Бидний өвөг дээдсийн хийдэг байсан итгэмээргүй зүйлс

Дэлхийн хүмүүс шинжлэх ухааны хөгжил дэвшлээ дагаад жил ирэх тусам хачин жигтэй болж байна гэж бодож байвал та эндүүрч байна. Учир нь манай ертөнц үргэлж л хачин жигтэй байсаар иржээ. Энэ бүхнийг нотлох сонирхолтой баримтуудын зах зухаас нь дэлгэж байна.

Бидний өвөг дээдсийн хийдэг байсан итгэмээргүй зүйлс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хосуудын харгис тулаан

Дундад зууны үеийн Германд гэр бүлийн хосын хооронд үүссэн маргааныг зэрлэг арга буюу тулаанаар шийддэг байсан байна. Дүрмэнд зааснаар, эрчүүд нь бэлхүүсээрээ татсан нүхэнд орон сууж, нэг гараа биедээ хүлж, нөгөө гартаа мод барин тулалдана. Харин эмэгтэй нь хязгаар тогтоосон бүсээс гарахгүй байх ёстой бөгөөд урт даавуунд чулуу боож тулалддаг байжээ. 

Хосуудын харгис тулаан

2 Согтууруулах ундаа устгал

1920-1933 оныг хүртэл АНУ-д согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэл, худалдааг тас хориглосон хууль гаргасан ("Хуурай" хууль) бөгөөд энэ үеэр цагдаа нар сэжигтэй барилга байшинг нэгжиж, нууц үйлдвэрт үйлдвэрлэсэн согтууруулах ундааны төрлийн зүйлийг илрүүлж устгадаг байв. Доорх зурганд, 1929 онд Детройтод хийсэн нэгжлэгийн үеэр илэрсэн согтууруулах ундааг устгаж байгаа нь... Иймэрхүү үйл ажиллагаа нь "хуурай" хуулийн үед олон удаа давтагдаж байжээ. 

Согтууруулах ундаа устгал

3 Үхсэний дараах ялалт

Испаний баатар Эл Сид нь Мүүрстэй хийсэн хамгийн сүүлийн тулаандаа ялалт байгуулсан байна. Энэхүү тулааны өмнөхөн тэрээр хортой суманд оногдож, амиа алдсан байна. Харин түүний цэргүүдийн хүч чадлыг мохоохгүйн тулд Эл Сидийн эхнэр Жимена Диаз нөхрийнхөө цогцсонд хуяг дуулгыг нь өмсүүлээд, морин дээр нь суугаагаар нь бэхлээд тулаанд оруулжээ. Хачирхалтай нь эхнэрийнх  нь энэхүү арга хэрэгжиж, үхсэн баатрын удирдлаган дор тэдний арми ялалт байгуулсан байна. 

Үхсэний дараах ялалт

4 Зүүн хөлний гуталны хөшөө

Дэлхий дээр сонин сонин хөшөө зөндөө л байдаг. Өнгөрсөн үед амьдарч байсан уран бүтээлчид ч бас их мэдрэмжтэй хүмүүс байжээ. Жишээ нь: АНУ-ын Саратога дахь үндэсний түүхийн хүрээлэнд тусгаар тогтнолын дайны баатар генерал Бенедикт Арнолдын шархадсан зүүн хөлний хөшөө байдаг байна. 

Зүүн хөлний гуталны хөшөө

5 Амьтны шүүх хурал

Дундад зууны үед дан хүмүүсийг шүүхэд дууддаггүй байв. Ихэнхидээ хүмүүсийн тэжээдэг амьтад шүүхэд дуудагддаг байснаас муур, үхэр, тахиа (ялангуяа эм тахиа), гахай зэргийг чөтгөр шуламтай холбон тайлбарладагтай холбоотой юм. Дээрх зурганд хүүхдийн амь насанд хүрсэн хэргээр гахайг буруутгаж байгаа нь. Амьтад өөрсдийгөө хамгаалж ямар нэг зүйл хэлэх чадваргүйг шүүхээс огтхон ч тоодоггүй байсан бөгөөд хэргийг нүдээр харж, амьтдыг гэмгүй гэдгийг батласан ч өөрийгөө хамгаалах чадваргүй амьтадыг хорьж цагддаг хууль дүрэмтэй байжээ. 

Амьтны шүүх хурал

6 Сибирь рүү цөлөгдсөн хонх

Дан ганц амьтад ч биш бүр амьгүй биетүүдийг ч шүүж шийтгэдэг байсан байна. Учир нь 1951 онд Димитри ханхүүгийн үхлийг зарлаж, хотын ард иргэдийг хувьсгал хийхэд хүргэсэн хэмээн Угич дахь сүмийн хонхыг буруутгажээ. Энэхүү "буруутай" хонхыг салгаж, Сибирийн Тоболск хот руу цөлжээ. Харин 300 жилийн дараа буцаан авчирсан бөгөөд одоо та уг хонхыг Угич хотын түүхийн музейд харж болно. 

Сибирь рүү цөлөгдсөн хонх

7 Гоо сайхны төлөөх золиос

17, 18-р зууны үед цасан цагаан арьс, ягаахан хацар нь гоо сайхны билэг тэмдэг хэмээн үздэг байжээ. Цайруулагч бодис болон тугалган цайруулагч нь арьсыг муутгаж, харин ч эсэргээрээ бүсгүйчүүдийг бүр илүү зузаан түрхэхээс өөр аргагүйд хүргэжээ. Хамгийн харамсалтай нь энэхүү хорт бодисын хэрэглээ нь заримдаа үхэлд хүргэж байсан байна. Дээрх зурган дээрх үзэсгэлэнт бүсгүй бол Мариа Ковентри бөгөөд тэрээр 1760 оны 9 сарын 30-нд 27-хон насандаа хордож үхснээр түүхэнд анхны нүүрний будагны хохирогч хэмээн мөнхөрсөн юм. Гэвч энэхүү харамсалтай явдал нь эмэгтэйчүүдийг хөөрхөн харагдаж, сайхан биетэй болоход туслах аюултай аргуудаас аварч чадаагүй ажээ. 

