Сурталчилгаа (15)
Хаах

Хоол, хүнс бэлтгэхдээ бидний гаргадаг 10 алдаа

Бид өөрсдөө ч мэдэхгүйгээр хоол хүнсээ бэлтгэхдээ нэлээд их алдаа гаргадаг бололтой. Та хоол хүнсээ зөв хадгалж, боловсруулдаг болов уу? Өнөөдөр бид та бүхэндээ хоол хүнсээ хэрхэн зөв хадгалах, боловсруулах талаар энгийн хэрнээ бид төдийлөн анзаараад байдаггүй хүнсний эрүүл байдлын тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хоол, хүнс бэлтгэхдээ бидний гаргадаг 10 алдаа

1. Түүхий мах байсан тавган дээр хоол тавихгүй байх

Түүхий мах болон загасыг бусад бэлэн болсон хүнсний бүтээгдэхүүнтэй хольж болохгүй.  Эс тэгвээс бактери бэлэн болсон хоолонд шингэж та хоолны хордлого болох магадлалтай. Түүхий болон болсон бүтээгдэхүүнд тус тусдаа аяга, таваг хэрэглэх шаардлагатай гэдгийг анхаарах.

2. Мах, хүнсний ногоо хэрчих мод тус тусдаа байх

Амьтны гаралтай түүхий хүнсний бүтээгдэхүүнийг зүсэхэд хэрэглэх хутга, хэрчих мод зэрэг нь болсон хүнсний бүтээгдэхүүнийхээс тусдаа байх хэрэгтэй. Эсвэл халуун усаар сайтар угааж ариутгасны дараа хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл мах, ногоо, талх хэрчих мод тус тусдаа байх нь хэрэгтэй.

3. Ширээн дээр мах гэсгээхгүй байх

Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь өвчин үүсгэгч нян агуулж байж болзошгүй тул, ийм бүтээгдэхүүнд хүрсэн тохиолдолд гараа заавал угаах хэрэгтэй. Хэрэв та гараа зүсэж, эсгэсэн бол хоол хийх үедээ гараа сайтар боох юм уу, эсвэл бээлий өмсөөрөй.  Мөн 4-60 градусын хооронд хүнсний бактери маш амархан тархдаг учир махыг хөргөгчний доор эсвэл богино долгионы шарах шүүгээнд гэсгээж байвал тохиромжтой.

4. Түүхий махыг угаахгүй байсан нь дээр

Түүхий махыг угаахгүй байсан нь дээр. Учир нь түүхий махыг угаах үед угаалтуур дээр, ширээн дээр уг махны бактери наалдаж үлдэнэ. Хэрвээ махан дээр нүдэнд ил харагдах бохир зүйл харагдахгүй байвал угаах шаардлагагүй. Махыг угаах үед ус үсэрч угаалтуурын эргэн тойронд тэр чигтээ бактери тархах бөгөөд магадгүй хоолны сав суулган дээр бактери наалдсан байх магадлалтай хэмээн хоол хүнсний шинжээч хэлжээ.

5. Ямар ч хоолыг 2-оос илүү цаг ил байлгаж болохгүй

Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын 4-өөс 60 хэмийн дулаанд  нян маш амархан тархдаг байна. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй бөгөөд 32 градусаас дээш халуунд ямар ч хоолыг 2-оос илүү цаг ил байлгаж болохгүй.

6. Түүхий өндөг, дутуу болгосон хоол хүнс хэрэглэж болохгүй

Түүхий өндгийг ямар ч тохиолдолд идэж болохгүй. Түүхий өндгөнд их хэмжээний нян агуулагдсан байдаг. Үүнээс гадна гурилыг түүхийгээр нь идэх хориотой. Гуриланд хордлого үүсгэх магадлалтай гэдэсний савханцар агуулагдах магадлалтай. Хоолыг хангалттай хэмжээнд болгосны дараа аюулгүй болдог.  Учир нь бүх төрлийн хорт нянгууд устдаг байна. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг хангалттай сайн болгож идэх хэрэгтэй.

7. Түүхий болон боловсруулсан бүтээгдэхүүн хадгалах

Түүхий бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ бохирдохоос сэргийлж, тусгаарлан, болсон бүтээгдэхүүнийг дээд талд нь харин түүхийг нь доод тавиур дээр халгалах нь зүйтэй. Мөн хөргөгчийг хэт дүүргэх нь ачааллыг ихэсгэж, хөргөх хэмийг багасгадаг гэдгийг анхаар.

8. Уух, идэх зүйлээ худалдаж аваад шууд хэрэглэхгүй байх  

Ундаа, ус болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчиж хэрэглэх. Мөн түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул түүхийгээр нь ууж хэрэглэхгүй байх. Ялангуяа бага насны хүүхдэд бүү уулга.

 9. Гараа угаахгүй байх

Та хоол, хүнсэндээ хүрэхийн өмнө бүлээн савантай усаар гараа заавал угааж байх хэрэгтэй. Мөн ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Бас хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна.

10. Аяга таваг угаагчаа солихгүй байх

Гал тогооны өрөөний хамгийн бохир хэрэгсэл бол аяга тавга угаагч юм. Эдгээр зүйлс дээр их хэмжээний нян хуримтлагддаг гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Өдөр өнжиж халдваргүйжүүлж, долоо хоногт нэг удаа эсвэл хоёр долоо хоногт нэг удаа заавал сольж байх хэрэгтэй.

14
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()