Орон орны хуримын анхны шөнийн тухай хачирхалтай уламжлалууд

Улс орнууд өөрийн гэсэн ёс заншилтай байдаг учир хуримын анхны шөнийн уламжлал ч өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг байна.  Жишээлбэл: Шотландууд сүйт бүсгүй дээрээ шавар асгадаг бол, Энэтхэгчүүд эхлээд модтой гэрлэж, дараа нь сүйт бүсгүйтэйгээ гэрлэдэг. Харин Солонгост сүйт залуугийн хөлийн улыг загасаар цохидог байна. Ингээд хуримын анхны шөнийн хачирхалтай уламжлалуудтай танилцацгаая.

Орон орны хуримын анхны шөнийн тухай хачирхалтай уламжлалууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Сурган хүмүүжүүлэх баг

Бербер овгийн сүйт залуу болон сүйт бүсгүй нар хуримын анхны шөнөө хоёулхнаа өнгөрүүлдэггүй байна.  Тэд анхны хуримын шөнөө хэд хэдэн гэр бүлийн хосуудтай хамт өнгөрүүлдэг бөгөөд туршлагатай тэд шинэхэн хосуудад заавар, зөвлөгөө өгч, ичингүйрэх байдлаас салахад нь тусалдаг аж.  Энэхүү арга хэмжээ 5 хоногийн турш үргэлжилдэг байна.

Сурган хүмүүжүүлэх баг

2 Би лааг нь барьж байсан, бүх зүйл хэвийн

Кенийн Руанде хотод ч гэсэн шинэхэн гэрлэгсдийг анхааралгүй үлдээдэггүй байна.  Хуримын анхны шөнө хосуудтай хамт сүйт бүсгүйн талын хамгийн ахмад эмэгтэй хамаатан байдаг гэнэ.  Тэрээр төрөл бүрийн зөвлөгөө өгдөг бөгөөд өглөө болсон явдлыг тайлбарладаг байна.

Би лааг нь барьж байсан, бүх зүйл хэвийн

3 Санамсаргүй аз жаргал

Шон овгийнхны хувьд хуримын анхны шөнө нь хуримын өмнө болдог гэнэ. Гэхдээ энэ нь сүйт залуугийн хувьд санаандгүй зүйл болдог бөгөөд сүйт бүсгүй хэзээ ч хамаагүй хамаатнуудынхаа хамтаар сүйт залуугийндаа ирдэг байна.  Харин сүйт залуугийн гэр бүлийнхэн тэднийг баяр хөөртэйгөөр, бүжиглэж угтаж авах хэрэгтэй. Энэ аргаар сүйт залууг гэнэт тулгарсан асуудлыг шийдэж чадах үгүйг шалгадаг байна. Хэрвээ бүх зүйл амжилттай болсон бол сүйт бүсгүй хонохоор үлддэг гэнэ.

Санамсаргүй аз жаргал

4 Бэлгийн сулрал байгаа эсэхийг шалгах

Угандагийн баруун хойд хэсэгт орших баньянкол овгийнхны хувьд хуримын үйл ажиллагааны гол хэсгийг сүйт бүсгүйн авга эгч хариуцдаг байна. Сүйт залууг бэлгийн сулралгүй болохыг нь шалгахын тулд авга эгч нь хуримын урд шөнө сүйт залуутай нэг шөнийг өнгөрүүлдэг гэнэ.  Мөн хуримын анхны шөнө ч тэрээр шинэхэн хосуудтай хамт шөнийг өнгөрүүлдэг байна.

Бэлгийн сулрал байгаа эсэхийг шалгах

5 Танихгүй хүнтэй шөнийг өнгөрүүлэх

Африкийн нэлээн хэдэн оронд хуримын үйл ажиллагааг эцэг эхчүүд нь зохицуулдаг учир зарим тохиолдолд хосууд хуримын өдрөө л нэг нэгнээ харах нь бий. Харин Танзаний хувьд сүйт бүсгүй хуримын ёслолд оролцдоггүй гэнэ. Хүмүүс хурим найр тэмдэглэж байхад сүйт бүсгүй гэртээ нөхрөө хүлээж суудаг байна. Нөхөр нь шөнө дөлөөр ирж, гэр бүлийн амьдрал эхэлдэг.

Танихгүй хүнтэй шөнийг өнгөрүүлэх

6 Хошигнолтой шөнө

Ливийн лалын шашинтангуудын хувьд хурим таван өдрийн турш үргэлжилдэг байна. Эхний гурван өдөр сүйт залуу болон сүйт бүсгүйчүүд гэр гэртээ байдаг гэнэ. Харин дөрөв дэхь өдөр сүйт бүсгүй гэртээ найр хийдэг бөгөөд сүйт залуугаа гэртээ найзуудынхан хамт урьдаг.  Ингээд оройн турш хүмүүс бүгд хошигнож, хөгжилдөх хэрэгтэй байдаг гэнэ.  Хосуудыг тусдаа өрөөнд унтахаар орсон ч хошигнол дуусах ёсгүй.

Хошигнолтой шөнө

7 Халзан сүйт бүсгүй

Суданы нуэр омгийнхны хувьд сүйт бүсгүйг сүйт залуугийн тосгон руу аваачдаг бөгөөд дараа нь сүйт бүсгүйн үсийг хусдаг байна. Ийнхүү үсийг нь хуссаны дараа сүйт залуутай нь уулзуулдаг аж.  Энэ уламжлалын утга учир төдийлөн тодорхойгүй байгаа ч үсээ хусуулаагүй сүйт бүсгүй сүйт залуутай нэг оронд орж болдоггүй гэнэ.

Халзан сүйт бүсгүй

6
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()