Япончуудын дургүйг хүргэдэг зүйлс

Япон оронд аливаа нэгэн хууль дүрмийг зөрчвөл энэ нь тухайн орны хүмүүсийг үл ойшоосон хэрэг болно. Хэрвээ та Япон орон руу аялахыг хүсэж байвал дараах дүрмийг заавал баримтлаарай. Эс тэгвээс танд Японы иргэд таагүй хандах болов уу.

Япончуудын дургүйг хүргэдэг зүйлс

1 Хуруугаараа зааж болохгүй

Хэн нэгэн рүү эсвэл ямар нэг зүйл рүү хуруугаараа заах нь Япончуудын хувьд бүдүүлэг хэрэг юм. Ямар нэг зүйлийг заахын тулд гараараа даллаж харуулах шаардлагатай.

Харин өөрийнхөө талаар ярихдаа тэд өөр рүүгээ хуруугаараа заадаггүй бөгөөд  долоовор хуруугаа хамрандаа хүргэж өөрийнхөө тухай ярьдаг байна.

Хуруугаараа зааж болохгүй

2 Явж байхдаа хоол идэхгүй байх

Японы гудамжинд та гартаа хоол бариад явж байгаа хүнтэй таарахгүй. Учир нь энэ бол бүдүүлэг явдал гэнэ. Хэрвээ та гудамжны хоолноос авч идсэн бол нэг газраа зогсож идэх хэрэгтэй.  Мөн нийтийн тээврийн хэрэгсэлд ямар нэг юм идэх, уух хориотой байдаг. Хол газар явж байгаа тохиолдолд л зөвшөөрнө.

Явж байхдаа хоол идэхгүй байх

3 Тасалгаанд гуталтай явах

Хэрвээ та Япон айлд ирсэн бол босгоор гишгэмэгцээ гутлаа тайлах хэрэгтэй. Мөн олон нийтийн байгууллагад ч энэ хамааралтай ажээ.

Ариун цэврийн өрөө орохын өмнө гэрийн углаашийг ариун цэврийн өрөөнд зориулсан углаашаар солих хэрэгтэй. Энэ нь ариун цэврийн өрөөний үүдэнд байдаг юм.

Тасалгаанд гуталтай явах

4 Дарааллаараа үйлчлүүлэх дайрах хэрэггүй

Японы иргэд үргэлж очер дараалалтай байдаг бөгөөд автобусанд суухдаа хүртэл дарааллаараа суудаг юм. Харин метронд суух үед хаана хүлээх хэрэгтэй вэ гэсэн тэмдэглэл ч бий. Мөн метро ирсэн үед эхлээд зорчигч нарыг буулгаж дараа орох хэрэгтэй юм.

Дарааллаараа үйлчлүүлэх дайрах хэрэггүй

5 Шүршүүрт орохын өмнө ваннтай усанд орж болохгүй

Японы ихэнхи айлуудад ванн байдаг бөгөөд энэ нь тайвшруулах, амрах зориулалттай юм. Тиймээс шүршүүрт орохын өмнө ваннтай усанд орж болохгүй.

Нийтийн халуун усны газар ч гэсэн энэ дүрэм үйлчилдэг.

Мөн Япончууд шивээсийг гэмт хэргийн бүлгэмтэй холбож үздэг учир хэрвээ та шивээстэй бол таныг нийтийн халуун усны газар оруулахгүй байх магадлалтай.

Шүршүүрт орохын өмнө ваннтай усанд орж болохгүй

6 Олон нийтийн газар нус, цэрээ хаях хориотой

Хэрвээ танд яаралтай нусаа нийх шаардлага гарсан бол та ариун цэврийн өрөө олоорой. Нусны алчууранд нийсэн ч хүн багатай газар очих хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.  Өвлийн цагаар ханиад хүрсэн Япончууд үргэлж маск зүүдэг бөгөөд энэ нь бусдад ханиад халдварлахаас сэргийлэх зорилготой байдаг.

Олон нийтийн газар нус, цэрээ хаях хориотой

7 Цайны мөнгө үлдээж болохгүй

Японд цайны мөнгө үлдээх нь доромжлол мэт тооцогддог байна. Учир нь бүх үйлчилгээний үнэ тухайн тарифт багтсан байдаг.

Мөн таксины жолооч нар үнийн дүнгээ хэзээ ч бүхэлтүүлж авахгүй. Тиймээс төлбөрийн дагуу нарийн тооцоо хийх хэрэгтэй.

Цайны мөнгө үлдээж болохгүй

8 Савхыг зөв ашиглах хэрэгтэй

Савхаар хоол идэж байгаа тохиолдолд дараах зүйлийг анхаараарай.

  • Савхаа босоогоор нь тавьж болохгүй. Энэ нь оршуулгын ёслолтой холбоотой.
  • Савхыг шууд ширээн дээр тавьж болохгүй. Савх тавих тусгай тавиур бий.
  • Бусад хүмүүст өөрийн савхаар хоол дамжуулах
  • Нийтийн тавагнаас өөрийн тавганд хоол хийх

Савхыг зөв ашиглах хэрэгтэй

9 Нийтийн тээврийн хэрэгсэлд утсаар ярих хориотой

Гадуур явж байх үед утсаар ярих хориотой байдаг бөгөөд яаралтай, онцгой нөхцөлд л маш чимээгүй утсаар ярихыг зөвшөөрнө.

Харин нийтийн тээврийн хэрэгсэл дотор та мессеж бичих, хөгжим сонсох, ном уншиж болно. Хэрвээ яаралтай утсаар ярих хэрэгтэй бол хүн багатай чимээгүй газар очоод аяархан ярих хэрэгтэй.

Нийтийн тээврийн хэрэгсэлд утсаар ярих хориотой

10 Цагаан будаан дээр шар буурцагны сүмс хийж болохгүй.

Япончууд хэзээ ч цагаан будаан дээр шар буурцагны  сүмс хийдэггүй.  Үүний тулд тусгай таваг ашигладаг. Тавганд сүмс хийгээд кимбаб, сүши, сашими зэргийг дүрж идээрэй.

Цагаан будаан дээр шар буурцагны сүмс хийж болохгүй.

11 Ямар нэг зүйлийг нэг гараараа авахгүй, нэг гараараа хувцсаа өмсөхгүй байхыг хичээгээрэй

Нэрийн хуудас авахдаа хүртэл хоёр гараараа авах хэрэгтэй. Хэрвээ та худалдан авалт хийж байвал мөнгөө худалдагчийн гарт биш харин тусгай тавиур дээр тавьж өгөх хэрэгтэй юм.

Ямар нэг зүйлийг нэг гараараа авахгүй, нэг гараараа хувцсаа өмсөхгүй байхыг хичээгээрэй

12 Өөрөө өөртөө уух зүйл хийж болохгүй

Та хамт явж буй хүндээ уух зүйл хийж өгч болох бөгөөд өөртөө хэзээ ч хийж болохгүй. Энэ нь маш бүдүүлэг харагдах болно. Харин хамт явж буй хүмүүстэйгээ харилцан нэг нэгэндээ уух зүйл хийж өгөх бөгөөд энэ үед шилээ хоёр гараараа барих хэрэгтэй юм.

Өөрөө өөртөө уух зүйл хийж болохгүй

48
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()