Хүний махаар хооллогч Иссей Сагавагийн тухай аймшигт түүх

2018-04-06, 18:57
16,409

Иссей Сагавагийн түүхийн талаар хүн болгон мэддэггүй нь харамсалтай. Яагаад гэвэл түүний энэ түүх маш аймшигтайгаар барахгүй бодит болсон явдал юм. Японы хүний махаар хооллогч хэмээн алдаршсан түүний түүх яг л зөгнөлт уран зохиолын ном уншихтай адил санагдана. Магадгүй зарим хүнд бүр аймшгийн кино шиг ч байж мэднэ. Гадаадад сурах боломжоор эхлэсэн энэ хүний амьдрал нь түүнийг телевизийн нэвтрүүлэг, кино болон өөрийнхөө хэргийн талаар ном гаргаж бичих хүртэл нь алдартай од болгосон юм. Ингээд та бүхэнд түүний талаарх баримтуудыг хүргэж байна. 

Хүний махаар хооллогч Иссей Сагавагийн тухай аймшигт түүх

1 Тэр намхан

Энэ их том байр суурьтай, аймшигтай зан араншинтай нэгний хувьд тэрээр маш жижигхэн биетэй юм. Тэрээр 1949 оны 4 сарын 26-нд дутуу төрсөн бөгөөд аавынхаа гарын алганд хангалттай багтаж байсан гэдэг. Нас биенд хүрсэн ч жижиг биетэй байсан тэрээр 152см өндөртэй байжээ. Эрчүүдийн хувьд бол нилээд намхан гэсэн үг л дээ.

Тэр намхан

2 Хүний мах идэх хүсэл

Тэрээр "Би хөгширч, хүсэлгүй болохоосоо өмнө заавал хүний мах иднэ гээд шийдчихсэн байсан" хэмээн алдартай уран бүтээлийнхээ талаар тайлбарлаж буй зураач шиг бахдан ярьжээ. Маш олон үйл явдлуудын дараа Сагава өөрийнхөө хийсэн гэмт хэргүүдийн талаар эрх чөлөөтэй яриад зогсохгүй бахархах сэдэлтэй болсон байв. Гэвч хүний мах идэх хүсэл маш өчүүхнээр эхэлсэн байна. Түүний хэлснээр, жоохон байхдаа ахтайгаа хамт том төмөр тогоон дотор чанагдаж байна гэж зүүдлэснээсээ хойш тэр хүний мах идэхийг хүсэх болсон гэжээ. 

Хэдийгээр Сагава цуврал алуурчин биш байсан ч өөрийнхөө хийх гэмт хэргийн талаар цуврал алуурчидтай хуваалцан ярилцдаг байжээ. Бүх л амьдралынхаа туршид эмэгтэй хүнийг алж, махыг нь идэх талаар мөрөөдөн, нэг л өдөр заавал хийх ёстой үүрэг хариуцлага хэмээн итгэдэг байв. Тэрээр "Нойрсож буй гүнж" хүүхэлдэйн киног хүний махан идэштэй шулмын талаар санаа авч, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг идэх нь түүнд ямар их хайртайгаа илэрхийлж байгаа хэрэг хэмээн сэтгэл зүйчид ярьсан байна. 

Хүний мах идэх хүсэл

3 Соёлтой алуурчин

Тэрээр бусад алуурчдаас ялгаатай нь тэр дуугүй, соёлтой, айлгаж сүрдүүлдэггүй, ерөнхийдөө ичимтгий нэгэн ажээ. Үргэлж бусдаас хол байж, ганцаараа байхыг илүү үздэг байсан бөгөөд 1992 онд ярилцлага өгөхдөө нүдний шил зүүсэн байсан нь дэлхий нийтээс өөрийгөө нууж халхлах гэсэн оролдлого байжээ. 

"Дуугүй хүний доодох нойтон" гэж үнэн үг бололтой шүү. 

