Сурталчилгаа (15)
Хаах

Таны аялалын төлөвлөгөөнд хэзээ ч байгаагүй дэлхийн хамгийн сонирхолтой 12 газар

Амьд ахуй хугацаандаа олон сайхан газраар аялж, юм үзэж нүд тайлна гэдэг нь хэн хүнд олдоод байдаггүй аз завшаан гэлтэй. Гэсэн ч цахим ертөнцийн тусламжтайгаар бид тэдгээр газруудад очсон мэт мэдээ мэдээллийг авах боломжтой нь сайшаалтай юм. Бид өнөөдөр та бүхэндээ хүмүүс тэр бүр очихыг зориод байдаггүй бидэнд хэдийнээ аюултай мэт санагддаг 12 орны сонирхол татам аялалын талаарх мэдээллийг хүргэе.

Таны аялалын төлөвлөгөөнд хэзээ ч байгаагүй дэлхийн хамгийн сонирхолтой 12 газар

1 Никагаруа (Nicaragua)

Нэгэн цагт Никагаруа улсыг дайн, ядуурал гэх хоёрхон үг тодорхойлдог байсан юм. Харин энэ улсад энх тайван ноёрхоод 30 гаруй жил өнгөрчээ. Одоогийн байдлаар аялал жуулчлалын салбар нь хөгжиж, эдийн засаг нь сайжраад зогсохгүй НҮБ, АНУ-ын судалгааны “Галлуп” (Gallup) байгууллагаас гаргасан судалгаагаар Латин Америкын хамгийн аюул багатай улсын тоонд багтаад байгаа юм.

Ихэнхи хүмүүс Коста Рика орчим аялаад завгүй байхад Никарагуад ирсэн жуулчид Никарагуагын үржил шимтэй, ширэнгэн ойд амар тайван, тав тухыг мэдрээд буцдаг гэжээ.

Энд ирснээр та уулсын нурууд, ширэнгэн ойн сайхныг биширч, байгалийн нөөц баялгийг судалж, 6 идэвхитэй галт уулын аль руу нь ч авирах боломжтой ажээ.

Энэхүү гайхамшигтай газар ирснээр та элгэмсэг ард иргэдтэй нь нөхөрлөж, маш хямд үнээр аялж, тэдний хоолны соёлтой ч танилцах бүрэн боломжтой юм.

Никагаруа (Nicaragua)

2 Непал (Nepal)

Туршлагатай аялагчид болон байгалийн сайхныг бишрэгчдийн хувьд Непал нь тэдний хамгийн хүсэмжит газруудын нэг юм. Гэвч та энэхүү улсын талаар сонингын гарчигнаас цааш ойлголтгүй бол авилга, улс төрийн бослогоор л энэ улсыг төсөөлж байгаа байх. Байгалийн болон хүний бүтээсэн гамшгийг эс тооцвол Непал улс нь аялал жуулчлалын хувьд аюулгүй орнуудын нэг аж.

Непал нь Гималай (Himalayas) , Эвэрэст уул (Mount Everest) , Ботэ Кошийн гол (Bhote Koshi River) зэрэг газар зүйн олон олон гайхамшгууд цугласан газар юм. Ялангуяа нийслэл хот Катманду (Kathmandu)-д нь явган аялал хийх, шувуу судлах, завьтай аялал хийх, эртний сүмд зочилох боломжтой.  

Ганц сул тал нь гэвэл бусад ядуу улс орнуудын адилаар халаасны хулгай ихтэй газар. Гэвч энэ нь өөрийн юмандаа хянамгай, хянуур ханддаг жуулчдын хувьд бол асуудал биш юм. Ерөнхийдөө гэмт хэрэгийн гаралт нь харьцангуй бага байдаг бөгөөд Непалын нөхөрсөг ард иргэд нь элгэмсэг дотно зангаараа алдартай.

