Сурталчилгаа (15)
Хаах

Жин биш галбир чухал гэдгийг батласан бүсгүй

2018-04-12, 16:19
8,495

Эмэгтэй хүн бүр өөрийн галбиртаа ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд нэн ялангуяа жиндээ их анхаарал хандуулдаг. Инстаграмд алдаршаад буй хоёр хүүхдийн ээж Сия Купер (Sia Cooper) жин чухал биш гэдгийг батласан бөгөөд хүмүүст жингээ харахгүй байхыг зөвлөсөн байна.  Өөрийнхөө хэлсэн үгийг батлахын тулд тэрээр ижил жинтэй зургаа цахим хуудаснаа нийтлэжээ.

Жин биш галбир чухал гэдгийг батласан бүсгүй

130 lbs буюу 59 кг

Сия: “Жинд анхаарал хандуулах хэрэггүй гэж би танд хэлэх гэсэн юм. Жин дээр зааж байгаа тоо бол таны эрүүл мэндийн байдлыг тодорхойлж чадахгүй.

Доорх зургийг сайн хар. Хоёр зурган дээр хоёулан дээр нь ижилхэн жинтэй байгаа хэдий ч нэгэн дээр илүү чанга биетэй болсон нь гоо үзэмжийг өөр харагдуулж байгаа. Тиймээс жин чухал биш гэдгийг та бодитоор харах боломжтой. Би жин дээр зогсохоо больсон бөгөөд эмчийн шаардлагаар хааяа жингээ үздэг.

Би одоо жинд анхаарал хандуулахаа больсон. Харин биеийн галбирыг  хэмжиж үзэх нь илүү найдвартай арга байх болно" хэмээн бичсэн байна.

130 lbs буюу 59 кг

Сиягийн зураг цахим хуудсанд маш олон хандалтыг авдаг байна. Түүнийг зарим хэрэглэгчид "муу ээж" (bad mom) хэмээн хэлдэг бөгөөд тэрээр энэ бүхний хариу болгож дараах зургуудыг нийтлэжээ.

Хэрэглэгчид түүний илэн далангүй байдалд талархал илэрхийлж байгаа гэнэ.

Сиягийн жирэмсэн болон төрсний дараах зургийг харьцуулж харахад энэ тийм ч хэцүү биш бололтой. Хүсэл байхад та өөрийн хүчээр бүхнийг хийж чадна.

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()