Сурталчилгаа (15)
Хаах

Нүүр царайгаар нь хүний дотоод ертөнцийг таньж мэдэх аргууд

2018-04-14, 14:20
12,018

Ихэнхи хүмүүс царайны хувирал нь нүүрэн дээрээ бичээтэй байдаг гэж ярьдаг. Энэ ч үнэний ортой байх. Учир нь эрт дээр үеэс л хүний нүүр царайгаар өнгөрсөн, одоо, ирээдүй гурвыг нь тодорхойлж болдог байжээ. Мөн тухайн хүний хувь заяа, эрүүл мэнд, хувь хүн талаас нь тодорхойлох боломжтой байдаг байна. Ингээд нүүр царайгаараа өөрийгөө болон өөр хэн нэгнийг хэрхэн уншиж болох талаар танилцуулъя.

Нүүр царайгаар нь хүний дотоод ертөнцийг таньж мэдэх аргууд

Тодорхойлолт

  • Нүүрний зүүн тал нь тухайн хүний зан ааш, хувь хүнийг тодорхойлдог байна.
  • Харин баруун тал нь тухайн хүний сэтгэл хөдлөл, аливаа зүйлд хандах хандлагыг илэрхийлнэ.
  • Дээд хэсэг буюу духан дээр хүүхэд нас, өнгөрүүлсэн амьдрал, эцэг эхтэй ямар харилцаатай байсан эсэхийг харуулна.
  • Дунд хэсэг буюу нүд, хамар, хацар зэрэг нь одоог илэрхийлнэ.
  • Тэгвэл нүүрний доод хэсэг буюу эрүү нь ирээдүйн амьдралын талаар өгүүлдэг байна.

Нүүрний хэлбэр:

Нүүрний хэлбэр үндсэн 3 төрөл байдаг. Хэрвээ эдгээр гурван төрлийн аль алинд багтахгүй байвал холиод уншиж болно.

 

1 Дөрвөлжин

Дөрвөлжин нүүртэй хүмүүс нь зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлдэг, маш их дайчин хүмүүс байдаг. Хэрвээ аливаа зүйлд саад бэрхшээл тохиолдвол тэд маш их харамсаж тэрхүү саад бэрхшээлийг туулж гарахад нэлээд хөдөлмөрлөх шаардлага гардаг байна.

Дөрвөлжин

2 Зууван

Зууван нүүртэй хүмүүс нь ихэвчлэн ухаалаг, мөрөөдөх дуртай хүмүүс байдаг. Тэд ойр ойрхон зорилго болон өөрийн бодол санааг өөрчлилдөг. Бас тэд нэлээд ичимхий хүмүүс байдаг. Мөн сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмтгий хүмүүс байдаг бөгөөд хэрвээ махлаг талдаа бол тэднийг сэтгэл санааны гүн хямралд орсон байгааг илтгэдэг байна. Энэ төрлийн хүмүүс нь ихэвчлэн урлагийн мэргэжилийг сонгодог бөгөөд хэрвээ зохиолч, дуучин болвол илүү амжилтанд хүрдэг байна.

Зууван

3 Бөөрөнхий эсвэл зүрхэн хэлбэртэй

Бөөрөнхий нүүртэй хүмүүс аливаад дасан зохицохдоо маш амархан байдаг байна. Тэд хангалттай ухаалаг бөгөөд бусад хүмүүстэй цагийг өнгөрүүлэх дуртай бөгөөд ямар ч хүнтэй нийцэх чадвартай нэгэн юм. Төрөл бүрийн зүйлийг сонирхдог бөгөөд ихэвчлэн маш хөгжилтэй хүмүүс байдаг. Заримдаа тэд ууртай, догшин байх магадлалтай ч үүнд тодорхой шалтгаан нөлөөлөх нь бий.

Бөөрөнхий эсвэл зүрхэн хэлбэртэй

4 Дух

Өргөн, өндөр дух - ухаалаг

Өргөн, намхан дух – тэвчээртэй, тууштай

Өндөр, нарийхан дух – практик болон аналитик дээр суурилсан сэтгэн бодох чадвартай

Мэнгэ, толбо, сэвхтэй дух - хүүхэд нас тийм ч таатай байгаагүйг илтгэдэг байна.

Харин та хөмсөгнийхөө ойролцоо мэнгэтэй байвал санхүү тал дээр асуудалгүй бөгөөд санаа зовох зүйлгүй юм.

Хэдий чинээ өтгөн хөмсөгтэй байна төдий чинээ тухайн хүн эрүүл чийрэг, нөхөн үржихүйн тал дээр асуудалгүй байдаг байна.