Соёлтой алуурчин

4 Ухаалаг

Бидний ойлголтоор сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүс тэнэгдүү байдаг гэж боддог. Харин Сагава огт тийм биш харин ч эсрэгээрээ маш гоц гойд, онцгой ухаантай нэгэн гэнэ. Тэрээр хэд хэдэн ном гаргаад амжсан гэдгийг нь дурдах нь зүйтэй болов уу. Тэр ямар нэг шинэ зүйл сурахыг үргэлж эрмэлздэг байсан бөгөөд сургуульд байхдаа онц сурдаг байжээ. 

Ухаалаг

5 Мөрдөж мөшгих

Нэг л өдөр түүний амьдралынхаа туршид мөрөөдөж ирсэн хүслээ биелүүлэх үе тохиолдсон байна. 1970 оны үед Японд амьдардаг Герман эмэгтэйг дагаж мөрдөн, хаана амьдардаг гэдгийг нь олж мэджээ. Ингээд тэрээр бүсгүйд мэдэгдэлгүй түүнийг цонхоор нь хардаг байсан бөгөөд өндөр, шаргал үстэй, Скандинавын эсвэл Герман бүсгүйг оройн хоолоо болгохыг хүсдэг байв. 

Хэсэг хугацаанд бүсгүйг цонхоор нь ажигласан тэрээр бүсгүйн гэрт нууцаар оржээ. Бага ангиасаа л бодож явсан хүсэл нь биелэж, түүний өмнө хүчин мөхөс бүсгүй унтаж байна. Гэвч энэ үед Сагава өрөөнд орохдоо бүсгүйг сэрээсэн тул бүсгүй орилж, Сагава ч зугтсан байна. 

Мөрдөж мөшгих

6 Парисын шөнүүд

Хэдийгээр ухаантай сурагч боловч Сагава Японы томоохон сургуулиудын нэгэнд элсэн орох боломжоо алдсан байна. Ингээд тэр гадаадад сурахаар шийджээ. Парист уран зохиол, хэлний чиглэлээр суралцахыг сонгосон байна. 

Энэ бүхэн 20-р зууны хамгийн аймшигтай түүхийн суурь болсон юм. Сагава Францын "Sorbonne"-д уран зохиолоор докторын зэрэг хамгаалахаар зэхэж байжээ.

Парисын шөнүүд

7 Аллага

1981 оны 6 сарын 11. Парис хот. 

Иссей Сагаваг бага байхаас нь хойш сүүдэр шиг нь дагаж ирсэн аймшигт мөрөөдөл нь энэ өдөр биеллээ олсон байна. Тэрээр Ренее Хартевелт (Renee Hartevelt) гэх Голланд бүсгүйд сэтгэл алдарчээ. Харин бүсгүй түүний уран зохиолын доктор болох хүсэл мөрөөдөл, хэлний чадвар зэргийг нь харгалзаж үзээд түүний Герман хэл сурах хүсэлтийг нь хүлээн авчээ. Бүсгүй Сагавагын гэрт нь ирж хичээл заагаад мөнгө авдаг байсан байна. Гэтэл нэг л өдөр Сагавад нөгөө аймшигт мөрөөдлөө биелүүлэх санаа төржээ. 

Тэрээр буу худалдаж аваад, Ренеег хүзүүн тус газар нь бууджээ. Сагава түүнийг буудсаныхаа дараа өөрийгөө ухаан алдсан хэмээн ярьжээ. Харин сэргэсэн хойноо тэрээр түүний цогцсыг хүчиндсэн байсан гэжээ. Дараа нь бүсгүйг мөчилж, махыг нь идсэнээ ярьжээ. 

Парис дахь "Bois de Boulogne" дарк нь хачин сонин хэргүүдээр дүүрэн газар бөгөөд биеэ үнэлэгч, мансууруулах бодис худалдаалагчид, хулгайч, гэмт хэрэгтнүүдийн үүр байжээ. Тухайн үед Сагаваг 2 чемодантай парк руу орохыг нь олон хүн харсан байна. Мэдээж энэ дотор нь Ренее Хартевелтын цогцос байсан юм. Өөрийгөө харагдсан гэдгийг мэдээд Сагава гэртээ очиж, цагдаа нар ирэхийг хүлээж байв. 

