Сурталчилгаа (15)
Хаах

Омог, ястнуудын хачирхалтай секс уламжлалууд

Нас ахих тухам хүмүүс секс гэж юу болохыг ойлгодог хэдий ч хүн бүр сексийн талаар өөр өөр ойлголттой байдаг. Зарим омог, үндэстнүүдийн секстэй холбогдолтой байж боломгүй ёс жаягийг мөрддөг байна. Бидний хувьд энэ нь зэрлэг балмад явдал мэт санагдавч тэдний хувьд бол энгийн үзэгдэл юм. Ингээд орон орны сексийн хачирхалтай уламжлалуудтай танилцацгаая.

Омог, ястнуудын хачирхалтай секс уламжлалууд

1 Самбий - Үрийн шингэн уудаг омгийнхон

Энэхүү омгийнхон хөвгүүдийн занданг тайлах сонирхолтой аргатай юм байна. 7 настай байхад нь хүүг омгоос нь авч эрчүүдийн эгнээнд оруулдаг бөгөөд 10 нас хүртэл нь эмэгтэй хүнтэй холбоо тогтоохыг хориглодог гэнэ. 10 жилийн турш хүүгийн арьсийг цоолж, эсвэл хамраас нь цус гаргадаг бөгөөд их хэмжээний чихрийн нишингээр хооллодог байна. Энэ аргаар тухайн хөвгүүний биеийг эрүүлжүүлдэг аж.

Мөн хөвгүүн бусад ахмад настангуудынхаа үрийн шингэнийг уудаг байна. Ийнхүү үрийн шингэн ууснаар тэднийг илүү хүчтэй болно гэж үздэг ажээ. Бэлгийн харилцаанд орсон ч гэсэн хамтрагч эмэгтэйн сарын тэмдэг ирсэн байвал заавал хамраасаа цус гаргах хэрэгтэй байдаг гэнэ.

Самбий - Үрийн шингэн уудаг омгийнхон

2 Мардужара – Хачирхалтай зүсэлт хийгч омгийнхон

Энэ омгийнхны хувьд том хүн болоход хэд хэдэн аймшигтай шатыг давах хэрэгтэй. Эхний алхам бол тэдний биеэс махыг нь зүсэн авч өөрт нь идүүлдэг байна. Харин дараа нь хөвгүүний бэлэг эрхтний доод хэсгийг төмсөг хүртэл нь зүсдэг бөгөөд цус гарснаар түүний бие махбодийг цэвэрлэж байгаа хэрэг гэнэ. Энэ үеэс хойш тухайн эрэгтэйг том хүн болсонд тооцдог ажээ.

Мардужара – Хачирхалтай зүсэлт хийгч омгийнхон

3 Тробрианц – 6 настайгаасаа эхлэн бэлгийн харьцаанд ордог

Шинэ Гвиней нь Папуа арлын иргэд сексийн хувьслыг өөрийн бие дээр харуулж байгаа. Энэ омгийн эмэгтэй хүүхдүүд 6-8 насандаа, харин эрэгтэйчүүд нь 10-12 насандаа бэлгийн харьцаанд ордог бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ тэд хүн бүртэй бэлгийн харилцаанд ордоггүй. Тусгай хэд хэдэн ёс үйлдэж, зааж өгсөн хүнтэй дотно харьцаанд ордог банйа. Тробрианц омгийнхны хувьд хамтдаа хоолоо хувааж идэх нь маш том ёслол гэнэ. Учир нь энэ омгийн эрчүүд тухайн эмэгтэйтэй гэрлэх хүртлээ хоолоо хувааж идэж болдоггүй юм байна.

Тробрианц – 6 настайгаасаа эхлэн бэлгийн харьцаанд ордог

4 Со-д’О хүрхрээ – Вудугийнхны ёслолын газар

Гайтид амрахдаа Со-д’О (Saut d’Eau) хүрхрээгээс хол байх нь зүгээр болов уу. Жил бүр вуду омгийнхон нутгийн хайрын бурханд мөргөл үйлддэг байна.

Бүх зүйл хэвийн мэт санагдаж байна уу? Үнэн хэрэгтээ тэнд шавар болон амьтны цусанд хутгалдсан шалдан хүмүүс байдаг. Тэд энэ үеэрээ бэлгийн харьцаанд ордог. Үүнээс гадна энэ шашны хүмүүс тахил өргөхийн тулд амьтны амийг тасалж, цусыг нь биендээ түрхэж, толгойг нь хүрхрээ рүү шиддэг ажээ. 

