Сурталчилгаа (15)
Хаах

Цэргийн албанаас чөлөөлөгдөж буй Тайландын трансжендерүүд

Жил бүрийн 4 сарын эхээр 21 нас хүрсэн Тайланд эрчүүд цэргийн албанд татагддаг билээ. Харин трансжендер хүмүүс цэрэгт алба хаадаггүй ч үзлэгт ирэх ёстой байдаг. Тэд эмчээс хүйсээ солиулсан, лейдибой гэсэн бичиг авчрахад л хангалттай бөгөөд ийнхүү цэргийн алба хаахаас чөлөөлөгддөг байна.

Цэргийн албанаас чөлөөлөгдөж буй Тайландын трансжендерүүд

1 21 нас хүрсэн эрэгтэй хүн бүр хамрагдах ёстой

Саяхан Тайландад цэрэг татлага явагдсан бөгөөд 21 нас хүрсэн эрэгтэй хүн бүр энэхүү цэрэг татлагын үзлэгт хамрагдах ёстой байдаг. Харин "ледибой" болон "катои" нар эмчээс бичиг авчирч өгч өөрсдийгөө "хоёрдогч эмэгтэй" гэдгийг батласнаар цэрэгт алба хаахаас чөлөөлөгддөг бөгөөд чөлөөлсөн бичиг гардаж авдаг байна.

21 нас хүрсэн эрэгтэй хүн бүр хамрагдах ёстой

2 “Miss Trans Star Thailand 2018”- ийн эзэн

Энэ жилийн “Miss Trans Star Thailand 2018”-ийн ялагч болсон 21 настай Иссари Мунгман цэргийн албаас чөлөөлөгдөх эрхийн бичгээ гардан авч байгаа нь...

“Miss Trans Star Thailand 2018”- ийн эзэн

3

"Цэрэгийн албаныханд баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь тэд надтай маш эелдэг сайхан харьцсан" хэмээн Иссари хэлжээ.

4 Нонг Лилли

Энэ бол 23 настай ледибой болох Нонг Лилли эмчийн бичгээ шалгуулж байна.

Нонг Лилли

5 Нонг Лилли болон түүний хоёр найз

Тэд бусад эрчүүдийн адилаар үзлэгт орох ээлж дараагаа хүлээж суугаа нь...

Нонг Лилли болон түүний хоёр найз

6 Маш олон трансжендерүүд ирдэг

Энд маш олон трансжендерүүд ирдэг. Бараг эднийг гадуур явж байхад нь харсан хүмүүс эмэгтэй хүн л гэж харахаас "хоёрдогч эмэгтэй" гэж ялгахад үнэхээр хэцүү. 

Маш олон трансжендерүүд ирдэг

7 Энэ өдөр тэдний хувьд бараг л баярын өдөр нь

Тэд цэрэг татлагад ирэх нь тэдний хувьд бахархлын өдөр байдаг. Учир нь эмчийн тодорхойлолтоо авчирч бусад эрчүүдэд эмэгтэйлэг байдлаа харуулж, үүнийгээ илүү тодорхойлохын тулд маш халуухан хувцаслаж ирцгээдэг байна.

Энэ өдөр тэдний хувьд бараг л баярын өдөр нь

8 21 настай катой

Тэдний зарим нь алс хол тосгоноос үзлэгт орохоор ирцгээдэг. Энэ бүсгүй бол 21 настай "катой" юм. Тэрээр “Миний гэрчилгээн дээр намайг эрэгтэй гэж тэмдэглэсэн байдаг ч энэ тийм биш юм" гэжээ. 

21 настай катой

2017 оны "Miss transgender Queen" тэмцээний ялагч цэрэг татлаг дээр ирсэн нь...

13
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()