Хүний биеийн бүтцийн 10 алдаа

2018-05-02, 13:33
10,380

Хүний биеийн хувьсал нь төгс төгөлдөр байдлыг бус бие эрхтэний үйл ажиллагааг л үүсгэсэн гэж Принстоны их сургуулийн антропологич Алан Мэнн дурдсан байдаг. Гайхалтай зохицон ажилладаг олон тооны эд эрхтэнүүд бидний давуу тал боловч  бас сул тал бий. 

Хүний биеийн бүтцийн 10 алдаа
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Бид амьсгалангаа залгиж чадахгүй

Бидний иддэг хоол хүнс болон амьсгалдаг агаар нэг замаар дамжин биед ордог. Мөгөөрсөн хоолой, улаан хоолой хоёр огтлолцдог учраас мөгөөрсөн хоолойд хоол орохоос сэргийлж төвөнхний дээд хэсэг ямар нэг зүйл залгихад хаагддаг байна. Заримдаа хангалттай хурдан ажиллаж чаддаггүй учраас таныг хоол идэнгээ юм ярьж, инээх үед идэж буй зүйл тань буруу хоолой руу ордог.

Харин жаахан хүүхэд юм залгингаа амьсгалж чаддаг боловч өсөж том болох тусмаа уг чадвараа алддаг байна. 

Бид амьсгалангаа  залгиж чадахгүй

2 Хамгаалалтгүй гэдэс

Бидний бие тэр чигтээ, бүр нүүр гар хүртэл хүнд зүйл өргөх, гэнэтийн дайралтыг тэсвэрлэх чадвартай. Жишээ нь, тархи гавлын ясаар хамгаалагдсан байдаг. Харин эд эрхтэнүүдээс ганцхан ходоод буюу гэдэс орчмын хэсэг маш нимгэн булчингуудаар хүрээлэгдсэн байдгаас гэмтэх магадлал ихтэй юм. 

Бидний биеийг цамхагтай харьцуулж үзвэл гадуураа маш зузаан ханатай ч яг гол хэсэгтээ хэдхэн банзаар хашаа хийсэн гүүр мэт төсөөлөгдөнө. Хэрэв хавирганы тоо арай олон байсан бол хэвлий хэсгийг илүү сайн хамгаалж болох байжээ.  

Хамгаалалтгүй гэдэс

3 Бидний сээр нуруу тэгшхэн байх ёсгүй

Татуурга нь хүний биеийн сээр нуруунд даралт учруулж, үр дүнд нь сээр нуруу мурийн, дотор эрхтэнд асуудал үүсч, цаашлаад нуруу өвдөх зовиур илэрдэг. Идэвхтэй амьдралын хэв маягтай байлаа ч цаг хугацааны явцад сээр нуруу мууддаг талтай. 

Толгой, нуруугаа цэх байлгахын тулд сээр нуруу тэгшхэн бус, урагшаа мурийсан буюу S хэлбэртэй байх ёстой гэнэ. Гэтэл гол асуудал нь энэ байрлал дотор эрхтэн болон судас, судлуудад даралт үзүүлдэг явдал юм. Тэгвэл ямар амьтантай төстэй байж гэмээнэ хүний сээр нуруу зөв байрлалтай байх вэ.

 Кливлэндийн Кюбек их сургуулийн багш Брюс Латимерийн үзэж буйгаар нохойны сээр нуруу хамгийн зөв байрлалтай гэнэ. Тиймээс сээр нуруугаа зөв байрлалд байлгахын тулд бид дөрвөн хөллөж явах хэрэгтэй бололтой.

Бидний сээр нуруу тэгшхэн байх ёсгүй

4 Бид ганцхан эгнээ шүдтэй

Танд бүхэл амьдралын турш зөвхөн ганц эгнээ шүд хэрэгтэй бөгөөд судалгаанаас үзэхэд маш цөөн хүн л шүдээ өтөл нас хүртлээ яг хэвээр нь хадгалж үлдэж чаддаг гэнэ. 

Үүнээс гадна агт араа бидэнд ямар ч хэрэггүй аж. Эдгээр нь хоол зажлахад ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэггүй ч бидний өвөг дээдсийн урт эрүүнд асуудалгүй багтсаар ирсэн ажээ. Харин хүн яагаад бусад амьтад шиг олон эгнээ бүхий шүдтэй болж болоогүй юм бол. Жишээ нь, төрлөөсөө хамаарч аварга загасны аманд 4-28 эгнээ шүд байдаг. Гэхдээ олон шүдтэй байхын тулд энэ амьтан том амтай байх шаардлагатай гэнэ. 

