Ким Кардашианы халуухан биеийн нууц

Америкийн их сургуулиудын явуулсан сүүлийн үеийн судалгаагаар "Кетоген"-ий дэглэм нь хурдан хугацаанд дасгал хөдөлгөөн хийхээс илүү үр дүнтэйгээр турах боломжыг өгдөг болох нь батлагджээ. Бидний мэдэхээр дасгал хөдөлгөөн хийж жингээ хасна гэдэг тийм ч хялбар зүйл биш билээ. Иймд та бүхэндээ зөвхөн хоолны зөв хэвшлээр илүүдэл жингээ хаях боломжтой кетоген дэглэмийг хэрхэн баримтлах болон энэ нь хэр үр дүнтэй талаарх мэдээллийг хүргэе.

Ким Кардашианы халуухан биеийн нууц

1 Кетоген дэглэм

Ихэнх тохиолдолд бидний бие нүүрс усыг глюкоз болгон задалж хэрэгтэй энергийг тэндээс авдаг бөгөөд хэрвээ нүүрс усны дутагдал үүсвэл хүний бие өөрт хэрэгцээтэй энергийг нөхөхийн тулд өөх тосыг ашигладаг байна. Кетогений дэглэм нь марафон болон хөнгөн атлетикийн тамирчид хол замыг туулах үед энергиэ хуримтлуулахын тулд баримталдаг дэглэм ажээ.

Судалгаанаас хархад кетоген дэглэм нь грелиний (хоолны зуршлын даавар) ялгаралтыг зогсоодог бөгөөд хүний биеийн илүүдэл өөхлөлтийг багасгаж харин булчингийн массыг хэвээр үлдээдэг байна.

Кетоген дэглэм

2 Дэглэмийн үеэр хэрэглэх илчлэгийг тооцоолох

Кетоген дэглэмийн үеэр иддэг хоол хүнсний 75 хувь нь шим тэжээл, үлдсэн 20 хувь нь уураг, харин ердөө 5 хувийг нүүрс ус эзэлдэг байна.

Уг дэглэмд хатуу хориглох зүйлс бол элсэн чихэр болон гурил, гурилан бүтээгдэхүүн юм.

  • Хэрвээ та өөрт шаардлагатай уураг, өөх тос, нүүрс усны хэмжээг хэрхэн бодож гаргах талаар санаа зовж байгаа бол энэ нь тун амархан. Таны биеийн жингийн 1 киллограмд 1 грамм уураг агуулагдах ёстой. Жишээлбэл хэрвээ таны биеийн жин 90 кг бол танд 90 гр уураг шаардлагатай гэсэн үг. Түүнчлэн танд үүнээс ойролцоогоор 3.75 дахин их буюу ойролцоогоор 340 грамм өөх тос, 4 дахин бага буюу 23 грамм нүүрс ус шаардлагатай ажээ.

Дэглэмийн үеэр хэрэглэх илчлэгийг тооцоолох

3 Өөх тос, уургийн өндөр агууламжтай хүнс хэрэглэх

Доор дурдасны дагуу дэглэмийн үеэр нүүрс усны бараг агууламжгүй харин өөх тос, уургийн өндөр агууламжтай хүнсийг хэрэглэх хэрэгтэй.

Идэж болох хоол хүнс:

  • Тос болон цөцгий (кетогений дэглэмд коконатын тос цөцгийн тосыг хэрэглэх нь тохиромжтой)
  • Самар
  • Өндөг
  • Гахай болон шувууны мах, далайн гаралтай бүтээгдэхүүн
  • Мөөг
  • Ногоон өнгөтэй хүнсний ногоо (хоолны шингэцийг сайжруулах) болон улаан лооль
  • Сүүнээс бусад тослогийн агууламжтай цагаан идээний бүтээгдэхүүн

Хориглох хоол хүнс:

  • Гурил, гурилан бүтээгдэхүүн
  • Боловсруулсан махан бүтээгдэхүүн (лаазалсан бүтээгдэхүүн болон зайдас гэх мэт...)
  • Элсэн чихэр болон нүүрс усны өндөр агууламжтай хүнсний ногоо (эрдэнэ шиш, төмс)
  • Шинэ болон хатаасан жимс (зөвхөн зарим төрлийн үрлэн жимс буюу жимсгэнэ)
  • Согтууруулах ундаа болон чихэрийн агууламжтай үр тариа

Кетогений дэглэмийн үеэр идэж болох маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байдаг тул та хоолны цэснээсээ уйдаж залхана гэж санаа зовох хэрэггүй.

Өөх тос, уургийн өндөр агууламжтай хүнс хэрэглэх

4 Дэглэмийн үеэр чухалчлах зүйлс

Кетогений дэглэмийн хамгийн гол давуу тал нь хүний биеийн булчингийн массыг бууруулалгүй өөхийг шатааснаар маш хурдан жин хасах явдал юм. Мөн та уг дэглэмийн үеэр хэзээ ч өлсөхгүй гээд бод доо. Түүнчлэн дэглэмийн үеэр хуурч шарсан зүйлсийг хатуу хориглодоггүй давуу талтай. Хэдий тийм ч дэглэмийн үеэр заавал дагах хэд хэдэн зүйлс бий. Эдгээрийг та бүхэнд хүргэе.

1. Кетогений дэглэмийн үеэр  хоол хүнсийг олон хувааж идэх шаардлагагүй. Жишээ нь: та махыг өндөг, мөөг гээд өөрийн хүссэн зүйлтэй хамт идэж болно.

2. Мөн та давснаас татгалзах шаардлагагүй.

3. Уг дэглэм нь тогтмол биш учир байнгийн дэглэм болж чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй

4. Хэдий хоолноос авах калорийн хэмжээг нарийн заагаагүй ч та өдөрт 5000-аас их калорийн агууламжтай хоол хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Дэглэмийн үеэр чухалчлах зүйлс

5 Цагийн хуваарьгүй дэглэм

Уг дэглэмд цагийн хязгаар буюу орой 18 цагаас хойш хоол идэж болохгүй гэсэн заалт байхгүй.

Харин та биеэс гадагшлуулхад хамгийн хэцүү зүйл бол нүүрс ус гэдгийг санах хэрэгтэй. Иймд хэрвээ та өөрийн амьдралыг төмс, паста, жимсгүйгээр төсөөлж чадахгүй гэж бодож байвал энэ дэглэм танд тохиромжгүй байж болох юм.

Дэглэмийн үеэр таны амнаас хурц ацетоны үнэр гарч магадгүй бөгөөд энэ нь таны биед үзүүлж буй кетоген дэглэмийн нөлөө юм. Иймд та өдөрт хамгийн багадаа 8 аяга ус ууж аль болох их ус уух хэрэгтэй.

Цагийн хуваарьгүй дэглэм

6 Кетоген дэглэмийг дагадаг алдартнууд

Ким Кардашиан хүүхдээ гаргасныхаа дараахан уг дэглэмээр 27 киллограм хассанаар бүсгүйчүүдийн дунд кетоген дэглэм их алдартай болжээ.

Түүнээс гадна алдарт жүжигчин Халли Берри кетогений дэглэмийг сайн үр нөлөөтэй гэсэн байдаг ба Адриана Лима, Меган Фокс зэрэг дэлхийд алдартай үзэсгэлэнтэй бүсгүйчүүд нүүрс усгүй дэглэм баримтлахыг зөвлөдөг байна.

Кетоген дэглэмийг дагадаг алдартнууд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()