Со-д’О хүрхрээ – Вудугийнхны ёслолын газар

5 Непалчууд – Ах дүүс эхнэрээ хуваалцдаг

Psychology Today сэтгүүлийн бичснээр: Хималайд байрлах энэ омгийнхны ах дүүс нэг эхнэртэй байдаг гэнэ.  Энд газар маш бага байдаг учир, нэг эрэгтэй хүүхэд төрөх нь гэр бүл зохиох дахин нэг газар хэрэг болно гэж үздэг учир газраа хэмнэж ах, дүүс дундаа нэг эхнэртэй болдог байна.

Непалчууд – Ах дүүс эхнэрээ хуваалцдаг

6 Водаби - Нэг нэгнийхээ эхнэрийг хулгайлдаг

Баруун Африкийн Нигерт байрлах Водаби омгийнхон "Геревол" баярын үеэр нэг нэгнийхээ эхнэрийг хулгайлдаг байна. Бүр хүүхэд байхаас нь эхлэн эдгээр омгийнхон хүүхдүүдээ хуримлуулдаг бөгөөд ихэнхидээ үеэлүүд байх нь элбэг. Харин жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Геревол" баярын үеэр эрчүүд гоё ганган хувцас өмсөж, нэг нэгнийхээ эхнэрийг хулгайлдаг байна. Хэрвээ тухайн ёслолоос мэдэгдэхгүйгээр зугатаж чадсан бол уг хосуудын гэрлэлтийг албан ёсны хэмээн тооцож харин эхнэрээ алдсан залуу хоосон үлддэг гэнэ. Энэ гэрлэлтийг хайр сэтгэлээрээ гэрлэсэн гэрлэлт хэмээн тооцдог ажээ.

Водаби - Нэг нэгнийхээ эхнэрийг хулгайлдаг

7 Эртний Египетийн фараончууд олны өмнө гар хангалга хийдэг

Эртний Египетийн үед фараончууд Нил мөрний ойролцоо гар хангалга хийж, Нил мөрөн рүү үрийн шингэнээ цацдаг байжээ. Учир нь Нил мөрний ус ширгэж, түрлэг болж байсан бөгөөд энэ аргаар хангалттай хэмжээний устай болгож чадна хэмээн итгэдэг байв. Мөн Египетэд болдог "Мин" бурхны баяраар уг омгийн эрчүүд олны өмнө гар хангалга хийх ёстой байдаг гэнэ.

Эртний Египетийн фараончууд олны өмнө гар хангалга хийдэг

8 Эртний Грек – Ижил хүйстэн байх нь энгийн үзэгдэл

Эртний Грекчүүд бэлгийн чиг хандлагыг нийгмийн үзүүлэлт гэж хүлээж авдаггүй байна. Тиймээс тухайн хүний бэлгийн чиг хандлага ямар байх нь тэдэнд огт хамаагүй байсан гэнэ. Идэвхитэй байх, зоригтой байх нь тухайн хүнийг нийгмийн дээд түвшний нэгэн болохыг тогтоодог бол, амьдралын идэвхигүй хэв маягтай хүмүүсийг нийгмийн доод түвшин хэмээн хүлээн авдаг аж.

Эртний Грек – Ижил хүйстэн байх нь энгийн үзэгдэл

9 Ираны соёл иргэншил - Мөнгөтэй бол гэрлэлтийг худалдан авч болно

Лалын шашин бол бэлгийн харилцааны тал дээр нэлээд хатуу дүрэмтэй билээ. Жишээлбэл: лалын шашинтан гэр бүл зөвхөн номлолын байрлалтай бэлгийн харьцаанд орж болдог гэнэ. Хэрвээ эрэгтэйдээ байрлалаа солих хүсэлт тавибал энэ нь тухайн эрэгтэйг доромжилсон хэрэг болно.

Гэрлэхээсээ өмнө хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орохыг хүсвэл түр зуурын гэрлэлтийг худалдан авах боломжтой гэнэ. Гэрээнд уг гэрлэлтийн хугацааг нарийн заасан байх бөгөөд ингэж гэрлэсэн хосууд лалын шашны дагуу бэлгийн харилцаанд орж болох юм байна.

Ираны соёл иргэншил - Мөнгөтэй бол гэрлэлтийг худалдан авч болно

16
таалагдаж байна

68
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()