Сурталчилгаа (15)
Хаах

Англи авхай нарын задгай шоудалт

Англид жил бүрийн өдийд "Aintree" хэмээх морин уралдааны тэмцээн болдог бөгөөд энэ үеэр "Ladies Day" (Эмэгтэйчүүдийн өдөр) арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийнх нь өнгөрсөн Баасан гаригт буюу 4-р сарын 13-ны өдөр тохиожээ. Энд ирсэн эмэгтэйчүүдийн дундаас хамгийн загварлаг, дэгжин хувцасласан бүсгүйг шалгаруулдаг байна.

Англи авхай нарын задгай шоудалт

Энэ жилийн фестивалийн ялагчид "Range Rover Evoque" загварын цоо шинэ автомашиныг бэлэглэх ажээ. Ингээд та бүхэндээ бүсгүйчүүдийн ганган хээнцэр хувцаслалт болоод фестивалийн эргэн тойронд болсон сонирхолтой үйл явдлуудаас хүргэж байна.

Морин уралдааны уг фестивалд заавал өмсөх ёстой хувцас гэж байдаггүй. Иймд ирж буй хүмүүс өөрсдийн дуртай хувцсаа өмсөж өөрийгөө хэрхэн загварлаг, дэгжин бүсгүй болохоо бусдад харуулахыг зорьдог ажээ.

Хэдий энэ өдөр бага зэрэг бүүдгэр, ялимгүй сэрүүхэн байсан ч фестивалд оролцсон бүсгүйчүүд сэтгэл хангалуун оролцсон байна.

Энэ өдөр бага зэрэг бороо орсон ч бүсгүйчүүд хувцастайгаа хослуулсан гоёмсог шүхрүүдтэй ирсэн байсан юм.

Энэ үйл ажиллагаанд Английн олон алдартай олны танил хүмүүс иржээ. Үүний нэг нь Ливерфүлийн тоглогч байсан Жэми Карагер юм. Тэрээр гоёмсог хослолоор гангарчээ.

Зарим загварлаг бүсгүйчүүд яг л Холливудын кино одод шиг гайхалтай харагдаж байжээ.

Түүнчлэн зөвхөн загварлаг охид, бүсгүйчүүдээс гадна нөхөртэйгээ хамт яваа эзэгтэй нар ч өөрсдийн хамгийн дэгжин хувцсыг өмсөж арга хэмжээнд оролцжээ.

Энэ жилийн хамгийн шилдэг загварын титмийг 19 настай Робин Мэй Күинн авсан байна. Тэрээр "би даашинзаа тийм ч удаан бодож төлөвлөж сонгоогүй, малгайгаа хувцастайгаа хослуулан сонгосон" гэжээ.

Тэр яг л усны гүнж шиг харагдаж байсан юм.

Арга хэмжээ өндөр хамгаалалтан дор зохион байгуулагдсан байна. Учир нь Вестминстерт террорист халдлага гараад удаагүй байгаатай холбоотой. Уг тэмцээний үеэр аюулгүй байдлыг маш өндөр түвшинд хангасан байна. 

Морин уралдааныг үзэхээр оролцож буй хүмүүсийг 10-30 см уртаас хэтрэхгүй гар цүнхтэй хүрэлцэн ирэхийг зөвлөжээ.

Цагдаа нар баярын үйл ажиллагааг хянаж хамгаалж байсан бөгөөд тэд бүх хүмүүсийн цүнх, биедээ авч яваа зүйлийг нягтлан шалгаж байжээ.

Фестивалийн үеэр бүсгүйчүүд энд тэндгүй бүжиглэн хөгжилдөж оргилуун дарс уун, зургаа авхуулцгааж, ёстой л дураараа дургиж дунд чөмгөрөө жиргэнэ гэгч болсон байна.

22
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()