Танд тохирохгүй байгаа гоо сайхны бүтээгдэхүүнээ бүү хая!

Заримдаа бидэнд хугацаа нь дууссан эсвэл танд тохирдоггүй гээд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн зөндөө үлддэг. Жишээлбэл: муухай үнэртэй тос эсвэл өнгө нь таарахгүй байгаа пудр гэх мэт. Тэгвэл энэхүү хэрэггүй тоосонд дарагдаж буй бүтээгдэхүүнийг хэрхэн ахуйн хэрэглээндээ ашиглаж болох талаар сонирхолтой аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Танд тохирохгүй байгаа гоо сайхны бүтээгдэхүүнээ бүү хая!
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Тоник буюу чийгшүүлэгч

Ихэнхи тоникны найрлаганд спирт багтдаг бөгөөд энэ нь нянг маш сайн устгадаг билээ.

  • Хэрвээ яаралтай гараа ариутгах шаардлагатай бол тоник буюу чийгшүүлэгч танд туслах болно.
  • Үүнээс гадна гар утасны дэлгэц болон компьютерын гарыг мөн цэвэрлэх боломжтой.  Нэгдүгээрт, эдгээр төхөөрөмжүүд дээр их хэмжээний бохир хуримтлагддаг. Хоёрдугаарт, техникийг усаар угааж болохгүй. Харин тоник яг тохирно.

Тоник буюу чийгшүүлэгч

2 Гоо сайхны шингэн тос

  • Гоо сайхны шингэн тосоор зэвэрдэггүй ган угаалтуурыг цэвэрлэх боломжтой. Тосноосоо даавуун дээр дусаагаад угаалтуураа цэвэрлээд араас нь цаасан алчуураар арчих хэрэгтэй. Учир нь тос нь угаалтууран дээр өнгөр тогтох, савангийн толбо үүсэхээс хамгаалдаг байна.

Гоо сайхны шингэн тос

3 Өнгөгүй хумсны будаг

Өнгөгүй хумсны будаг нь зөвхөн хумсыг өнгөлөөд зогсохгүй, бараг бүхий л зүйлийг өнгөлөж чадах ид шидтэй юм. Жишээ нь:

  • Өнгөлсөн тавилга дээрх зураасыг арилгахын тулд өнгөгүй хумсны будаг түрхэж болно.
  • Хэрвээ та нүдний шилнийхээ боолтыг үргэлж хаядаг бол боолтон дээрээ лак түрхэж бэхжүүлээрэй.

Өнгөгүй хумсны будаг

4 Пудр

Пудрэнд чийгийг шингээх эрдэсжүүлсэн давс агуулагдсан байдаг.

  • Бэлтгэл хийхийн өмнө хөлс ихээр ялгардаг хэсгүүд дээрээ пудр түрхэх хэрэгтэй. Энэ тохиолдолд та эвгүй үнэр болон хэт их хөлстөхөөс аврагдах боломжтой.
  • Мөн нунтаг энгэсэг нь хуурай шампунийг орлож чадна.  Үснийхээ угт бага зэрэг  пудр түрхэхэд илүүдэл тослогийг шингээх бөгөөд үүний дараа сайн гэгч нь үсээ самнахад л хангалттай.

Пудр

5 Нүдний будаг арилгагч хоёр давхар шингэн

Нүдний будаг арилгадаг хоёр давхар шингэн нь нүүрний будаг арилгаад зогсохгүй, бусад бохирдлыг арилгаж чадах үйлчилгээтэй юм.

  • Үнийн цаасны цавуу, эсвэл шошгоны цавууг арилгахын тулд тухайн зүйлийг нүдний будаг арилгагч шингэнээр арчихад л хангалттай.
  • Мөн хувцсан дээрхи гоо сайхны будагны толбыг арилгахад туслах боловч, энэ тохиолдолд өнгөгүй шингэнийг сонгох хэрэгтэй.

