Сурталчилгаа (15)
Хаах

Фэйсбүүк биднийг ийм болгосон

Та цахим сүлжээний идэвхитэй хэрэглэгч байх үгүйгээс тань хамаарч тэр бидний амдралд аль хэдийн гүн нэвтрэн оржээ. Тэгвэл эрдэмтэд цахим сүлжээ эрчимтэй хөгжсөнөөс хүн төрөлхтний амьдралд ямар өөрчлөлт гарсан болохыг тодорхойлсон байна. Ингээд цахим сүлжээ бидний амьдралыг хэрхэн өөрчилсөн болохыг сонирхоцгооё.

Фэйсбүүк биднийг ийм болгосон

1 Олон нийтэд зарласан хувийн амьдрал

Цахим хуудсанд бид аз жаргалаа хуваалцаж буй хосуудын гэрэл зургийг маш хардаг. Тэд хамтдаа хамгийн аз жаргалтай хосууд мэтээр зургаа авахуулж цахим сүлжээндээ нийтэлж олон нийтэд дэлгэдэг. Тэгвэл үнэн хэрэгтээ ихэнхи тохиолдолд эдгээр хосуудын харилцаа тийм ч таатай биш байгаа учраас тэд  ийнхүү дэлхий даяар хайраа зарладаг гэнэ.

Хэдий чинээ тухайн хүн өөрийн хосдоо итгэхгүй байна төдий чинээ өөрийн харилцааны талаар эерэг сэтгэгдлийг бусдаас авахыг хүсдэг байна. Энэ аргаар тэрээр өөрт дутагдаж буй анхаарлыг цахим сүлжээнээс авдаг гэжээ.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар: "Амиа хичээсэн нэгэн тухайн болзоондоо биш харин болзооны үеэр дарсан зургандаа ихээхэн анхаарал хандуулдаг байна. Сэтгэл судлаачид цахим сүлжээний хайр болон бодит амьдрал дээрх хайр амьдрал дээр тэс өөр ойлголттой байдаг" гэжээ.

Олон нийтэд зарласан хувийн амьдрал

2 Үнэгүй "Wi-Fi" бодит байдлаас хол байх

Нийгэм судлаач Виктор Вахштайн үзэхдээ: Үнэгүй Wi-Fi бий болсноор метро доторхи амьдрал эрс өөрчлөгдсөн гэжээ. Өмнө нь хүмүүс орчин тойрныхоо хүмүүсийг анзаарахгүй байгаа мэт жүжиглэж  ном уншиж, худлаа унтаж буй мэт царайлж, эсвэл цонх руу харж буй мэт дүр эсгэдэг байсан. Харин одоо Wi-Fi үүссэнээр хүн төрөлхтөн бодит байдлаас хол байх болжээ. Тэд цахим ертөнцөд бүрэн автаж, өөрийн байгаа орчноо мэдрэхээ больсон гэжээ.

Үнэгүй "Wi-Fi" бодит байдлаас хол байх

3 Зохиол бичих нь дэлхийн хүн амын сонирхол болсон

Өмнө нь мэргэжлийн хүмүүс зохиол бичиж, харин энгийн хүмүүс уншдаг байсан. Харин орчин үед бараг л бүх хүн зохиолч болж блог хөтлөх болсон.

Нэг хүн байнга ямар нэгэн юм бичих нь блог хөтлөж буй хэрэг болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор ихэнхи постуудад найруулга зүй, утга зүй, үг сонголт гэх мэт алдаа маш ихээр харагдах болжээ. Харин зарим хүмүүс блог хөтлөж, пост бичих нь мэдээлэл солилцох шилдэг арга хэмээн үзэж байгаа байх.

Үүнээс харахад хүн төрөлхтний энэ их бичих хүсэл, бусдад таалагдах шунал нь ямар ирээдүйг авчрах бол гэдэг нь хачирхалтай бас аймшигтай.

