Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй археологийн олдворууд

Түүхэн нууцыг ихэнхи тохиолдолд тайлах боломжгүй байдаг бөгөөд үүнд олдворыг хайх замд эвдэрсэн, хугарсан, археологийн баримал сүйрсэн гэх мэт олон төрлийн шалтгаан багтдаг. Мөн урт удаан хугацааны турш судалгаа хийсний үр дүнд л ямар нэг аргаар зарим олдворуудын нууцыг тайлдаг. Гэхдээ "National Geographic"-ийн Фредрик Хиберт (Fredrik Hiebert)-ийн үзэж байгаагаар XXI зуунд бид маш олон археологийн олдвортой танилцах магадлалтай гэнэ. Ингээд энэ олон олдворын зарим нэг хэсгээс танд хүргэе.

Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй археологийн олдворууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Улаан хатны бунхан, Мексик

1994 онд археологийн судлаачид Паленкийн буурьнаас улаан тоосоор хучигдсан эмэгтэй хүний булшийг олж илрүүлсэн байна. Мөн булшин дотор сувдан хослол, хаш чулуун хослол, гавлын үлдэгдэл болон эмэгтэйн нүүрийг таглаж байсан баг байжээ.  Майягийн үед төрийн эрх ихэнхидээ эцгээс хүүд эсвэл хэн нэгэн ойр дотны эрэгтэй хүнд дамждаг байсан бөгөөд эмэгтэй хүн төдийлөн төрийн эрх барих мэдэлгүй байсан. Судалгаанаас харахад хатан эмэгтэй 60 орчим настай байсан бололтой. Гэхдээ энэ хатны талаар нууцыг одоохондоо тайлж чадаагүй байгаа.

Улаан хатны бунхан, Мексик

2 1873 оны винчестер загварын буу

Энэхүү бууг АНУ-ын Юта мужийн арцны ширэнгэн ойгоос олжээ. 1870 оны үед энэ газар уурхай, фермерийн аж ахуй ажиллаж байсан бөгөөд 100 жилийн турш энэхүү бууг хэн ч оролдоогүй гэдэг нь гайхалтай.

1873 оны винчестер загварын буу

3 Өмнөд Африк дахь Калахари цөлд алга болсон хот

1885 онд аялагч, зохион бүтээгч Гильермо Фарини өөрийн аялалын тайландаа цөлд аялаж байхдаа таарсан нэгэн хачирхалтай хотын талаар бичжээ. Тэрээр энэхүү тайлангаа Их Британи дахь Хатан хааны газар зүйн нийгэмлэгт хүргүүлсэн бөгөөд өөрөө энэ талаар ном бичсэн байна. Энэхүү барилга нь нуман хэлбэртэй байсан бөгөөд барилгын зарим хэсэг элсэнд дарагдаж алга болсон гэнэ.

Фаринигийн онолыг судалсан судлаач, профессор А.Ж.Клемент үзэхдээ: "Энэ бол хот биш харин газар хөдлөлийн улмаас үүссэн хадан барималууд байх магадлалтай" гэжээ. 2016 онд эрдэмтэд Фаринигийн бичсэн энэхүү хотыг олсон хэдий ч баримал уу эсвэл байгалийн үзэгдлээс болж үүссэн хад чулуу юу гэдгийг одоог хүртэл тайлаагүй аж.

Өмнөд Африк дахь Калахари цөлд алга болсон хот

4 Александр Македоны булш

Нэгэн мэдээллээс харахад Македоныг алтан авсанд оршуулсан бөгөөд эхлээд Мемфис руу, дараа нь Египетийн Александр руу явуулсан гэнэ. Ийнхүү Египет рүү явуулсан булш ор сураггүй алга болсон байна.

Хожим нь Ливаны Сидоноос Македоны булшийг оллоо гэх яриа гарсан боловч үнэн хэрэгтээ энэ бол Сидоны хаан Абдоланимын булш байжээ. Эндүүрэл гарах болсон шалтгаан нь уг авсан дээр Македонигийн зүүдэг байсан арслантай дуулгыг сийлбэрлэсэн байжээ.

Дараа Төв Македони дахь Амфиполийн оршуулгын газраас гавлын яс олсон бөгөөд үүнийг Македонигийн гавал байх магадлалтай гэж үзэж байгаа боловч ДНК-ийн нарийн шинжилгээгээр л мөн эсэх нь батлагдах болно. 

Александр Македоны  булш

5 Колумбийн Сан-Бернардогаас олдсон муми

Колумбийн Сан-Бернардо хот нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг юм. 1957 онд нутгийн оршуулгын газар усанд автаж урссан учир үлдсэн цогцсуудыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болжээ. Гэхдээ цогцсууд огтхон ч муудаагүй байсан бөгөөд бараг л зориуд занданшуулсан мэт байсан гэнэ.

Нутгийн иргэдийн үзэж байгаагаар энэ нь тэдний иддэг гуатиле болон балу хэмээх жимстэй холбоотой байх магадлалтай гэжээ. Гэхдээ тэдний хувцас хүртэл муудаагүй байсан учир хоол хүнстэй холбож тайлбарлахад бэрх.

Колумбийн Сан-Бернардогаас олдсон муми

6 Чингис хааны бунхан

XIII-р зууны үед Чингис хаан Хэрлэн голын ай сав болон Бурхан Халдуны ойролцоохи Брух хэмээх газар ялалт байгуулсан бөгөөд энэ миний хамгийн дуртай газар боллоо хэмээн хэлж байжээ. Тиймээс археологич Мори Кравиц (Maury Kravitz) 40 жилийн турш Чингис хааны булшийг энэ газраас хайж байгаа ч хараахан амжилт гаргаагүй байгаа гэнэ.

Тэрээр Брух голыг газрын зураг дээр хайсан боловч олдохгүй байгаа учир 2006 оноос Бурхан Халдунаас зүүн тийш 100 км орчим газар буюу "Баруун Брух" хэмээх газраас Чингис хааны булшийг хайж байгаа юм байна.

Чингис хааны бунхан

7 Болгарын Помория дахь бунхан

Энэхүү дугуй бунхан бол Ромын үеийн Помория буюу одоогийн Анхиалогийн газар нутагт байрладаг байна. Уг бунханыг барихад тухайн ёс заншил, уламжлалыг багтаажээ.  Зарим судлаачид энэхүү бунхныг тухайн үеийн баатруудын дурсгалд зориулан босгосон гэж үзэж байгаа боловч одоог хүртэл тодорхой хариу гараагүй байна.

Болгарын Помория дахь бунхан

8 Ромын Сибиу гар бичмэл

Сибиу гар бичмэлд пуужингийн талаар маш нарийн тэмдэглэсэн байдаг анхны баримт юм. Энэхүү гар бичмэлийг дундад зууны үеийн зохион бүтээгч Конрад Хаас (Conrad Haas) бичсэн байх магадлалтай. Тэрээр 1555 онд пуужинг амжилттай хөөргөсөн талаар гар бичмэлдээ бичиж үлдээсэн байдаг.

Үүнээс гадна Хаас орчин үеийн сансрын аппаратууд тэдний түлшний талаар дүрсэлж, бичсэн байна. Энэхүү гар бичмэлийг одоог хүртэл судалсаар байгаа.

Ромын Сибиу гар бичмэл

21
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()