Аллага

8 Шүүх хурал болон эрх чөлөө

Сагава нэг ч зүйлийг эсэргүүцээгүй бөгөөд чөлөөт цагаараа өөрт нь Герман хэлний хичээл заадаг байсан 25 настай Голланд бүсгүйг алж идсэнээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр ямар нэг харамссан байдалгүй намуухан хоолойгоор "Би түүнийг алаад махыг нь идчихсэн" гэж хэлжээ. 

Сагаваг баривчилж, нэгдүгээр зэргийн аллагын ял тулгаж байв. Цагдаа болон өмгөөлөгчид хангалттай нотлох баримт байсны сацуу хэрэг үйлдэгч өөрөө хэргээ хүлээсэн юм. Гэвч түүний хувь тавилан огт өөрөөр эргэж, Франц шүүгч түүнийг сэтгэц мэдрэлийн өвчтэй тул шийтгэл хүлээх чадваргүй хэмээн үзжээ. Ингээд түүнийг Япон руу албадан буцааж, Японы шүүхийн байгууллага хэрхэх талаар шийд гаргатал хорихоор болсон байна. 

Японы эрх мэдэлтнүүд түүнд ял тулгахыг хичээж байсан ч хуулийн цоорхойн уршгаар ингэх боломжгүй байжээ. Мөн Францын талаас түүнтэй холбоотой мэдээллийг өгөхгүй байсан нь хэргийг улам дордуулсан байна. Японы хуулийн байгууллагаас хийж чадах ганц зүйл нь түүнийг дахин хорих байранд байлгах явдал байлаа. Харин хэсэг хугацааны дараа түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй гэж үзээд суллаж явуулсан аж. 

Шүүх хурал болон эрх чөлөө

9 Алдартан

1986 оны 8 сарын 12-нд суллагдсан Сагава олон нийтэд алдартай болж, хэд хэдэн ном бичээд барахгүй телевизийн нэвтрүүлэгт хүртэл оржээ. Мөн тэрээр өөрийн дөнгөж олж авсан нэр хүндээрээ "Unfaithful Wife: Shameful Torture" гэх кинонд тоглосон бөгөөд уг кинонд яг өөр шигээ садист бэлгийн чиг хандлагатай хүний дүрийг бүтээжээ. Ингээд зогсохгүй Японы хачин этгээд соёлын ачаар хоол шүүмжлэгч хүртэл хийж байсан удаатай.

Сагава бас гэртээ нүцгэн хүмүүсийн хөрөг зурдаг байсан байна. 

Алдартан

10 Бүх зүйл хуучин хэвээр

Сагава өөрийн үзэн ядагчиддаа түүнийг тэгж их алахыг хүсэж байвал оролдоод үз гэжээ. Германы цуврал алуурчин Петер Куртен (Peter Kurten) цаазаар авхуулахын өмнө "Надад хэлээч. Миний толгойг авсны дараа би ядаж хэсэг хугацаанд ч болов ямар нэг зүйл сонсох болов уу? Миний хүзүүнээс оргилон гарах цусны чимээ надад сонсдох болов уу? Хэрэв тийм бол, энэ бүх тааламжтай явдлыг хамгийн сайхнаар дуусгаж байгаа хэрэг" гэсэн байдаг. Харин Сагава:

"Намайг алахыг хүсэж байгаа эмэгтэйчүүдийг би урьж байна. Гэхдээ зөвхөн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд. Тэдэнд алуулах бол миний мөрөөдөл. Магадгүй тэд надад морфин тарьж болох юм. Тэгвэл би ямар ч өвдөлт мэдрэхгүй. Гэхдээ бас өвдөлт гэдэг таашаалын нэг хэсэг. Шууд үхэх чинь уйтгартай. Би алуулж байгаа хором мөч бүрээ мэдэрч, амталхыг хүсэж байна. Эмэгтэй хүмүүсийн шүлсэнд живж үхэх бол миний хүсэл. Би өөр хүн алж байсан ч өөрийгөө бол алж чадахгүй аймхай амьтан. Тэгэхээр эмэгтэй хүний гарт үхэх нь миний нүглээ наминчилж буй хэрэг" хэмээн өгүүлжээ. 

Бүх зүйл хуучин хэвээр

12
таалагдаж байна

88
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()