Бид ганцхан эгнээ шүдтэй

5 Хөл бол маш адармаатай эрхтэн

Хүний хөл 26 төрлийн яснаас бүрддэг нь магадгүй бидний эртний өвөг дээдэст модон дээр явахад шаардлагатай байдгаас болсон байж мэднэ.  Харин хүн хоёр хөлөөрөө алхаж эхэлснээр энэ их булчин шөрмөсний хэрэг үгүй болжээ. Гэвч олон булчин шөрмөс хэвээр үлдсэн учраас суниах, сунгалт хийх үед өвдөлт мэдрэгддэг байна. Тэгвэл хамгийн төгс хөлтэй гэгддэг цацагт хяруулыг авч үзье. Энэ амьтны хөлийн шагай, шилбэний яс холбоотой байдгаас гадна хоёрхон хуруутай. Хуруу нь бас хөдөлгөөнд оролцдог. Мөн өвдгөө эргүүлж буюу эсрэг тийшээ харуулж чаддаг. Ингэснээр унах юм уу, гаднын ямар нэгэн дайралтад өртөх үед гэмтэл бэртэл авдаггүй аж. 

Хөл бол маш адармаатай эрхтэн

6 Бидний нөхөн сэргээх чадвар бүрэн хөгжөөгүй

Хэрэв хүн хурууныхаа эхний үений тодорхой хэсгийг тасалж орхисон тохиолдолд гурван сарын дотор нөхөн ургах боломжтой. Өмнө нь үүнийг зөвхөн хүүхдүүдэд боломжтой гэж үзэж байсан ч эрдэмтэн РБ Боргенс насанд хүрэгчид ч бас ийм чадвартай гэдгийг нотолж чадсан юм. Гэхдээ бид биеийнхээ бүтцийн улмаас эд эрхтэнээ анх байсан шиг нь хэзээ ч бүрэн  ургуулж, нөхөн сэргээж чадахгүй. 

Гүрвэл гэмтсэн эрхтэнээ нөхөн сэргээх чадвараараа хамгийн шилдэгт тооцогддог. Тэд нүдний хүүхэн хараа, хөл, сүүл, бүр эрүүгээ шинэ шүдтэй нь ургуулж чаддаг. 

Бидний нөхөн сэргээх чадвар бүрэн хөгжөөгүй

7 Бидэнд яагаад мухар олгой хэрэгтэйг судлаачид тайлбарлаж чадахгүй байна

Мухар олгой ямар үүрэгтэй вэ гэж олон хүн асуудаг. Нийт хүн амын 5-10 хувь нь мухар олгойн үрэвслийн улмаас мэс ажилбар хийлгэсэн гэх судалгаа бий. Чарльз Дарвин мухар олгойг бидний өвөг дээдсээс дамжин ирсэн, хоол боловсруулалтад оролцдог гэж үзсэн байдаг. 

Өнгөц харахад мухар олгойгүй төрөх нь илүү амар мэт санагдаж болох юм. Гэвч энэ нь дархлааны болон хамгаалагч эрхтэн гэдэг нь баттай. 

Бидэнд яагаад мухар олгой хэрэгтэйг судлаачид тайлбарлаж чадахгүй байна

8 Хүүхэд төрүүлэх нь эрсдэлтэй

Хүүхэд төрүүлнэ гэдэг маш хэцүү бөгөөд амь насаа ч алдаж мэдэх эрсдэлтэй үйл явц юм. Учир нь эмэгтэй хүний удамшлын эрхтэн тун нарийн байдагтай холбоотой. 

Хэдэн мянган жилийн дараа өөрөө хүүхдээ төрүүлэх эмэгтэй олдохгүй гэж Брюс Латимер таамаглаж байна. Харин бүсгүйчүүд өндгөн эсээ өгч, эмнэлэгт хүүхдээ бий болгоод хэсэг хугацааны дараа ирж авдаг болох  гэнэ. 

Хүүхэд төрүүлэх нь эрсдэлтэй

9 Эсийн хуваагдал

Эрэгтэй хүний "У" хромсом 125 мянган жилийн дараа устаж үгүй болно гэж профессор Бряан Сайкс итгэж байна. Бусад хромосомноос ялгаатай нь энэ нь өөрийгөө нөхөн сэргээх чадваргүй аж. "Шинэ эрин бүрт эрчүүдийн нэг хувь нь үр удмаа үлдээх чадвараа 10 хувиар алдаж байна" гэж судлаачид үзжээ. 

Согтууруулах ундаа, байгаль орчны бохирдол, стресс зэргийн нөлөөллөөр "У" хромосом устаж үгүй болох магадлалтай гэнэ.

Эсийн хуваагдал

10 Ирээдүйд хүн ингэж харагдана

Таны харж байгаачлан доорх хүн маш сонин, гаж гэмээр биеийн бүтэцтэй байгаа биз. Гэхдээ хүний биеийн бүтэц яваандаа ийм болсноор эрүүл мэндийн асуудлууд багасах юм байна. Өөрчлөлт бүр нь бидэнд бас сөрөг нөлөөтэй. Жишээ нь, хавирганы тоо нэмэгдэх нь уян хатан байдлыг бууруулж, хөлний яснууд хоорондоо холбогдсоноор хөл бөмбөг тоглох боломжгүй болно. 

Ирээдүйд хүн ингэж харагдана

4
таалагдаж байна

35
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()