Хятад улс биднээс юу нууцалдаг вэ?

Сүүлийн 10-хан жилийн дотор эрчимтэй хөгжиж буй орнуудын тоонд Хятад улс багтдаг билээ. Гэхдээ энэхүү хөгжил хүч хөдөлмөргүйгээр өрнөдөггүй бөгөөд Хятадууд эрт дээр үеийн ёс жаягаа орхиж, орчин үетэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг болсон. Харин тэд бусад орнуудын адилаар таагүй зүйлээ дэлхий дахинаас нууцалдаг гэнэ шүү. Хятад улс биднээс юу нуудаг бол?...

Хятад улс биднээс юу нууцалдаг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Одой хүмүүсийн цэцэрлэгт хүрээлэн

Хятад улсад байдаг одой хүмүүсийн цэцэрлэгт хүрээлэнгийн талаар цөөхөн хүн мэддэг гэнэ. Энэхүү өвөрмөц цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй одой хүмүүс байдаг бөгөөд тэд үйлчлүүлэгч нарыг хөгжөөх үүрэгтэй юм байна. Бяцхан одой иргэд алиалагчийн үзүүлбэр үзүүлдэг гэнэ. Одойчууд үзүүлбэр үзүүлэх болсноор энэхүү нууц цэцэрлэгт хүрээлэн чамлахааргүй орлого олдог болжээ.

Одой хүмүүсийн цэцэрлэгт хүрээлэн

2 Христийн шашин шүтлэг

Хятад улсад Христийн шашинтан хүнтэй таарах ховор тохиолдол байсан боловч тун удахгүй Хятад улс дэлхийн хамгийн том Христэд итгэгчдийн нийгэмлэгтэй болох магадлалтай. Хятадад Италиас илүү их Христийн шашинтангууд байдаг гэнэ. Харин энэ талаар дэлхий дахин төдийлөн мэддэггүй. Учир нь Хятад нь шашин шүтлэгийн тал дээр нэлээд хатуу ханддаг.

Христийн шашин шүтлэг

3 Төрөлхийн гажиг

Төрөлхийн гажигтай хүүхдийг харахаар үнэхээр сэтгэл эмзэглэмээр байдаг ч хүн төрөлхтний дунд тохиолддог зүйл билээ. Харин Хятадад энэхүү зүйл бусад орноос илүү их тохиолддог байна. Жил бүр Хятад улсад 1.2 сая хүүхэд төрөлхийн гажигтай төрдөг бөгөөд жил ирэх тусам энэ тоо өсөж байна. 30 секунд тутамд нэг төрөлхийн гажигтай хүүхэд төрж байна гэсэн үг. 2001 оноос эхлэн энэ тохиолдол 40%-иар нэмэгдсэн бөгөөд хамгийн гол буруутан нь экологи, хүнсний асуудал юм.

Төрөлхийн гажиг

4 Агаарын бохирдол

Хятадад агаарын бохирдол их хэмжээтэй байдаг талаар удирдлагууд нь үргэлж нууж байдаг. Агаар хэт их бохирдолтой үед Хятадын ард иргэд хүчилтөрөгчийн маск зүүдэг байна. Ийнхүү агаарын бохирдол их байгаа шалтгаан нь Хятадад аж үйлдвэр эрчимтэй хөгжиж байгаа явдал юм. Хятад улсын агаарын бохирдол нь Сан-Франциско хүртэл тархаж байгаа гэнэ. Тиймээс Сан-Францискогийн агаарын бохирдлын гуравны нэг нь Хятад улстай холбоотой юм байна.

Агаарын бохирдол

5 Хоосон орон сууц

Хятадад их хэмжээний хоосон орон сууц бий. Одоогийн байдлаар 65 сая орчим хоосон орон сууц байдаг. Үүнд зөвхөн байшин барилга төдийгүй олон хүн суурьших магадлалтай хэмээн баригдсан хот, дүүрэг багтдаг гэнэ. Дэлхийд эзэнгүй хотоороо тэргүүлдэг.

Хоосон орон сууц

6 Ядуурал

Цалин хөлс багатай нь улмаас Хятадад 100 сая орчим хүн амжиргааны нэн ядуу түвшинд багтдаг байна. Зарим хүмүүс хоногт ердөө 2 долларын цалин авдаг бол зарим нь нэг долларын цалин авдаг.

Ядуурал

7 Дахин төрдөг гэдэгт итгэх итгэлийг хязгаарлах

Буддын шашны хамгийн чухал итгэлийн нэг бол дахин төрнө гэдэгтээ итгэлтэй байх явдал юм. Харин Хятадууд энэ ёс заншилд хориг тавьж, зарим лам нарын дахин төрнө гэдэг итгэлийг үгүй хийжээ. Энэ аргаар тэд улс орноо Далай ламын нөлөөллөөс салгах гэж байгаа бололтой.