Непал (Nepal)

3 Колумб (Colombia)

Өнөө үеийн Колумб улс таны мэдэх 1980-аад оны кокайны хэргээрээ алдартай орноос тэс өөр болжээ. Харин гэмт хэргийн гаралт нь огцом буурч, Төв, Өмнөд Америкын хамгийн аюулгүй, аялахад тохиромжтой газруудын нэг болтлоо өөрчлөгджээ.

Колончлолын үеийн архитехтурын онцлог шийдэлүүд, гудамжны гайхалтай зургууд нь Картагена (Cartagena), Багота (Bogota), Маделин (Medellin) зэрэг алдартай хотуудыг чимдэг байна.

Та салса бүжгийн аянд бүжиж, уламжлалт хоол болох бандежа пайса (bandeja paisa)-г амталж, дэлхийн хамгийн хүсэмжит кофег хямд үнээр амтлахын тулд Эже (Eje) кофений газар руу нэг өдрийн аялал хийх боломжтой.

Харин амралтын өдрөө тунгалаг Карибын тэнгисийн эрэг дээр амарч, Амазоны ширэнгэн ойд аялах боломжтой юм. Колумбын гайхалтай найрсаг ард иргэд танд туслахад таатай байх болно.

Колумб (Colombia)

4 Босни ба Херцеговина (Bosnia-Herzegovina)

1990-ээд оны үед Босни ба Херцеговина болон нийслэл хот Саражево (Sarajevo)-д аймшигтай алан хядлага болж байсан билээ. Харин өнөөдөр 2018 он болж маш олон зүйл өөрчлөгджээ.

Энэхүү тусгаар тогтносон улс нь Альпийн нурууны төв хэсэгт байрлах, Европын тайлагдаагүй нууцуудын нэг амар амгалан ноёлсон газар юм. Усан хүрхээ, хар зах, түүх соёлын дурсгалт газрууд нь Босни ба Херцеговинаг жуулчдын анхаарлын төв болгодог. Гэвч юу юунаас илүү ард иргэд нь л тус газрыг чимдэг гэлцнэ.

Газарзүйн онцлог бүтэцээр нь Босни ба Херцеговинаг зүрхэн хэлбэртэй газар ч гэж нэрлэдэг.

Татсан махан хоол болох севапи (ćevapi)-г зооглож, Босни кофег амтлаад үзээрэй. Харин сануулж хэлэхэд Босни кофег Туркын кофе гэж хэлээд хэрэггүй. Улс төрийн талаар бүр ам нээгээд ч хэрэггүй.

Босни ба Херцеговина (Bosnia-Herzegovina)

5 Косово (Kosovo)

Косово 2008 онд Сербээс тусгаар тогтносон байдлаа зарласан бөгөөд өнөөдрийн байдлаар Европын агуу соёлтой, аялал жуулчлалын хувьд аюулгүй газар болон өөрчлөгджээ.

Кроат (Croatia), Монтенегр (Montenegro), Словен (Slovenia) зэрэг аялал жуулчлал өндөр хөгжсөн улсуудтай хиллэдэг ч Косово нь одоогийн байдлаар алдартай биш хэвээрээ л байна .

Косовогийн хамгийн сонирхолтой зүйлс нийслэл хот Приштинад болдог. Шөнийн цагаар сонирхолтой үйл ажиллагаанууд зохиогддог, сонирхол татахуйц архитектурын шийдэл бүхий барилгуудаар хотоо чимсэн улс юм. Нутгийн ундаа болох ракиа (rakia)-г амталж, Приштина  хотын кофены соёлыг мэдрэгтун.

Дараагаар нь нийслэлээс гарч сүм хийдээр зочилж, агуй судалж, баавгай үржүүлгийн газраар аялах. Түүгээр ч зогсохгүй 1990-ээд оны сүүлчээр НАТО-д Косовог хамгаалах үүрэг өгсөн ерөнхийлөгч асан Билл Клинтоны хөшөөг үзэх боломжтой юм.

