Тайра Бэнкс "Victoria secret"-ийн сахиусан тэнгэр байх боломжоо алдах дөхжээ

Яагаад гэвэл түүний үс шоуны үсчидийн дургүйцэлийг хүргэж байжээ. Тэрээр энэ талаараа "W Magazine" сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ дурдсан бөгөөд үсийг нь яах учираа олохгүй байсан үснээсээ болоод тэрээр энэхүү шоунаас хасагдах дээрээ тулаад байсан гэжээ.

Тайра Бэнкс "Victoria secret"-ийн сахиусан тэнгэр байх боломжоо алдах дөхжээ
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1

Ингээд сарын дараа Тайра өөрийнхөө агентлагаас түүнд дахин боломж олгохыг гуйсан байна. Энэ удаа тэр маш их бэлтгэлтэй байв. Тайра өөрийн гэсэн үсчинг "Union Square"-т байдаг гэртээ дуудаж, үсээ угаалган, сэнсээр хатааж, индүүгээр шулуун болгуулжээ.

2

Үсээ алчуураар ороогоод маргааш нь шоундаа оролцох хүртлээ аваагүй байна. Харин шоуны бэлтгэлээр зөвхөн нүүрээ будуулж, үсэндээ хэнийг ч гар хүргэлгүй шууд тайзан дээр гарчээ.

Ийнхүү Тайра 10 жилийн хугацаатай гэрээ байгуулж, хамгийн анхны өнгөт арьстай сахиусан тэнгэр хэмээн бичигдэн үлдэв. 

3

Үүнээс хойш Викториас Секретийн зүгээс түүнд үсчин гаргаж өгчээ

4 Нүүрний будаг надад хэрэгтэй

Тэрээр өөрийгөө Жизел Бундхентэй харьцуулан, түүнд магадгүй нүүрний будаг хэрэггүй байж болох ч надад бол хэрэгтэй гэжээ.

Нүүрний будаг надад хэрэгтэй

5

6 1991 он болон 2018 он

Тайра одоогоор өөрийн саяхан гаргасан "Perfect is Boring" тэмдэглэлээ сурталчилан ярилцлага өгч, нэвтрүүлгүүдэд оролцож байгаа юм. Хэдийгээр өмнө нь ямар нэгэн мэс ажилбарт орж байгаагүй гэдэг байсан тэрээр саяхан кареераа дөнгөж эхэлж байхад хамрандаа гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Өдгөө 44 настай супер модел асан Тайра: "Миний хамранд яс ургаж байсан бөгөөд энэ нь их өвчтэй бас загатнадаг байсан. Амьсгалхад хэвийн байдаг байсан ч гоо сайхны хагалгаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үнэнээ хэлэх нь миний үүрэг гэж үзэж байна" гэжээ. 

1991 он болон 2018 он

7 1993 оны 1 сар, 2018 оны 2 сар

"People"-д өгсөн ярилцлагандаа, төрөлхийн гоо сайхан гэдэг бол шударга бус зүйл бөгөөд гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэйчүүдийг шүүмжилж байгаад эсрэг байр суурьтай байдгаа дурдсан байна. Тэрээр хөгшрөлтөөс сэргийлэх ямар нэг зүйл хийлгээгүй ч хийлгэсэн бүсгүйчүүдийг шүүмжлэлгүй "Засна уу байна уу хамаагүй. Эмэгтэй хүн аль алийг нь хийлгэх чадвартай байх хэрэгтэй. Үсээ буржгар болгомоор байна уу? Тэг л дээ. Хөмсгөө шивүүлэхийг хүсэж байна уу? Бололгүй яахав. Эмэгтэйчүүд бид нэг нэгнээ шүүмжлэхээ болих хэрэгтэй" гэжээ. Нэг хүүхдийн ээж тэрээр загвар өмсөгчдийн хувьд нүүр будалт ямар их чухал байдаг талаар "Энд буруу зүйл огтхон ч байхгүй шүү дээ" хэмээн дурдсан байна. 

1993 оны 1 сар, 2018 оны 2 сар

8 Өөрийнхөө тухай ном гаргасан

Тэрээр ээж Каролин Лондонгын хамт тэмдэглэлээ бичиж туурвисан тэрээр ээж нь түүнд өөрийгөө хайрлаж хүндлэх талаар юу сургасан гэдгийг хуваалцжээ. Энэхүү номноос та ичимхий жоохон охин хэрхэн супер модел хүртэл хөгжсөн гэдгийг мэдэж болно. Номны хэвлэгч байгууллага болох "Penguin Random House" өөрсдийн цахим хуудаснаа "Төгс төгөлдөр бол бүх зүйл биш" гэсэн утга санааг уншигчдад өгөхийг хичээсэн гэж мэдэгджээ. 

Гэхдээ тэрээр 2011 онд өөрийн гоо сайхны хагалгааны талаар дурдаагүй юм. Түүнээс гоо сайхны хагалгааны талаар ямар бодолтой байдгыг нь асуухад "Намайг хөхөндөө мэс засал хийлгэсэн гэсэн цуурхал байдаг. Хэдийгээр хиймэл юм шиг харагддаг ч жинхэнэ гэдгийг нь би батлаж байна" гэсэн юм. 

Өөрийнхөө тухай ном гаргасан

9 Миний хөх хиймэл биш

2005 онд "The Tyra Banks Show"-ны үеэр хөхөндөө мэс ажилбар хийлгээгүй гэдгээ батласан байна. Тэрээр бүх эрэгтэй үзэгчдийн гарахыг хүсээд "ABC's Extreme Makeover" нэвтрүүлгийн эмч Гард Фишер гараараа хүрч, тест явуулжээ. Тэрээр: "Тайра Бэнкс хөхөндөө мэс засал хийлгээгүй" хэмээн батлав. Тайра энэ талаар: "Би хөхний мэс ажилбарыг муу зүйл гэж огтхон ч хэлээгүй. Гэхдээ би тийм сонголт хийгээгүй. Хүмүүс намайг хийлгэсэн гэж боддог нь надад маш түвэгтэй санагддаг. Би хиймэл үстэй, хиймэл сормуустай нь харин үнэн" хэмээн даажигнажээ. 

Миний хөх хиймэл биш

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()