Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийг өөрчилсөн "шизофрен" өвчтэй агуу хүмүүс

Дэлхий дээр мянган хүн дутмын тав нь шизофрентэй байдаг ажээ. Энэхүү сэтгэцийн эмгэгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан өвчилдөг бөгөөд анх "шизофрен" сэтгэц мэдрэлийн эмгэг өвчнийг МЭӨ 15-р зууны үед оношлон нээж байжээ. Тэгвэл энэхүү өвчнөөр оношлогдож байсан олон суут, гайхалтай хүмүүс байдаг гэдгийг та мэдэх үү? Ингээд та бүхэндээ "шизофрен" өвчтэй байсан 10 суут хүмүүсийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхийг өөрчилсөн "шизофрен" өвчтэй агуу хүмүүс

1 Жон Форбс Нэш (John Forbes Nash)

Жон Форбс Нэш нь Америкийн алдарт математикч, эдийн засагч мөн тоглоомын онолын салбарын судлаач нэгэн юм. Тэрээр 1994 онд "эдийн засгийн салбарт" нобелийн шагнал хүртэж байсан бөгөөд түүний бодит амьдралаас сэдэвлэсэн "Оюун ухааны тоглоом" хэмээх кино хүртэл байдгийг та магадгүй үзэж байсан болов уу. Тэрээр өөрийн өвчнийг хүлээн зөвшөөрч аль болох өвчиндөө анхаарал хандуулахгүй байхыг үргэлж хичээдэг байсан бөгөөд харамсалтай нь тэрээр 2015 оны 5-р сард машины ослоор нас барсан юм. 

Жон Форбс Нэш (John Forbes Nash)

2 Майя Мякила (Maya Myakila)

Тэрээр Шведийн Норркопинг хэмээх жижиг тосгонд амьдардаг шизофрений өвчтэй уран бүтээлч юм. Түүний зурсан зургуудыг олон сэтгэл судлаачид судалсан байдаг бөгөөд тэд түүнийг манай цаг үеийн хамгийн сөрөг үзэл суртлыг харуулагч чөлөөт уран бүтээлч хэмээн үздэг байна.

Майя Мякила (Maya Myakila)

3 Александр Николаевич Скряабин (Alexander Nikolaevich Skriabin)

Оросын алдарт хөгжмийн зохиолч Александр Николаевич Скряабин тэрээр мөн шизофрентэй байжээ. Түүнийг хүмүүс хоёр нүүртэй, шашны хит үзэлтэн байсан хэмээн үздэг байна. Мөн түүний зан ааш өөрчлөгдхөд найз нөхөд, гэр бүл, ойр дотны хүмүүс нь түүнээс айж холддог байжээ. Хэдий тийм ч түүний зохиосон хөгжим нь гайхалтай хөгжмийн түүхэнд өөрийн гэсэн өнгө аясыг тодоор үлдээсэн юм. 

Александр Николаевич Скряабин (Alexander Nikolaevich Skriabin)

4 Парвин Баби (Parvin Bobby)

Энэтхэгийн "Болливүүд"-ийн алдарт жүжигчин, үзэсгэлэнт бүсгүй Парвин Баби. Тэрээр гучин насандаа шизофрентэй хэмээн оношлогдож байжээ. Баби өөрийг нь Тагнуулын төв газар, Улсын аюулыг хамгаалах албаны хүмүүс хөнөөхөөр оролддог хэмээн ярьдаг байсан гэнэ.

Парвин Баби (Parvin Bobby)

5 Исаак Ньютон (Isaac Newton)

Исаак Ньютоныг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэр бол агуу математикч, физикч нэгэн. Гэвч зарим судлаачид түүнийг шизофренитэй байсан гэж үздэг байна. Учир нь түүний зан авир тогтворгүй байнгийн өөрчлөгдхөөс гадна түүнтэй ярилцахад хүртэл төвөгтэй байдаг байжээ.

Исаак Ньютон (Isaac Newton)

6 Николай Васильевич Гоголь (Nikolai Vasilyevich Gogol)

Тэрээр Оросын нэрт зохиолч бөгөөд түүний амьдрал намтрыг судалсан зарим судлаачид түүнийг шизофрентэй байсан гэж үздэг байна. Тэрээр өөрийн зохиосон ном зохиолын дүрүүдийг харж, сонсдог байсан бөгөөд энэ нь яваандаа түүнийг сэтгэл гутралд хүргэж тэрээр өөрийн бие эрхтнүүдийн байр солигдсон хэмээн ярьдаг байжээ.

Николай Васильевич Гоголь (Nikolai Vasilyevich Gogol)

7 Фридрих Ницше (Friedrich Nietzsche)

Фридрих Ницше бол 19-р зууны нөлөө бүхий суут сэтгэгчдийн нэг философич нэгэн юм. Тэрээр эдгэршгүй сэтэцийн эмгэг шизофрен нэг болох "нуклеар мозайк шизофрени"-тэй байжээ. Уг шизофрен нь супер хүчтэн байдаг гэж итгэхэд хүргэдэг байна. 

Фридрих Ницше (Friedrich Nietzsche)

8 Винсент Ван Гог (Vincent Van Gog)

Судлаачид түүний ихэнх агуу бүтээлүүд нь шизофренитэй болсных нь дараа бүтсэн гэж үздэг байна. Тэрээр энэ үедээ олон хоногоор нойргүй явдаг байжээ.

Винсент Ван Гог (Vincent Van Gog)

9 Филипп Киндрид Дик (Filipp Kindrid Dick)

Филипп Киндрид Дик бол Америкийн алдарт шинжлэх ухааны зохиол туурвигч зохиолч нэгэн юм. Түүний бичсэн олон алдартай ном зохиолууд байдаг бөгөөд ихэнх нь кино болсон байдаг. Зарим судлаачид түүний шизофрен нь эдгээр олон ном зохиолыг бичхэд нь түүнд тусалсан гэж үздэг байна.

Филипп Киндрид Дик (Filipp Kindrid Dick)

10 Бетти Пейж (Betty Pagane)

Бетти Пейж бол 1950-иад оны Америкийн загвар өмсөгч секс бэлэг тэмдэг болсон бүсгүй юм. 1958 онд Пэйж шашиныг ихээр сонирхох болж 1959 онд христийн шашинтан болжээ. Үүний дараагаар тэрээр христ шашны байгууллагуудад идэвхтэйгээр сайн дурын ажил хийсэн байна. Тэрээр 1979 онд шизофренитэй хэмээн оношлогдож байжээ.

Бетти Пейж (Betty Pagane)

11
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()