Тэр хэдэн настай вэ?

2018-04-01, 15:50
6,254

Он цаг өнгөрч нас явахын хэрээр хүн бүрт үрчлээ сууж хөгширч эхэлдэг. Зарим нэг хүн наснаасаа эрт хөгширч байхад, өөр нэг нь мөнхийн ус уусан юм шиг л байдаг. Энэ нь зөвхөн таны өөрийгөө хэрхэн авч явж байгаагаас л хамаарах асуудал билээ. Тэгвэл та доорх залууг наснаасаа эрт хөгширсөн нэгэн гэж бодож байна уу? Эсвэл хэт залуухан харагддаг эр гэж бодож байна уу?

Тэр хэдэн настай вэ?

Хариулт

Түүнийг Ху Хай гэдэг бөгөөд одоогоор Шанхайд "хамгийн орчин үеийн өвөө" гэх тодотголыг аваад байгаа билээ. 1950 онд төрсөн буюу одоо 68 настай бөгөөд өөрийн наснаасаа хэд дахин залуу харагдаж байгааг нуух юун. Түүний залуу харагддаг нууц нь ердөө л иог, бясалгалаар хичээллэн, витамин, коллаген ууж байсантай холбоотой гэнэ. Гэхдээ түүний энэ төрхөнд нөлөөлсөн хамгийн гол зүйл нь өөрийгөө хөгшин бус үргэлж л 20-той байгаа юм шигээр боддог байсан нь гэжээ. 

Ху Хай: "Би өөрийгөө залуухан гэж бодож байхад нас бол зүгээр л тоо юм шиг санагддаг байсан"

Түүний зөвлөгөө: "Бид бүгд л хөгширнө. Үүнээс зайлсхийх боломжгүй нь үнэн ч дотоод байдлаараа хөгшрөхгүй байх боломжтой. Хэрэв та одоо аль хэдийнээ хөгширч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч үхлээ хүлээн хэвтэж байгаа бол аль хэдийнээ хөгширчээ. Гэхдээ юм хэзээ ч оройтдоггүй шиг ахин шинэ зүйлс туршиж, сурах зорилгогүй байгаа бол өөрийгөө өөрчлөөд нэг үзээрэй. Эргээд залуу үе рүүгээ буцсан юм шиг санагдах нь гарцаагүй." 

Хариулт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()