Зөвхөн нисэх буудлын ажилтнуудын мэддэг 9 нууц

Онгоцны буудал гэдэг бол өөрийн гэсэн хууль дүрэм, нууц ихтэй газар юм. Энд ажиллаж буй хүмүүс л нисэх буудлын нууцыг сайн мэддэг биз ээ. Ингээд та бүхэндээ онгоцны буудлын зарим нууцуудаас дэлгэж байна. 

Зөвхөн нисэх буудлын ажилтнуудын мэддэг 9 нууц
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Бидний биеэ авч яваа байдлыг ажигладаг

Зарим нисэх буудлуудад ажиглагчид ажилладаг бөгөөд тэд бидний нүүрний хувирал, биеэ авч яваа байдал зэргийг хянаж, сэжигтэй этгээд байгаа эсэхийг тодорхойлдог. Ажиглагчийн үүрэг бол: зорчигчийн сандарсан үйлдэл, уруулаа долоох, шилэн хүзүүгэээ маажих гэх мэт биеийн хөдөлгөөнийг ажиглах явдал юм. Хэрвээ ажиглагч ямар нэгэн сэжигтэй зүйлийг олж харсан бол зорчигчийг дахин шалгалтанд оруулж, яагаад сэжигтэй байгаа эсэхийг нь нарийн тодруулдаг байна.

Энэ төрлийн хүмүүс ихэнхидээ хүлээлгийн танхим болон пасспортны шалгалтын газар байдаг бөгөөд “Та ямар зорилгоор аялах гэж байна?” гэсэн асуултыг хамгийн түрүүнд тавьдаг байна. Энэ асуулт нь тухайн хүнийг мэдэхэд хамгийн тохиромжтой асуулт гэнэ.

Бидний биеэ авч яваа байдлыг ажигладаг

2 Бидний хэр түрэмгий болохыг мэддэг

Ихэнхи нисэх буудлуудад тухайн хүнийг согтууруулах ундаа болон хар тамхи хэрэглэсэн байна уу, үгүй байна уу гэдгийг тодорхойлох камер байдаг бол зарим буудалд таны түрэмгий байдлыг хүртэл хянах камер байдаг байна. Ингээд камерын хяналтанд улаан гэрэл ассан бол тухайн хүнийг дахин сайн шалгаж, бусдад хор хөнөөл учруулахаас сэргийлдэг ажээ.

Бидний хэр түрэмгий болохыг мэддэг

3 Ачааг хүн хувиаралдаггүй

Бидний ачаа яагаад ийм хиртэй, заваан болчихсон байдаг юм бол гэж та гайхаж байсан уу? Үнэндээ ачаа хуваарилах гэдэг тусгай сканнерын тусламжтай хийдэг автомат ажиллагаа бөгөөд хэрвээ та өмнөх нислэгийнхээ кодыг хуулж аваагүй байвал таны ачаа өөр орон руу явах магадлалтай. Тэгэхээр нисэх буудлын ажилчид огтхон ч буруугүй байгаа биз.

Ачааг хүн хувиаралдаггүй

4 Ачааг олон дамжлагаар шалгадаг

Таны ачааг нислэг рүү илгээхийн өмнө 5 дамжлагатай шалгадаг бөгөөд үүнд ачааны доторхийг сканнердахаас гадна нохойгоор үнэрлүүлж ямар нэгэн болохгүй хууль бус зүйл авч явж буй эсэхийг шалгадаг байна.

Ачааг олон дамжлагаар шалгадаг

5 24 цагаар 7 хоногийн турш хоол бэлтгэдэг

Ихэнхи нисэх онгоцны буудал дээр зорчигч нарт зориулсан хоол бэлдэх гал тогоотой байдаг. Тэд шууд хэд хэдэн нислэгэд зориулан хоол хийдэг бөгөөд нислэгийн хоол зөвхөн орцоороо ялгаатай. Энэ төрлийн гал тогоо 24 цагаар ажилладаг гэнэ. Учир нь ээлжит нислэг болохоос 6-10 цагийн өмнө хоолыг бэлтгэж тавих ёстой.

24 цагаар 7 хоногийн турш хоол бэлтгэдэг

6 Онгоцыг үргэлж хянадаг

Газар байрлах диспетчерт онгоцыг нисэж байх үед нь болон газардсан үед нь ч гэсэн хянадаг байна. Нэг хянагч 5 дэлгэц хянадаг бөгөөд үүнд цаг агаарын байдал, тухайн онгоцны талаар мэдээлэл гэх мэт онгоцтой холбоотой чухал зүйлс багтдаг ажээ. Мэдээж хянагч маань нэлээд анхааралтай байх хэрэгтэй болно.

Онгоцыг үргэлж хянадаг

7 Визний хугацааг анзаардаггүй

Таныг ямар нэгэн орон руу иртэл таны виз дуусчихсан байвал таныг тухайн орноос явуулна гэдгийг та мэднэ. Гэхдээ ийнхүү явуулах үед таны буцах нислэгийн тасалбарыг тухайн нислэгийн байгууллага гаргаж, харин тасалбарын төлбөрийг дутуу шалгалт хийсэн ажилтны цалингаас суутган тооцдог байна.

Визний хугацааг анзаардаггүй

8 Таныг гартаа юу барьсныг мэднэ

Заримдаа нисэх буудал дээр таны гарыг алчууранд арчуулж, дараа нь алчуурыг сканнер руу хийдэг. Энэ нь зорчигчдыг түгшүүртэй болгодог хэдий ч үнэндээ санаа зовох зүйл байхгүй бөгөөд энэ нь этамайзер нэрт аппарат юм байна.

Этамайзерын тусламжтайгаар таныг ямар нэгэн хориотой зүйл барьсан эсэхийг тодорхойлдог ажээ. Энэхүү төхөөрөмж нь үнэр тогтоож авдаг бөгөөд зорчигчийн гарнаас ямар нэгэн сэжигтэй үнэр үнэртэж байвал аюулыг мэдээллэдэг байна.

Таныг гартаа юу барьсныг мэднэ

9 Биднийг нүцгэлж хардаг

Нисэх онгоцны буудал дээр хяналт шалгалт хийж бидний биед үл таних хүн хүрэхэд ихээхэн эвгүй санагддаг билээ. Харин дараах мэдээллийг мэдсэнээр шалгалт хийлгэх үед танд бүр эвгүй санагдах болов уу.

Зарим нисэх буудлуудад тусгай сканнер байдаг бөгөөд та энэ үед гараа дээш нь өргөж шалгуулах ёстой байдаг.  Харин энэ сканнерыг хэрэглэснээр нисэх буудлын ажилтан таны биеийг нүцгэлж хардаг байна. Уг сканнер “Naked scanner” хэмээх нэртэй аж.

Биднийг нүцгэлж хардаг

Нисэх буудлын сканер

27
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()