Дахин төрдөг гэдэгт итгэх итгэлийг хязгаарлах

8 Маш том хоосон худалдааны төв

Дэлхийн хамгийн том худалдааны төв хаана байдаг вэ? гэж асуувал мэдээж Хятад улс гэж хариулна. Гэхдээ энэ том худалдааны төв нь бусад худалдааны төвүүдтэй ижил биш бөгөөд нийт талбай нь 99% нь хоосон байдаг гэнэ. "New South China Mall" худалдааны төв нь 7 жилийн өмнө ашиглалтанд орсон хэдий ч зөвхөн 1%-ийг нь ашиглаж байжээ. Дэлгүүрийн талбай нь 650.3 мянган кв.м бөгөөд нийт 2350 тасалгаатай. Дэлгүүрт ажиллагаатай байгаа хэсэг нь үүд хавьцаа байх түргэн хоолны газрууд гэнэ.

Маш том хоосон худалдааны төв

9 Ашиглах хориотой сайт

Хятад улсад нэлээд хэд хэдэн зүйл дээр үргэлж анхаарал хандуулж хориг тавьдаг бөгөөд тэдгээрийн нэг нь интернэт орчинг хязгаарлах явдал юм. АНУ-д бүх төрлийн сайтанд нэвтрэх боломжтой байдаг бол Хятадад ийм эрх чөлөө байхгүй. Хятадад Facebook, Twitter, Gmail болон Youtube зэрэг сайтуудад орох хориотой. Мөн коммунист засгийн газрын санал нийлээгүй нийтлэлийг оруулснаас болж "New York Times"-ийн сайт руу орохыг хүртэл хоригложээ.

Ашиглах хориотой сайт

10 Агуйн хүмүүс

Түүхийн хичээл дээр эртний хүмүүс гадаад орчны аюулаас аврагдахын тулд хүн төрөлхтөн агуйд амьдарч байсан хэмээн заадаг билээ. Хэдийгээр агуйн амьдрал аль хэдийн болж өнгөрсөн мэт санагдах ч Хятад улсад одоог хүртэл байдаг гэнэ. Энэхүү улсад агуйд 35 сая гаруй хүн амьдардаг юм байна. Шэньси тосгоны агуйд амьдардаг хүмүүс өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлсээр...

Агуйн хүмүүс

11 Бохир ус

Хятад улсад өдөр бүр 700 сая хүн бохир ус хэрэглэдэг байна. Харин томоохон хотуудад усны ердөө 10% л цэвэрлэгддэг гэнэ. Хог хаягдлаа ихэнхидээ ус руу хаядаг бөгөөд энэ нь усны ёроолд тунарч усыг бохирдуулдаг байна.

Бохир ус

12 Цагийн бүстэй холбоотой асуудал

1949 онд коммунист дэглэмтэй болсноос хойш Хятад орныг өөрийн гэсэн цагийн бүстэй байх хэрэгтэй гэсэн бөгөөд энэ нь Бээжингийн цагийн бүсээр байх ёстой байжээ. Тухайн орны хууль журмыг чангатгах гэсэн бас нэгэн бодлого бололтой. Ингэж цагийн бүсний тогтолцоо гарснаар зарим нэг асуудал тулгарсан бөгөөд жишээ нь зарим газар нар өглөө 10 цагт манддаг болжээ.

Цагийн бүстэй холбоотой асуудал

13 Хүний хөдөлмөр мөлжих

2010 оноос эхлээд Хятад улсад хүний хөдөлмөр мөлжих явдал ихэссэн бөгөөд энэ нь ихэнхидээ компьютерийн програм хангамжтай холбоотой. Компьютер дээр суулгасан програмын 78% нь хулгайн програм байдаг бөгөөд хаа сайгүй хулгайлсан контент тархасан байдаг.

Хүний хөдөлмөр мөлжих

14 Цаазын ял

Ихэнхи орнуудад цаазын ялыг хориглосон байдаг бөгөөд цаазын ялтай орнууд хорт бодис уулгах замаар хоригдлуудын амийг нь хороодог. Харин Хятадад одоог хүртэл буудаж амь насыг нь хороодог ял хэвээрээ гэнэ.

Цаазын ял

15 Говь цөл

Хятадад 1.3 сая кв.м цөлжсөн газар нутаг байдаг бөгөөд жилд 3.6 мянган кв.м-ээр нэмэгдсээр байгаа. Энэ нь ой модыг тайрах, мал аж ахуй эрхлэх, усны нөөцийг их хэмжээгээр ашигласантай холбоотой.

Говь цөл

23
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()