Зохиол бичих нь дэлхийн хүн амын сонирхол болсон

4 Араар тавилт

Бодит амьдрал дээр хостой байхаас гадна цахим сүлжээгээр хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоохыг хайр гэж нэрлэж болох болов уу? Орчин үед энэхүү цахим сүлжээгээр хэн нэгэнтэй холбоо тогтоохыг “бичил араар тавилт” гэж нэрлэх болжээ. Үүнд таны хамтрагч цахим сүлжээний хэн нэгэнд анхаарал тавьж, лайк дарж, найзын хүсэлт илгээх зэрэг багтана.

Зарим хүмүүс бичил араар тавилтыг утгагүй зүйл хэмээн үздэг ч энэ нь зарим тохиолдолд хувийн амьдралд нэлээд асуудал үүсгэдэг байна.  Энэ бол цахим сүлжээний идэвхитэй хэрэглэгчийн томоохон алдааны нэг юм.

Араар тавилт

5 Aпп ашиглаж өөртөө итгэлтэй болох

Ихэнхи хүмүүс ямар нэг зургийн програм ашиглаж өөрийн зургийг цахим сүлжээнд тавьдаг бөгөөд энэ хэрэгцээг нь "Snapchat" хэмээх апп хангаад байгаа билээ. Ийнхүү өөрийн гадаад дүр төрхийг өөрчлөх нь өөртөө итгэлгүй, гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байгаагийн илрэл хэмээн эрдэмтэд үзжээ.

Ингээд хүн төрөлхтөн төрөл бүрийн филтрийн ачаар өөрийнхөө гадаад төрхийг өөрчлөж, харин дараа нь гоо сайхны мэс засалчдад хандаж, энэ төрлийн хагалгааг хийж өгөөч хэмээн хүсдэг байна. Өөрийн гадаад төрхөнд сэтгэл хангалуун бус байх байдал сүүлийн үед нилээд ихсэж байгаа.

Aпп ашиглаж өөртөө итгэлтэй болох

6 Шинэ мэдээ буюу "Newsfeed"

"Newsfeed" нь хэрэглэгчдийг цахим сүлжээнд уруу татах бас нэгэн хэрэгсэл болдог гэжээ. Үүний ачаар та найз нөхдөө хянаж, тэдний талаар мэдээллийг олж авдаг.

"Facebook" хуудаснаа нийтлэгдсэн ихэнхи постууд хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг ч тэд цахим сүлжээг ашиглахаа зогсоодоггүй. Харин ч илүү сонирхолтойгоор хэрхэн үргэлжлэхийг хүлээсээр байдаг.

Судлаачдын үзэж байгаагаар шинэ мэдээг уншиж, найз нөхдийгөө чимээгүй дотроо шүүмжлэх нь  өөрийгөө “зөв хүн” гэж бодох бодлыг нэмэгдүүлдэг байна. Хэдийгээр энэ нь тааламжгүй мэт санагдаж байгаа боловч бодит байдал дээр үнэний ортой юм.

Шинэ мэдээ буюу "Newsfeed"

7 Цахим ажлын байрууд

Орчин үед цахим сүлжээ, интернэтийн үйл ажиллагаатай холбоотой олон мэргэжил шинээр гарч ирэх болсон. Жишээ нь: Тун удахгүй цахим мөрдөгчид гарч, цахим хуудастай холбоотой бүхий л гэмт хэргийг илрүүлэх боломжтой гэдэгт хүн төрөлхтөн итгэж байгаа гэнэ.

Энэ нь өөрийнхөө цахим хуудсыг аюулгүй болгохын тулд аюулгүй ажиллагааны хүнд хандаж болох бөгөөд тэрээр таны мэдээллийг нийтлэгдэхээс өмнө шалгах болно. Мөн цахим хуульч гэж байгаа. Тэрээр цахимаар хийх боломжтой гэрээ хэлэлцээрийг байгуулж, төлбөр хариуцаж, таны цахим хуудсыг бусдад өвлүүлэх тал дээр ч анхаарал хандуулах юм байна.

Цахим ажлын байрууд

18
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()