Косово (Kosovo)

6 Руандагийн Бүгд найрамдах улс (Rwanda)

1994 оны Руандад болсон хоморголон хөнөөх үйл ажиллагаа нь орчин цагийн хамгийн харгис хэрцгийн үйл ажиллагааны нэг билээ. Ердөө 100-аад өдрийн турш ойролцоогоор 1 сая гаруй хүн нас барсан гэсэн тоо баримт бий. Тухайн үед энэхүү массыг хамарсан аллагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан нь Америкчуудын нэр төрд арилашгүй толбо үлдээсэн юм. Харин 2017 оны “Галлуп”-ын судалгаа болон Дэлхийн эдийн засгийн судалгаагаар Руандаг дэлхийн хамгийн аюулгүй хотын нэгээр шалгаруулсан нь гайхмаар хэрэг билээ.

Шинэ ерөнхийлөгч, эдийн засгийн өсөлт, техник технологийн дэвшлийн ачаар энэхүү жижигхэн улс сүүлийн 20 жилийн хооронд итгэмээргүй сэргэлт хийсэн байна. Руанда нь газар зүйн хувьд хүрч очиход хол ч гэсэн гэмт хэргийн гаралт багатай, цэвэр цэмцгэр байдлаараа алдартай газар билээ. Руандагаас үзэж болох хамгийн сонирхолтой зүйл бол гориллтой аялал юм. Үүгээр ч зогсохгүй үзэсгэлэнтэй нуур, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, эртний 8 галт  уул зэрэг үзэх зүйл их бий аж.

Руандагийн Бүгд найрамдах улс (Rwanda)

7 Шри Ланка (Sri Lanka)

Иргэний дайныг эс тооцвол Шри Ланка нь аюулгүй газруудын нэгт тооцогддог байна. Халаасны хулгай мэтийн жижиг хэмжээний гэмт хэргийн гаралт бусад Азийн улсуудтай харьцуулахад бага ч гэлээ “баян” барууныхныг гол байгаа болгодог таксины жолоочид, түрэмгий ааштай 3 дугуйт мотоциклын жолоочдоос сэрэмжлэх хэрэгтэй.

Шри Ланка нь эртний цайз, цайны тариалангын талбай, алтлаг сүм, тэнгэр баганадсан гүүрээрээ алдартай юм. Мөн арал улс л юм хойно далайн эрэг болон халим үзээд буцахаа мартуузай. 

Шри Ланка (Sri Lanka)

8 Израйл (Israel)

Одоогийн Израйл болон Палестины мөргөлдөөнөөс болоод Израйл руу аялана гэхээр хачирхалтай санагдаж магадгүй. Гэвч АНУ Израйлыг Испани, Их Британи, Денмарк зэрэг улсуудын адил 2-р түвшний (1-ээс 4 түвшинтэй) аюул заналын хэмжээнд байгаа гэж зарласан байдаг. Гэхдээ та мэдээж Газын зурвас, Баруун банкаас холуур явсан нь дээр. Шашны болон соёлын гүн гүнзгий шүтлэгтэй Тел Авив, Иерусалэм хотуудаар зочлохгүй өнгөрч болохгүй. Ариун газар, сүм, эртний балгас дээр очиж, Сөнөсөн тэнгисийн анагаагч усан дээр хөвж, дэлхийн хамгийн гэрэлтэй шөнийн гудамжыг үзэж сонирхох хэрэгтэй.

Израйл (Israel)

9 Катар (Qatar)

Катар Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжихэд өөрийн үүргээ оруулснаараа алдартай ч энэ нь таныг Ойрхи Дорнодын орнуудад зочлохгүй байх шалтгаан болохгүй. Катар нь АНУ-ын үнэлснээр 1-р түвшний буюу байж болох хамгийн аюул багатай улсын нэгээр шалгарсан байна.

Одоогоор нийслэл хот Доха (Doha)-д гайхалтай тэнгэр баганадсан барилга, шөнийн цэнгээнт газрууд, хоолны газрууд гэх мэт сонирхолтой газрууд ихтэй. Хэрвээ та хотын өнгө үзэмжээс нэгэнт залхсан бол цөл рүү ч аялал хийх боломжтой юм. Хэрэв та цөлд ирсэн бол тэмээ унах бол энгийн үзэгдэл бөгөөд илүү сонирхолтой, аз туршсан зүйлс хийхийг хүсвэл элсээр явагч, элсэн дээр экстрем машинаар давхих гэх мэт маш олон сонирхолтой зүйлсийг туршиж үзэхийг зөвлөж байна. Мөн Катар нь лалын шашинтай орон учир анхаарал хаана ч хэрэгтэй болохыг сануулж байна.

