"НАСА"-гийнхан хүний эр бэлгийн эсийг сансар руу илгээжээ. Учир нь...

2018-04-18, 16:44
4,634

НАСА буюу АНУ-ын сансар судлалын агентлаг хүн сансарт үр хөврөлд орох боломжтой эсэхийг судлах зорилгоор анх удаагаа хүний эр бэлгийн эс (сперм)-ийн дээжийг "Олон улсын сансрын станц" /ISS/-руу явуулсан байна. Сансрын нисгэгчид уг эсийн дээжийг шинжлэн судалж таталцлын хүч багатай орчинд хэрхэн хувирч өөрчлөгдөх зэрэг олон туршилтуудыг явуулах ажээ.

"НАСА"-гийнхан хүний эр бэлгийн эсийг сансар руу илгээжээ. Учир нь...

1

Сперм буюу эр бэлгийн эсийн дээжийг хөлдөөн савлаж Элон Маск (Elon Musk)-ийн "SpaceX Falcon 9" пуужингаар хөөргөжээ. "Олон улсын сансрын станц" дахь сансрын нисгэгч, судлаачдын баг уг хөлдөөсөн эсийн дээжийг гэсгээж сансарт үр тогтоох боломжтой эсэхийг судлах юм.

2

Шинжлэх ухаанд суурилсан энэхүү судалгааг "НАСА"-гийн Микро-11 даалгаврын хүрээнд явуулж байгаа бөгөөд судалгааг хүний болоод бухын эр бэлгийн эсийн дээж дээр явуулах ажээ. Судлаачдын хэлж буйгаар эхний шатанд "Falcon 9 Dragon" эсийн дээжийг агуулсан капсул сансрын хөлөгт газардаж үүний дараагаар судалгаа туршилтын шатандаа орох ажээ.

Түүнчлэн тэд судалгааны явцад хүний эр бэлгийн эсийг таталцлын хүч багатай орчинд хэр идэвхтэй байж өндгөн эстэй нэгдэж чадах эсэхийг судлах юм. Мөн тэдний хэлж буйгаар сансар дээрх үржлийн биологиийн талаар хийсэн судалгаа тун ховор байдаг учир уг туршилт нь үр тогтоох боломжтой эсэх болоод бух болон хүний эр бэлгийн эсийн өөрчлөгдөх явц сансарт хэр зэрэг ялгаатай байх гэх мэт олон судалгааны харьцуулалт хийнэ гэжээ.

Хүний эр бэлгийн эс болоод өндгөн эсийг нийлүүлж амжиллтай үр тогтооход хэд хэдэн шаардлагатай зүйлс байдаг байна. Нэн тэргүүнд эр бэлгийн эсийн бүрдэл хэсгүүд нь идэвхтэй, өөрөө бага багаар хувиран өндгөн эстэй нэгдэх ёстой юм. Ингэхийн тулд эр бэлгийн эс нь идэвхтэй хурдан шилжэх чадвартай байхаас гадна эсийн мембранууд нь илүү шингэн бүтэцтэй байх хэрэгтэй ажээ.

"НАСА"-гийн сансрын нисгэгч, судлаач Олон улсын сансрын станцын "Экспэдиц 49" хөлгийн багийн гишүүн Кэйт Рубинс Микро татах хүч бүхий хайрцганд (Microgravity Science Glovebox) судалгаа хийж байна.

3 Урьд өмнөх туршилтууд

Уг судалгаатай ижил төстэй туршилтыг далайн зараа болон бухын эр бэлгйин эс дээр өмнө нь хийж байжээ. Туршилтын явцад эсүүд микро татах хүчтэй орчинд хурдан идэвхжсэн боловч эсүүдийн нэгдэх явц хэт удаан байсны улмаас уг туршилт амжилт олоогүй байна. "НАСА"-гийн хэлж буйгаар туршилтыг удаан хугацаагаар явуулах юмуу тодорхой шалтгаанаар хойшлуулах нь үр тогтолтын явцыг үгүй хийх аюултай байдаг гэжээ.

Энэ удаад мөн хүний эр бэлгийн эстэй хамт бухын эсний дээжийг явуулсан байна. Бухын эсийг хүний эр бэлгийн эсийн "чанарыг хянах" түүнтэй харьцуулах зорилгоор сонгожээ. Учир нь бухын эр бэлгийн эс хүнийхээс илүү тэсвэртэй, жигд байдаг ба эсийн үрийн дуслын хувирах чадвар судлаач нарт хоёр эсийн хоорондын нарийн ялгаатай байдлыг шалгаж судлах боломжыг өгөх юм.

Эсүүдийн дээжийг Олон улсын сансрын станцруу явуулхаар баглаж буй "НАСА"-гийн Флорида дахь "Кеннеди" сансрын төвийн судлаачдын баг.

Урьд өмнөх туршилтууд

Сансар дээрх судлаачид эсийн дээжүүдийг гэсгээж идэвхжүүлэн судлах явцдаа бичлэг хийж судалгааны дараагийн шатанд дахин хянаж үзэх гэнэ. Ийнхүү судалгааг явуулж дуусаад эсүүдийн дээжийг хамгаалалтын хэрэгсэлд хийж дэлхий рүү буцаах юм байна. 

Энэхүү судалгаагаар эр бэлгийн эс нь дэлхий дээр болоод сансарт хэр ялгаатай нэгдэлд орж байгаа нь тодорхой болох бөгөөд "НАСА" хэлэхдээ "бид хүний нөхөн үржих явцад сансрын нислэг хэрхэн нөлөөлөх талаар одоогоор мэдэхгүй байгаа бөгөөд уг судалгаа нь таталцлын хүч бага орчинд нөхөн үржилт явагдах боломжын талаар анхны ойлголтыг бидэнд өгөх юм" гэжээ.

4 Сансарын радио долгион хүний спермд хэрхэн нөлөөлдөг вэ?

Судлаачдын үзэж байгаагаар радио долгионы нөлөө их байснаар сансар огторгуй дахь амьд бие организмуудын нөхөн үржилд цаашдаа томоохон асуудал гарч ирэх ажээ.

Иймд "НАСА"-аас радио долгион нь амьд спермийг дахин сэргэх боломжгүйгээр гэмтээдэг эсэхийг судлахаар хулганы эр бэлгийн эсийг 288 хоног хадгалсны дараагаар эмэгчин хулганад суулгажээ.

Эсийг -95°C (-139 °F) хэмд 2013 оны 8 сараас 2014 оны 5 сар хүртэл хадгалсан байна. Ийнхүү хадгалсан эс болон энгийн эсийг тус бүр өөр хоёр эмэгчин хулганад шилжүүлэн суулгажээ. Судлаачдын баг уг хоёр эсийг суулгасны дараа хоёр хулганаас гарсан зулзагануудын ДНХ бага зэрэг өөр байсан боловч төрөлтийн дундаж хэмжээ болоод бусад зүйлс нь ижил байгааг олж тогтоожээ.

Сансарын радио долгион хүний спермд хэрхэн нөлөөлдөг вэ?

Түүнчлэн ихэнх эрдэмтдийн үзэж буйгаар "Ирээдүйд хүн төрөлхтөн сансарт олон жил, олон үе дамжин амьдрах магадлалтай учир цаашид дэлхийгээс өөр орон зайд үр төлөө үлдээх чадвартай байх хэрэгтэй учраас энэ судалгаа маш их ач холбогдолтой" гэсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()