Өдөр бүр овъёос идвэл таны биенд ямар өөрчлөлт гарах вэ?

2018-04-08, 12:55
31,972

Өглөөний цай бол хамгийн чухал хоол гэдгийг хэн хүнгүй мэднэ. Мэргэжилтнүүд харин өглөө бүр овъёос хэрэглэхийг зөвлөсөөр байна. Харин овъёосоо сонгохдоо өндөр чанартай, байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглээрэй. Шинэхэн жимс, самар, синнамон, тараг зэрэгтэй хольж идэхэд хамгийн тохиромжтой юм.

Өдөр бүр овъёос идвэл таны биенд ямар өөрчлөлт гарах вэ?
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Арьс сайхан болно

Овъёос нь экзем, загатнаа зэрэг арьсны асуудал болон үрэвсэлт өвчинд эерэг нөлөөтэй юм. Учир нь овъёос нь өөртөө олон төрлийн витаминыг агуулдаг бөгөөд үүний нэг болох цайр нь арьсыг цэвэрлэж, хорт бодисыг ялгаруулахад туслахаас гадна нүх агшааж, нөхөн сэргээх үйлчилгээтэй ажээ. Харин төмөр нь арьсны чийгийг хадгалахад хамгийн чухал үүрэг бүхий бодисын нэг юм. Мангаан нь хавдар, үрэвслийг намдааж, арьс шалбарах, хөхрөх, түлэгдэх зэрэг жижиг гэмтлийн үед нөхөн сэргээх үйл ажиллагааг түргэсгэдэг байна. Магни бол цусны эргэлтийг тогтворжуулж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй.

Арьс сайхан болно

2 Булчин дахь уурагын хэмжээ нэмэгдэнэ

Та өдөрт 8 халбага овъёос идсэнээр өдөрт авах ёстой уурагын 15%-ийг авч чадна. Овъёосонд агуулагдах Е витамин, антиоксидантууд, глутамин зэрэг нь булчингын эд эсүүдийг нөхөн сэргээхэд оролцдог гэдгийг бүү мартаарай. 

Булчин дахь уурагын хэмжээ нэмэгдэнэ

3 Антиоксидантаар баялаг

Овъёосонд агуулагдах Авенантрамидес гэх антиоксант нь загатнаа, үрэвсэл, цусны даралтыг бууруулахад ихээхэн нөлөөлдөг байна. Учир нь энэ бодис нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг бета-глутаныг өөртөө агуулдаг бөгөөд витамин С-тэй маш сайн харилцан үйлчилдэг. Жүржийн шүүсийг овъёостой хольж иднэ гэдэг зүгээр ч нэг амтанд нь болсон хэрэг биш юм.

Антиоксидантаар баялаг

4 Эрч хүч нэмэгдэнэ

Нүүрс усаар баялаг энэхүү бүтээгдэхүүн нь танд илүү их эрч хүчийг өгөх болно. Мэргэжилтнүүд хатаасан овъёос идэхийг илүү зөвлөдөг бөгөөд энэ нь цатгалан мэдрэмж удаан хугацаанд төрүүлдэг байна. 

Эрч хүч нэмэгдэнэ

5 Жин хасна

Өдөр бүр овъёос идсэнээр хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирдаг тул жин хасагдах боломжтой. Өглөөний цайндаа овъёос тогтмол хэрэглэснээр их хэмжээний калори хэрэглэхээс зайлхийхэд хүргэдэг. Овъёосонд агуулагддаг нүүрс ус нь хоолны дуршил бууруулж, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгахад тустай юм. Шим тэжээл нь хоол боловсруулахаас гадна биенд өөх тос, хорт бодис хуримтлагдхаас сэргийлдэг.

Жин хасна

6 Холестрин буурна

Дээр дурдсан бета-глутан нь биен дэхь холестриныг бууруулахад үр дүнтэй. Линолийн хүчил болон уусдаг эслэг нь триглицеридийн хэмжээ болон цусан дахь муу холестриныг бууруулахад тусладаг. Эдгээр нь артерийн судасны хананд наалдсан өөх тосыг цэвэрлэж, зүрхний шигдээс, цус харвалт зэргээс хамгаалж байдаг юм.

Холестрин буурна

7 Зүрх судасны өвчлөлд өртөх магадлал багасна

Овъёосонд байх сайн өөх тосны тусламжтайгаар зүрхний эд эс, цусны эргэлтийн систем хэвийн явагдах болно. Мөн антиоксидантууд нь цусны судасны хананд гэмтэл учирхаас сэргийлдэг.

Зүрх судасны өвчлөлд өртөх магадлал багасна

8 Хоол боловсруулалтанд асуудал үүсэхгүй

Хоол боловсруулалтанд сайн нөлөөтэй тул мэржилтнүүд өдөрт 25-35гр эслэг идэхийг зөвлөдөг. Багахан хэмжээний овъёос нь өдөрт авах эслэгийн хэмжээний 1/5-ийг агуулдаг байна.

Тиймээс өдөр бүр овъёос идэж байхаа бүү мартаарай. 

Хоол боловсруулалтанд асуудал үүсэхгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()