Катар (Qatar)

10 Морокко (Morocco)

Морокко улсын нэр хүнд сүүлийн жилүүдэд нэлээдгүй уналттай байгаа билээ. Учир нь хэсэг бүлэг хүмүүс Морокког ганцаараа аялагч эмэгтэйчүүдэд хэтэрхий аюултай хэмээдэг бөгөөд зарим нь жижиг хулгайн хэргээр дүүрэн газар ч гэж ярих нь бий. Гэвч үнэн  хэрэгтээ гудамжны хэрэг, халаасны хулгай зэрэг нь аль ч улсад гарч болох хэрэг шүү дээ.

Мөн Морокког Африкын улсуудаас хамгийн үзэсгэлэнтэй улс гэж үздэг байна. Та энд Сахарын цөл (Sahara desert)- өөр аялаж, Мараккеш (Marrakesh), Касабланка (Casablanca)-гийн захаар яваад үзээрэй. Шавар тогоонд хийсэн хоолыг амталж, “цэнхэр хот” Шефшавен (Chefchaouen)-д мөн зочилоорой. Эдгээр нь ердөө л эхлэл нь. Таны хоноглох буудал хүртэл гайхалтай сайхан байна гэдгийг амлаж байна.

Морокко (Morocco)

11 Пуэрто Рико (Puerto Rico)

Мария хар салхинаас болоод Пуэрто Рикод очихоо болино гэж үү? Үгүй дээ. Үнэн хэрэгтээ энэ гайхамшигтай дулаахан, зочломтгой арал дээр очих маш олон шалтгаан бий.

Аялал жуулчлал нь Пуэрто Рикогийн хувьд нэгэнтээ чухал салбар болсон учир нисэх онгоцны буудал, зочид буудлаа дээд зэргийн байлгахын тулд чадах бүхнээ хийж байна. Та энд ирсэнээрээ түүхэн Сан Хуан (San Juan)- аар зочилж, усанд шумбаж, аль ч наран шарлагын газар нь амарч болох юм.

Жуулчид “Сайн дурын амралт” буюу сайн дурын аяны төгс зохицолыг хийхэд ихээхэн дуртай байдагыг дурьдах нь зүйтэй байх. Энэ нь их энгийн. Учир нь та илүү тээшиндээ хангамжийн хэрэгслүүд авчирах, эсвэл сайн дурын бүлэгт гишүүнээр элсээд л болох юм.

Пуэрто Рико (Puerto Rico)

12 Мексик (Mexico)

Таны найз нөхөд, хамаатан саднаасаа сонсож байсан зүйлсийг чинь эс тооцвол Мексик бол аялал жуулчлалын хувьд аюул багатай газрын нэг билээ. Ялангуяа Амралтын газарт амрах гэж байгаа бол нэн тохиромжтой гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Ялангуяа аялахад харьцангүй тохиромжтой Канкун (Cancun) , Тулум (Tulum) , Лос Кабос (Los Cabos), Мексик хот. Түүгээр ч зогсохгүй үнийн хувьд хямд бөгөөд хаврын амралтаараа амарч байгаа хүмүүс, явган аялагчдаас эхлээд гэр бүлээрээ аялагчид болон наран шарлагын газар өдрийг өнгөрөөдөг хүмүүс хүртэл бүх төрлийн аялагчдад тохиромжтой газар. 2016 онд 35 сая хүн Карибын тэнгисээр аялж, эртний Маяачуудын балгасыг үзэж, дэлхий дээрх хамгийн шилдэг текиллаг амсахын тулд Мексикын зорьдог байна.

Мексик (Mexico)

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()