Дух

5 Нүд

Нүд бол сэтгэлийн толь учир амьдралын эрч хүч, хувь хүнийг тодорхойлдог. Харин та нүдээрээ шинжихдээ дараах зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

  • Хэмжээ: том нүдтэй хүмүүс нь мэдрэмтгий, урлагийн тал дээр мэдрэмжтэй байдаг. Жижиг нүдтэй хүмүүс нь сэтгэлийн тэнхээтэй, сэтгэн бодох чадвар сайтай хүмүүс.
  • Зай: Ойрхон нүдтэй хүмүүс нь зөн совин сайтай бөгөөд хардамтгай хүмүүс байдаг. Хол зайтай бол ямар нэгэн зүйлийг сэтгэн бодох тал дээрээ тийм сайн биш ч ямар ч хүнтэй гайхалтай учир зүйгээ олохдоо амархан.
  • Нүдний булан: Дээшээ харсан булантай бол үнэнч байдлыг илэрхийлдэг. Доошоо харсан бол азтай, бөөрөнхий бол сайхан сэтгэлтэй, хурц байвал дасан зохицох чадвар сайтааг илэрхийлдэг байна.

Нүд

6 Хамар

Хамарны хэмжээ болон хэлбэр нь тухайн хүний амьдралын хөгжил дэвшил, амьдралд тохиолдох бэрхшээл саадыг хэрхэн давж туулах эсэхийг илэрхийлдэг. Үүнээс гадна ухаалаг байдал болон карьерыг ч мөн тодорхойлдог байна.

Богино хамартай бол уян хатан чадвартай, итгэлтэй, амьдралыг ихэд өргөн цар хүрээтэй хардаг хүмүүс байдаг. Заримдаа бусадтай эв зүйгээ олдоггүй хаалттай хүнийг ч илэрхийлнэ.

Урт хамартай хүмүүс нь бүх зүйлийг сэтгэлдээ маш ойрхон хүлээж авдаг бөгөөд хариуцлагатай. Хайр сэтгэлээ илэрхийлж чаддаггүйн улмаас энэ тал дээр асуудалтай байх магадлалтай.

Хавтгай хамар итгэлтэй, тэвчээртэй хүмүүс байдаг бөгөөд ажил мэргэжлийн хувьд өсөж дэвших нь хурдан.

Муруй хамар нь урлагт амжилт үзүүлэх магадлалтай хүмүүсийг илэрхийлдэг.  Гэхдээ зорилгодоо үнэнч бус бөгөөд тавьсан зорилгодоо хүрдэггүй.

Хурц хамар зөн совинтой, эмэгтэйлэг, урлаг болон хөгжимд сонирхолтой хүмүүс байдаг.

Хамар

7 Ам

Том ам - Зузаан уруултай хүмүүс нь амжилттай хүмүүс байдаг бөгөөд хоолонд дуртай, өгөөмөр шинж чанартай. Маш нийтэч, амьдралд хайртай хүмүүс юм.

Жижиг ам - Нимгэн уруултай хүмүүс нь мэдрэмтгий, бие даасан хүмүүс хэдий ч хаалттай, ажилсаг, зөн совиндоо ихээхэн итгэдэг.

Дээд уруул доод уруулнаас зузаан бол амьдрал хайртай бөгөөд хэд хэдэн гэр бүлийн амьдрал зохиох магадлалтай.

Дээд уруул нь доод уруулнаасаа нарийн байвал энэ төрлийн хүмүүс нь бусдад таалагдахыг хичээж, ямар нэг зүйлд маш их санаа нь зовсон байдаг. Гэхдээ  найдвартай хүмүүс.

Жигд уруул  - Практик болон аналитик ухаан сайтай хүмүүс байдаг.

Уруулны хажуу тал дээш нумарсан бол өөртөө итгэлтгүй, харин доошоо байвал халуун, дулаан хүн.

Ам

8 Чих

Том чих - шийдвэр гаргахдаа сайн, эршүүд, зоригтой

Жижиг чих - урлагийн мэдрэмж сайтай

Чихний дээд хэсэг том хүмүүс ихэнхидээ ухаалаг, ой тогтоолт сайтай, хариуцлагатай, маш их амжилтанд хүрдэг.

Чихний омог том бол хөгжилтэй, өгөөмөр сэтгэлтэй хүн байдаг. Жүжиглэх тал дээр авъяастай, бусад хүмүүстэй харилцах дуртай.

Чих

9 Хацар

Том шанаа - Хаалттай, зөн совин сайтай

Жижиг хацар - эелдэг хүмүүс байдаг бөгөөд маш ичимхий хүмүүс байх магадлалтай. Заримдаа амьдралын хүнд хэцүү үеийг давж байгаа болов уу гэмээр санагдана.

Булцгар хацар - Маш их хөгжилтэй, аливааг хөнгөхөн хүлээж авдаг хүмүүс байдаг.

Хацар дээрх толбо нь хоол боловсруулах эрхтний тал дээр асуудалтай байгаа илэрхийлэх бөгөөд  эсвэл сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй хүнийг тодорхойлно.

Хацар

10 Эрүү

Урагш шовойсон эрүүтэй бол идэвхитэй, өөр дээрээ хариуцлага авах дуртай хүмүүс байдаг бөгөөд манлайлагч болдог. Мөн тэд маш зөрүүд.

Дугуй эрүү - гэр бүлийн амьдралыг илүүд үздэг, гэрсэг. Энэ төрлийн хүмүүс аливаад зүйлд нарийн анхаарал хандуулдаг.

Эрүүн дээр юм гарах нь дааврын өөрчлөлттэй холбоотой.

Эрүү

23
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()