Нүдний будаг арилгагч хоёр давхар шингэн

6 Хумсны ацетон

Ацетоныг шингэлэгч болон толбо арилгагчийн үүргээр ашиглаж болно. Үүнээс гадна тослоггүйжүүлэх үүрэгтэй.

  • Хэрвээ таны гарын хуруун дээр цавуу наалдсан бол та ацетон түрхээрэй. 30 секунд болсны дараа гараа бүлээн усаар савандаж угаагаарай.
  • Гал тогооны хананы тослогийг арилгахын тулд бүлээн усан дээр ацетон нэмж хийгээд арчих хэрэгтэй.
  • Хэрвээ шаазан эдлэл дээр толбо үүссэн бол ацетон шингээсэн зөөлөн даавуугаар арчих шаардлагатай. Дараа нь сайн гэгч нь бүлээн усаар зайлах хэрэгтэйг анхаараарай.

Хумсны ацетон

7 Тос

Тосонд чийгшүүлэгч бодис агуулагдсан байдаг. Тиймээс ч арьсанд сайнаар нөлөөлдөг билээ.

  • Таны нүүрний арьсанд тохирохгүй байгаа тос арьсан эдлэлүүдэд тань заалтгүй тохирно. Цүнх эсвэл гуталныхаа өнгийг сэргээхийн тулд тосоор тослоорой. Тэгвэл хэд дахин гялалзсан сайхан өнгөтэй болно.
  • Мөн өвлийнхөө гутлыг шүүгээнд хийж хадгалахаасаа өмнө тослох хэрэгтэйг бүү мартаарай.

Тос

8 Шампунь

  • Бүхий л шампуний найрлаганд зөөлрүүлэгч бодис болон пантенол (Panthenol) агуулагдсан байдаг учир нарийн ширхэгтэй, зөөлөн даавууг угааж болно. Торон, ноосон, торгон эдлэлийг та шампуниар угаах боломжтой.

Шампунь

9 Уруулын тос

Уруулын тосны гол найрлагад вазелин багтдаг бөгөөд энэ нь арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй байдаг.

  • Үлдсэн уруулны тосоороо гэмтэлтэй үснийхээ үзүүрийг тослоорой.
  • Мөн чихарсан  хаалга, шүүгээгээ хэрэггүй болсон уруулын тосооро тослож болно.

Уруулын тос

10 Үсний лак

  • Хувцсан дээрх үс ноосыг түүхийн тулд алчууран дээр лак цацаад дараа нь тухайн хувцсыг арчих хэрэгтэй. Энэ нь хувцас тань цэвэрхэн болохоос гадна соронзлогдохгүй байх давуу талтай юм.

Үсний лак

11 Скраб буюу гуужуулагч

Скрабын найрлаганд зөөлөн болон хатуу эд агуулагддаг бөгөөд үүний ачаар үхжсэн арьсийг гуужуулдаг шүү дээ.

  • Гаранд шингэсэн шороог арилгахын тулд скраб ашиглаж болно.
  • Мөн хөмсгөө будахын өмнө гуужуулах хэрэгтэй байдаг учир мөн л скрабыг хэрэглэх нь зүйтэй.
  • Шар үсээ авахын өмнө арьсаа заавал гуужуулах шаардлагатай.  Мөн долоо хоногт 2-3 удаа гуужуулагчаа ашиглах нь зүйтэй юм.

Скраб буюу гуужуулагч

12 Улаан уруулын будаг

Улаан өнгийн уруулын будгийн ачаар өөрт таалагдахгүй байгаа шивээс, сорвио дарах боломжтой.

  • Түр зуур шивээсээ арилгахын тулд шивээсэн дээрээ уруулын будаг түрхээд хатаах хэрэгтэй. Харин дараа нь крем түрхээд дээрээс нь үсний лак цацаж бэхжүүлнэ.
  • Мөн хэрвээ таны нүдний доор хар тойрог байгаа бол дээрх аргыг туршаад үзээрэй.

Улаан уруулын будаг

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()