэй, өтгөн хар хөмсөгтэй, мэдрэмтгий уруултай байсан гэнэ. Үүнээс гадна ховсдолтын харцтай байжээ.

1960 он

7 1970 он

Эмэгтэйчүүд:  Юуны түрүүнд өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй байсан бөгөөд энэ үед хамгийн анхны нарны хамгаалалттай тосыг үйлдвэрлэсэн байна. Эмэгтэйчүүд төрөлхийн мэт гоо сайхныг илүүд үзэж байсан учир хамгийн бага хэмжээгээр нүүр будалт хийж, үсээ хөвсгөр засаж, богино банзал өмсдөг байжээ.

Эрэгтэйчүүд: Хиппи загвар моодонд орж байсан бөгөөд үс болон сахлаа төдийлөн засдаггүй байсан. Гадаад төрхөндөө төдийлөн анхаарал хандуулах шаардлагагүй байжээ.

1970 он

8 1980 он

Эмэгтэйчүүд: Дэлхий даяар аэробикийг шүтэж эхэлсэн учир бариу өмд, спортлог галбир, буржгар үс моодонд оржээ. Биеийн тамираар хичээллэсэн төгс галбирыг илүү таалах болсон.

Эрэгтэйчүүд: Харин эрчүүд дэгжин байдалдаа эргэн орсон бөгөөд тэд үсээ засаж, сахлаа хусаж эхэлсэн байна. Үсээ хойш нь самнаж байсан учир гель, вакс, лак зэрэг нь өндөр хэрэгцээтэй болсон. Цагаан зах болон "The Wolf of Wall Street" киноны өөртөө итгэлтэй, хөгжилтэй, эрч хүчтэй, ухаалаг, дур булаам залуу олны анхаарлын төвд байх болжээ.

1980 он

9 1990 он

Эмэгтэйчүүд: Маш нарийн гар, хөлтэй, ядарсан харцтай, шаазан царайтай, эгэмний яс нь төвийж гарч ирсэн эмэгтэйчүүдийг хамгийн сайхан эмэгтэй хэмээн тооцжээ.

Эрэгтэйчүүд: Рок урсгалын загвар давамгайлж эхэлсэн бөгөөд дотоод эрх чөлөөгөө гадна дүр төрхөөрөө илэрхийлэх ёстой байжээ. Үүнд урт задгай үс, замбараагүй хувцаслалт зэрэг багтаж байсан.

1990 он

10 2000 он

Эмэгтэйчүүд: “Lara Croft: Tomb Raider” хэмээх кино дэлгэцээр гарч эхэлснээр Анжелина Жоли (Angelina Jolie)-ийн нүд, хамар, шанаа, уруул, бие галбир нь гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болсон байна.

Эрэгтэйчүүд: Эмх замбараагүй хувцаслалтаас эрчүүд залхсан учир гоо сайхандаа анхаарч эхлэсэн. Эрчүүд өөрийн гадаад үзэмжинд ихээр анхаарах болж, үсээ цэвэрхэн гэгч нь засах болсон байна.

2000 он

11 2010 он

Эмэгтэйчүүд: Ким Кардашьян (Kim Kardashian)-ыг үзэн ядагчид олон байдаг ч түүнийг  шүтэн бишригчид нь үзэн ядагчдаас илүү их. Түүний ачаар өргөн тааз, олив мэт арьс, памбагар уруул, өргөн шанаа болон өтгөн сормуус  моодонд орсон.

Эрэгтэйчүүд: Харин эрчүүд эргэн замбараагүй байдалдаа орсон бөгөөд цайвар арьс, албан бус хувцаслалт загварлагт тооцогдох болсон. 2010 оны хамгийн сайхан залуу болох Роберт Паттинсонаар тухайн үеийн эрчүүдийн гоо сайхныг тодорхойлж болно.

2010 он

12 2018 он

Эмэгтэйчүүд: 2018 оны хувьд Baby face хамгийн загварлагт тооцогдож байгаа. Энэ жилийн хувьд төрөлхийн гоо үзэсгэлэнг илүүд үнэлэх бөгөөд хөвсгөр хацар, зөөлөн инээмсэглэл, урт хөл болон галбирлаг байдал нь илүү үнэлэгдэх болно.

Эрэгтэйчүүд: Энэ жилийн хувьд сахал, урт үс болон эмх замбараагүй байдлаар үсээ боох нь илүү загварлагт тооцогдоно.

2018 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()