Гоо сайхны төлөөх золиос

8 Хүүхдийн тор

1922 онд зохион бүтээгдсэн энэхүү тор нь Лондончуудын хувьд алдартай байлаа. Хүүхдийн цусыг цэвэршүүлэхийн тулд цэвэр агаарт байлгах хэрэгтэй гэсэн цуурхалд автан Англи ээжүүд ихээр хэрэглэдэг байсан байна. Эдгээр төмөр утсаар хийсэн торыг цонхныхоо гадаа тавьж болдог нь орон сууцанд амьдардаг айлуудад их тохиромжтой санагддаг байв. Ээж нь гэртээ ажлаа хийх хойгуур хүүхдүүд наранд гарч, агаар амьсгалах боломжтой аж. Харин 20-р зууны дунд үед аюулгүй байдлын үүднээс ашиглахыг хоригложээ. 

Хүүхдийн тор

9 Шүдээ хараар будах

Энэхүү уламжлал нь 16, 17-р зууны үед Зүүн Өмнөд Ази, Өмнөд Америк, Япон, Африк, Баруун Европийн улсуудад түгээмэл байв. Хамгийн хачирхалтай нь одоо хирнэ зарим улсуудад уг уламжлалыг хэрэглэсээр байгаа ажээ. Үүнийг тайлбарласан хэд хэдэн тайлбар байдаг юм. Энэ нь шүднийхээ муухай байдлыг нуух, онцгой бодисын тусламжтайгаар шүдээ хамгаалах эсвэл бүр эсрэгээрээ шүдээ муудсан мэт харагдуулах гэх мэт... Учир нь тухайн үед зөвхөн баян, дээд зиндааны хүмүүс л чихэр иддэг байсан тул шүд нь муухай болдог байжээ. Иймд дээдсийн мэт харагдах гэсэн хачирхалтай сэтэхүйтэй холбоотой байсан бололтой. 

Шүдээ хараар будах

10 Төрөл бүрийн зэвсгээр биеэ хатгах

Голландын уран бүтээлч, дизайнер Мирин Дажо сэлэм болон бусад төрөл бүрийн зэвсгээр өөрийн биеэ гэмтээлгүйгээр хатгах чадвартай байсан гэдэг. Үзэгчдийн өмнө тэрээр шил, хутга хүртэл иддэг байсан байна. Магадгүй та ийм зүйл байж л байдаг хэмээн бодож болох юм. Гэхдээ хамгийн аймар нь тэрээр сэлмээр биеэ хатгахад ясанд нь сэлэм тулахад гардаг байсан чимээг сонсоод хүмүүс ухаан алддаг байжээ. Энэ бүхнийг хийхэд түүнээс бүр цус ч гардаггүй байсан гэнэ. Эдгээр аюултай зүйлс хэрхэн түүнийг гэмтээдэггүй байсныг одоо болтол тайлбарлаж чадаагүй юм. Харамсалтай нь тэр зүү залгих гэж оролдож байгаад амиа алдсан байна. 

Төрөл бүрийн зэвсгээр биеэ хатгах

11 Толгойгүй зураг

Язгууртны эрин үед эрхэм дээдсүүд энгийн хөрөг зурагнаасаа залхаад байжээ. Зураг авах техникийн хөгжлийн тусламжтайгаар, шинэ төрлийн хөрөг зураг тухайн үед нэрд гарж байсан байна. Энэ нь толгойгүй хөрөг юм. Фотошоп програм байгаагүй уг үед зураглаачдын уран санаа, шинэ аргаар иймэрхүү хөрөг зургуудыг туурвиж байжээ.

Толгойгүй зураг

12 Шинэ зууны мумми

19-р зууны Английн философич Жереми Бентам нь маш сайхан ааш зантай нэгэн байж. Тэрээр "улсын үүрэг"-ийн талаар иргэдэд танилцуулсан анхны хүн байснаас гадна эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч, амьтдын эрхийн төлөө тэмцэгч байжээ. Түүний хачин сонин заан аашийн нотолгоо болгож тэрээр өөрийнхөө гэрээслэлд араг ясыг нь Лондон дахь их сургуульд лекц уншдаг байсан шиг нь суулгаж үлдээхийг хүсжээ. Энэ хүсэлтийг нь ёсоор болгосон бөгөөд хожим толгойг нь лааны тосон барималаар сольсон байна. 

Шинэ зууны мумми

13 Сумнаас хамгаалах хантаазыг амьд хүмүүс дээр турших

Их хямралын үеэр сумнаас хамгаалах хантааз алдартай болсон байна. Үүнээс хойш АНУ-д гарах гэмт хэргийн тоо өсөж байсан бөгөөд хантаазыг шалгахын тулд амьд хүн дээр туршиж үздэг байжээ. Доорх зурган дээр 1923 онд В.Х.Марфи өөрийн зохион бүтээсэн сум нэвтэрдэггүй шинэ төрлийн хантаазаа туслахын хамт туршиж байна. Үүний дараа цагдаа нарын нэг нь Марфи руу 3 метрийн зайнаас 2 удаа буудсан бөгөөд хантааз гайхалтай хамгаалж байгааг баталжээ. Марфи тус 2 сумыг буудсан офицерт дурсгал болгон хантаазаа өгсөн байдаг. 

Сумнаас хамгаалах хантаазыг амьд хүмүүс дээр турших

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()