Дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг 7 мэргэн буудагч

Сайн мэргэн бууч заавал мэргэжлийн цэрэг байх албагүй. Энэхүү хүндхэн албыг 1939 оны өвлийн дайнд оролцож байсан Улаан армийн цэргүүд эзэмшиж чадсан байна.  Байг нэг удаа амжилттай оносон гээд та мэргэн бууч болж чадахгүй. Мэргэн буучийн авъяас чадвар дайны үед илэрдэг бөгөөд холоос, ямар нэгэн хэцүү байрлалаас эсвэл удаан хугацааны турш хөдөлгөөнгүй суусны эцэст байгаа амжилттай онох гэдэг бол гайхамшиг. Мэргэн бууч гэдэг үргэлж дээд зэрэглэлийн дайчин байсаар ирсэн бөгөөд хүн бүр энэ төрлийн тэвчээртэй байж чадахгүй. Ингээд дэлхийн түүхэн дэхь хамгийн шилдэг мэргэн буудагчидтай танилцацгаая.

Дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг 7 мэргэн буудагч

7 Карлос Хэтчкок (Carlos Hathcock )

Ихэнхи Америкийн өсвөр настнуудтай адил Карлос Хэтчкок цэрэгт явахыг хүсэж байжээ. Ийнхүү түүнийг 17 настай цэрэгт очиход хүн бүр шоолдог байсан гэнэ. Харин тэрээр анхны буудалтаа маш амжилттай хийхэд хамт алба хаагчид бүгд хэлэх үггүй болцгоожээ. Карлос мэргэн бууч болох тавилантай төрсөн гэмээр мэргэжлийн сайн түвшинд буудаж байсан гэнэ. 1966 оныг залуухан дайчин Вьетнамд угтсан байна. Тэрээр нэг удаагийн тулаанд 100 гаруй хүний амь насыг хороосон байдаг. Гэвч Карлосын ачаар амьд гарсан цэргүүдийн тоо үүнээс илүү их. Хойд Вьетнамынхан Карлосын толгойг авчирсан хүнд их хэмжээний мөнгө амлаж байсан ч дайн дуусч тэрээр ганц ч шархгүй гэртээ иржээ. Харамсалтай нь Карлос 57 нас хүрэхээсээ хэдхэн хоногийн өмнө гэртээ амьсгал хураасан байна.

Карлос Хэтчкок (Carlos Hathcock )

6 Симо Хяюхя (Simo Häyhä)

Түүний нэр хоёр орны бэлгэ тэмдэг болжээ. Финляндуудын хувьд Симо өшөө авалтын домогт хаан байсан бол, Оросын цэргүүдийн дунд тэрээр “Цагаан үхэл” хэмээх нэрийн эзэн болжээ. 1939-1940 онд шилжих өвөл нийт 50 орчим дайсны цэргийн амь насыг хороосон байдаг. Тэрээр М/28 буугаар гайхалтай бууддаг байсан хэмээн түүхэнд бичигдэн үлджээ.

Симо Хяюхя (Simo Häyhä)

5 Людмила Павличенко (Lyudmila Pavlichenko)

Людмила Павличенко 309 дайсны цэргийн амийг хороосон бөгөөд энэ нь түүнийг дэлхийн хамгийн шилдэг мэргэн буучдын тоонд багтахад хүргэжээ. Герман дайчид довтолсон үеэс эхлэн тэрээр цэрэгт орохыг хүсэж, мөрөөдөлдөө хүрсэн байна. Людмила хэлэхдээ: "Анх удаа хүн буудахад хэцүү байсан" гэнэ. Ээлжинд гарч байх үедээ тэрээр  бууныхаа гохыг дарж чадахгүй байжээ. Гэхдээ Людмила цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн үүргийг гайхалтай гүйцэтгэж чадсан юм.

Людмила Павличенко (Lyudmila Pavlichenko)

4 Василий Зайцев (Vasily Zaytsev)

“Enemy at the Gates” киноны гол дүрийн баатар бол алдарт мэргэн бууч Василий Зайцев юм. Кинонд болж буй зарим нэг үйл явдал бодит уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Алдарт Василий 149 орчим дайсны цэргийн амийг хороосон гэх тэмдэглэл байдаг хэдий ч бодит байдал дээр энэ тоо 500 гарсан байх магадлалтай.

Василий Зайцев (Vasily Zaytsev)

3 Крис Кайл (Chris Kyle)

Хэрвээ чи Техаст төрсөн бол анхныхаа буудалтыг 8 настайдаа хийх нь хэвийн үзэгдэл гэнэ. Крис эхлээд  спортын байг онож, дараа нь амьтан буудаж, эцэст нь хүн буудах болсон байна. 2003 онд тэрээр хэд хэдэн Америкийн чухал ажиллагаанд оролцож амжсан байсан бөгөөд Иракт үүрэг гүйцэтгэхээр  болжээ.  Ийнхүү шилдэг мэргэн буучийн цолыг тэрээр жилийн дотор авч чадсан байна. Албан мэдээллээр Кайл 160 гаруй дайсны цэргийн амийг хороосон гэнэ. Харин өөрөө ярилцалагандаа үүнийг 3 дахин нугалсан тоо хэлдэг ажээ.

Крис Кайл (Chris Kyle)

2 Роб Фурлонг (Rob Furlong)

Роб удаан хугацааны турш Канадын цэргийн ангийн ажилтан байсан. Гэхдээ Роб төдийлөн буудалтын авъяасгүй байжээ. Тэрээр маш зөрүүд байсан учир удаан хугацааны бэлтгэл сургуулилт хийсний ачаар шилдэг буудагч болж чадсан байна. Тун удалгүй түүнийг тусгай ажиллагааны багт хуваариласан бөгөөд тэрээр 2430 метрийн зайгаас өөрийн байг амжилттай оножээ. Энэхүү рекордыг одоогоор хэн ч эвдэж чадаагүй байгаа гэнэ.

Роб Фурлонг (Rob Furlong)

1 Томас Планкетт (Thomas Plunkett )

Тэрээр ердөө л 2 буудалтыг хийсэн хэдий ч дэлхийн хамгийн шилдэг мэргэн буудагчийн тоонд орох болжээ. 1809 онд Томас Монрод байлдсан бөгөөд бусад байлдагчид 50 метрийн зайнаас л дайснаа онох чадварт суралцсан байна. Харин Томас 600 метрийн зайнаас Францын генералыг морьноос нь буудаж унагажээ. Түүний энэ буудалтыг аз хэмээн үзэж болох байсан ч тэрээр дахин буугаа цэнэглэж, нөгөө л 600 метрийн зайнаас генералын туслахыг буудаж амийг нь хороосон байна.

Томас Планкетт (Thomas Plunkett )

Василий Зайцев (Vasily Zaytsev)-ийн тухай хийсэн "Enemy at the Gates" кино.

29
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()